Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуулиан: Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой бодис илэрч, уран гулгалтын багийн төрлийн медаль гардуулах ёслол хойшлогдов

2022-2-10
0
ЖИРГЭХ

Өвлийн спортын хамгийн олон үзэгчтэй төрөл болох уран гулгалтын багийн төрөл олимпын эхний өдрүүдэд болж, дүнгээ гаргасан. Энэхүү багийн төрөлд допингийн асуудлаас болоод улсынхаа нэр дээр олимпод оролцох эрхээ хасуулаад байгаа ОХУ-ын баг буюу Оросын олимпын хорооны баг тамирчид алтан медаль, АНУ-ын баг тамирчид мөнгөн медаль, Япон улсын баг тамирчид хүрэл медалийн болзол хангаад байгаа билээ. Тэмцээн дуусмагц медаль гардуулдаг байсан нь 2002 оны Сол Лэйкийн олимпоос хойш өөрчлөгдөж, эхлээд дурсгалын зүйл гардуулдаг болсон.  Улмаар медаль хүртсэн тамирчдын шагналыг тусгайлан зассан ордонд, допингийн шинжилгээний хариу гарсны дараа гардуулж өгдөг болсон юм. “Бээжин 2022” олимпын уран гулгалтын багийн төрлийн медаль хүртсэн баг тамирчдад медаль гардуулах ёслол хуваарь ёсоор энэ мягмар гарагт болох ёстой байв. Гэсэн ч энэ ёслол өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсны учиг эхнээсээ тайлагдаж эхэллээ. Учир нь өчигдөр оройноос дэлхийн хэвлэлүүдээр Оросын олимпын хорооны багийн уран гулгалтын тамирчнаас хориотой бодис илэрсэн тухай, тэр нь 15 настай Камила Валиева хэмээн ид шуугиж байна. Олон улсын олимпын хороо, “Бээжин 2022”-ын зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор тамирчны нэрийг зарлаагүй ч дэлхийн хэвлэлээр Оросын уран гулгалтын ирээдүйтэй тамирчин, дэлхий нийтээр ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэх магадлалтай тамирчны нэгт нэрлээд буй Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн хэмээн мэдээллээ.

“Inside the games” уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртсэн Оросын олимпын хорооны тамирчны шинжилгээнээс марихуан илэрсэн хэмээн мэдээлээд байгаа. Тамирчин марихуан хэрэглэсэн бол Олимпын хотхонд, Бээжинд ирэхээс өмнө татсан байх магадлалтай гэдгийг мөн дэлхийн хэвлэлүүдээр таамаглаж байна. Учир нь, БНХАУ бол хар тамхи, марихуаныг зөөвөрлөх хэрэглэхэд маш хүнд шийтгэл оногдуулдаг орон. Тэгэхээр олимпод оролцох тамирчин Бээжинд ирэхээс өмнө хэрэглэсэн байх магадлалтай гэдэг таамаглалыг дэвшүүлээд байгаа юм. Хэдийгээр дэлхийн хэвлэлүүдээр ийн мэдээлэл тархаад байгаа ч ОХУ-ын Уран гулгалтын холбооны хэвлэлийн төлөөлөгч Ольга Ермолина тус байгууллагад албан ёсоор мэдээлэл ирээгүй байгаа гэдгийг онцолсон. Харин Оросын олимпын хорооны уран гулгалтын багийн дасгалжуулагчийн багийнхан “Бид үргэлж тамирчдаасаа шинжилгээ авсаар ирсэн. Бээжинд ирэхийн өмнө тэдэнд ямар нэгэн асуудал байгаагүй. Тэгтэл олимпод түрүүлсний дараа гэнэт хориотой бодис илэрнэ гэж юу байсан юм. Тэд чинь хүүхдүүд шүү дээ. Мансууруулах бодис хэрэглэх хүмүүс биш” хэмээн тайлбар өгөөд байгаа юм. Уг дуулианд нэр холбогдсон Камила Валиевагийн хувьд энэ жил 15 настай буюу насанд хүрээгүй хүүхэд. Иймээс хуульчдын баг хуралдаж, асуудлыг хэрхэн шийдэх талаар нэлээд нухацтай судалж байгаа бололтой. Камила Валиевагийн хувьд оролцсон тэмцээн бүртээ амжилт үзүүлж ирсэн ОХУ-ын уран гулгалтын маш ирээдүйтэй тамирчнаар нэрлэгддэг. Дээр хэлсэнчлэн түүнийг уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль зүүнэ гэж уран гулгалт сонирхогчид, мэргэжилтнүүд таамгийнхаа нэгдүгээрт хэлж байв. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөл хоёрдугаар сарын 15-нд эхлэх юм. Хэвлэлүүдээр мэдээлж байгаа шиг Камила Валиева марихуан хэрэглэсэн нь үнэн бол Оросын олимпын хорооны уран гулгалтын багийн медалийг яах вэ гэсэн асуулт урган гарч байгаа.

Багийн төрөлд медаль хүртсэн тамирчдын нэгээс олон тамирчин хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдвол медалт хураах асуудал хөнддөг. Харин нэг тамирчны шинжилгээнээс илэрвэл, медалийг хураах боломжгүй бөгөөд тухайн тамирчныг олимпын хотхоноос хөөдөг. Марихуан нь Допингийн кодекст нэлээд “зөөлөрсөн” зөрчилд тооцогддог болсон бөгөөд Камила Валиевагийн хувьд насанд хүрээгүй гэдэг нь мөн хүндрүүлэн үзэхгүй байх шалтгаан болж байгаа юм. Дашрамд сануулахад ОХУ-ын хөнгөн атлетикийн баг тамирчид хориотой төрлийн бодис хэрэглэж, олон улсын тэмцээнд оролцсон нь удаа дараалан батлагдсан тул улсын 2018 оны Пёнчан, 2020 оны Токио, болон 2022 оны Бээжингийн олимпын наадмуудад оролцох эрхийг хассан. Эх орныхоо нэр болон далбаан дор олимпод оролцох боломжгүй болсон тамирчид Оросын олимпын хороог төлөөлөн дээрх гурван олимпод оролцож байгаа билээ. Тамирчид алтан медаль хүртвэл тус улсын төрийн далбааны оронд олимпын далбааг мандуулж, төрийн дууллын оронд Чайковскийн симфони эгшиглэж буй билээ.

П.Мөнхтамир

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (150.129.141.61)
    Энэ муу жаахан охин юугаа мэдэхэв дээ?? Өөрөө мэдэж зориудаар допинг хэрэглээгүй л байх?!!
    2022 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Оросуудыг буруутгах гэж ядах юм даа ЭНЭ барууныхан
    2022 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    46 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    1 цаг 13 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    1 цаг 35 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    2 цаг 21 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    2 цаг 36 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    2 цаг 46 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    2 цаг 58 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    3 цаг 2 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    3 цаг 12 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    3 цаг 44 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    4 цаг 48 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    4 цаг 57 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    5 цаг 1 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    5 цаг 1 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    5 цаг 6 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    5 цаг 18 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 21 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    5 цаг 28 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    5 цаг 33 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 34 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК