Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шагайн өвдөлтөө үл анзааран олимпын аварга болсон Керри Страгийн түүх

2022-2-28
0
ЖИРГЭХ

Мэргэжлийн тамирчны замнал нь эрт эхлээд эрт дуусдаг харгис хувь тавиланг уран гимнастикийн тамирчид эдэлдэг. Тэдний нэгэн адилаар Керри Страг нь 1980 онд гурван наснаасаа уран гимнастикаар хичээллэж найман наснаасаа мэргэжлийн түвшинд тэмцээн уралдаануудад оролцож эхэлсэн. АНУ-ын Аризона мужиас гаралтай Керри Страг нь ухаан орсон цагаасаа эхлэн төрсөн эгч Лизаг бишрэн түүний адилаар уран гимнастикийн спортоор хичээллэхийг хүссэн. Керри Страг 1991 он хүртэл Жим Гаулт гэх дасгалжуулагчийн дор бэлтгэлээ хангаж байсан хэдий ч Бела Кароли гэх Унгар-Румын гаралтай дасгалжуулагчтай хамтрахаар Техас мужийн Хьюстон хот руу нүүсэн. 

1992 оны Барселоны олимп

Улмаар Бела Каройигийн бэлтгэл үр ашгаа өгч тухайн цаг үедээ авьяас чадвараараа үеийн тамирчид дундаасаа цойлон гарч ирж байсан Керри Страгад 14 насандаа АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 1992 оны Барселоны олимпыг зорих ховорхон боломж олдсон. Уран гимнастикийн багийн төрөлд оролцох нь тодорхой байсан хэдий ч түүнд ганцаарчилсан олон төрөлтийн тэмцээнд оролцох нуучан хүсэл байв. Тэрхүү цаг үед АНУ-ыг төлөөлөн гурван тамирчин гимнастикийн ганцаарчилсан төрөлд оролцох ёстой байсан бөгөөд Бетти Окино болон Шэннон Миллер нар өөрсдийн эрхээ аль хэдийнээ баталгаажуулаад байв. АНУ-ын үндэсний шигшээ багийн зохион байгуулж байсан нэмэлт сорилго тэмцээнүүдийн үр дүнд АНУ-ыг Барселоны олимпд уран гимнастикийн эмэгтэйчүүдийн олон төрөлтөд төлөөлөн оролцох тамирчнаар Кетти Грант бус 1991 оны дэлхийн аварга Ким Змескал сонгогдсон. Улмаар энэхүү төрөлд Шэннон Миллер мөнгөн медаль хүртсэн бол бусад тамирчид нь медальт байранд шалгараагүй. Харин багийн төрөлд Керри Страг тэргүүтэй АНУ-ын шигшээ баг Зөвлөлт Холбоот улсын нэгдсэн багийн тамирчид болон Румыны шигшээ багийн ард бичигдэн хүрэл медалийн эзэд болсон. 

Олимпын медальтан болсныхоо дараа Керри Страг дахин дасгалжуулагчаа солихоор шийдэж Стив Нунно гэх дасгалжуулагчтай хамтран ажиллахаар Оклахома мужийн Эдмонд хот руу нүүв. Керри Страг нь уг дасгалжуулагчийн бэлтгэл дор Динамо гимнастикийн клубт шигшээ багийн хамтрагч Шэннон Миллертэй хамт бэлтгэл хийж эхэлснээр түүний ур чадвар огцом өсөж байв. Гэвч тэнд байх хугацаандаа Керри Страг гэдсэндээ маш хүнд бэртэл авч мөн их хэмжээний жин хасаж байсан нь түүний дасгалжуулагч болон ойр дотнын хүмүүсийнх нь санааг ихээр зовоож байлаа. 

Ойролцоогоор нэг жил бэлтгэл хийснийхээ дараа Керри Страг 1993 оны АНУ-ын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцож ганцаарчилсан олон төрөлтөд гуравдугаар байр эзэлснээр төрөлх хот болох Аризона мужийн Тусон хот руу буцаж Армен гаралтай Зөвлөлт Холбоот улсын уран гимнастикч асан Артур Акопян болон анхны багш болох Жим Гаулт нарын удирдлага дор бэлтгэгдэхээр болов. Харамсалтай нь 1994 онд Керри Страг бэлтгэлийнхээ үеэр бэртэл авч дамнуургаар зөөгдөж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нурууныхаа булчинг сунгасан байсан тул спортоосоо түр зуур хөндийрөн удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болов. Улмаар таамагласан хугацаандаа бүрэн эдгэж 1994 оны Герман улсын Дортмундад зохиогдсон уран гиманстикийн ДАШТ-д АНУ-ын шигшээ багийн хамт оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэд Румыны хүчтэй багийн ард бичигдсэн бөгөөд ОХУ-ын шигшээ баг гуравдугаар байранд орсон. 

1995 он болж Аталантагийн олимп эхлэхээс нэг жилийн өмнө Керри Страг ахлах сургуулиа төгслөө. Улмаар дахин нэг удаа төрөлх гэрээ орхин Лори Форстер гэх дасгалжуулагчтай хамтран ажиллахаар Колорадо муж руу нүүсэн. Нийт таван сарын турш Колорадод байх хугацаандаа 1995 оны АНУ-ын үндэсний аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ-үүдэд оролцсон хэдий ч хүссэн амжилтаа гаргаж чадсангүй. Улсын аваргынхаа олон төрөлтийн ангилалд тавдугаар байранд орсон бол ДАШТ-ий олон төрөлтөд долдугаар байр, багийн төрөлд гуравдугаар байранд ороод байв. Энэхүү тэмцээнүүдийн дараа Керри Страг сүүлийн удаа дасгалжуулагчаа солихоор шийдэн АНУ-ын багтайгаа нэгдэхээр дасгалжуулагч Бела Каройигийн оршин суугаа Хьюстон хотыг зорьсон. Түүний бэлтгэл сургуулилт ч жигдрэн замналынхаа оргил үед хүрч 1996 оны Америкийн цомын олон төрөлтөд хол тасархай түрүүлсэн. Тэрээр тухайн үедээ нутаг дээр нь зохион байгуулагдах Аталантагийн олимпоос алтан медаль хүртээд зодог тайлах бодолтой байсан гэдэг. 

1996 оны Аталантагийн олимп 

Тус олимпын уран гимнастикийн төрөл уламжлал ёсоор багийн төрлөөр эхэлсэн бөгөөд сүүлийн хэдэн арван жилийн турш Зөвлөлт Холбоот улсын эмэгтэй баг тамирчид алтан медалийг завсаргүй хүртээд байв. Энэхүү амжилтыг зогсоохоор АНУ-ын шигшээ баг Украин, ОХУ, болон Румыны багуудтай ширүүхэн өрсөлдөөн үзүүлэх нь тэмцээний өмнө л тодорхой байсан. Тэмцээнийг ОХУ-ын шигшээ баг нийлбэр оногооро тэргүүлж эхлүүлсэн хэдий ч сүүлийн тойрог эхлэхэд АНУ-ын баг 0.897 оноогоор тэргүүллийг өөрсдийн гарт аваад байлаа. ОХУ-ын тамирчид сүүлийн тойрогт дэвжээн дээрх чөлөөт үзүүлбэр үзүүлэх ээлжтэй байсан бол АНУ-ын хувьд харайлтын үзүүлбэр үзүүлэх байв. АНУ-ын эхний дөрвөн тамирчид үзүүлбэрээ амжилттай үзүүлсэн ч газардах үедээ алдаа гаргаж хангалттай оноо авч чадахгүй байснаас гадна тав дахь тамирчин болох Доминик Мосеану хоёр удаа амжилтгүй газардаж маш муу оноог авснаар ОХУ-ын тамирчдын итгэл найдварын галыг нь асааснаас гадна хамгийн сүүлд үзүүлбэрээ үзүүлэх Керри Страгад маш их дарамт болж байлаа. 

Керри Страг эхний харайлтаа хийхэд бэлэн болж үзүүлбэрээ үзүүлсэн ч газардах үедээ шагайгаа гэмтээж 9.162 гэх маш муу оноог авав. Шагай нь тэсэхийн аргагүй зовуурлаж бусдын тусламжгүйгээр алхах ч боломжгүй болоод байлаа. Керри Страг хоёр дахь үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж байж АНУ-ын баг алтан медалиа баталгаажуулах ёстой болоод ирэв. Гэхдээ хоёр багийн хамгийн бага оноог хүчингүйд тооцож нийлбэр оноог гаргахад ашигладаггүй тул Керри Страг сүүлийн үзүүлбэрээ үзүүлэхээс татгалзвал Доминк Мосеаунигийн 9.20 гэх оноо шүүлтэд ашиглагдах болоод байв.

Ийм нөхцөл байдал үүсвэл ОХУ-ын хамгийн сүүлчийн тамирчин Розалия Галиева 9.809 оноог авах хэмжээний үзүүлбэр үзүүлэхэд л АНУ-ын алтан медаль хүртэх мөрөөдөл талаар болох байлаа. Улмаар Керри Страг ямар нэгэн эрсдэл гаргахыг хүсээгүй тул шагайн өвдөлтөө үл ойшоон үзүүлбэр үзүүлэх талбай руугаа гарлаа. Түүний үзүүлбэр ч амжилттай болж шүүгчдээс 9.712 оноог авснаар АНУ-ын шигшээ баг Зөвлөлт Холбоот улсын удаан үргэлжилсэн ноёрхлыг зогсоож нутаг дээрээ олимпын аваргууд болох нь тодорхой болов. Үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа Керри Страг хөл дээрээ тогтож чадахгүй байсан бөгөөд түүнийг медалийн тавцан дээр шигшээ багийн дасгалжуулагч Бела Каройи өргөн гарч ирж байсан. 

Тэмцээний дараа Керри Страг нэн даруй эмнэлэгт хүргэгдсэн ба 3-аар зэргийн шөрмөсний гэмтэл болон суналттай гэх онош гарсан. Улмаар Керри Страг тэмцээний ирэх өдрүүдэд оролцох байсан ганцаарчилсан олон төрөлтөөсөө нэрээ татаж түүнийг орлон Доминик Мосеану оролцсон. Түүний энэхүү тамирчин хүний тэсвэр тэвчээрийн туйлыг харуулсан үйлдлийг нь дэлхий даяар хүндэлж бахархсан бөгөөд олимпын дараа АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон түүнтэй биечлэн уулзаж баяр хүргэсэн байдаг.

Керри Страг тун удалгүй их спортоосоо зодог тайлж буйгаа зарлаж Калифорнийн их сургуульд элсэн суралцаж байх хугацаандаа сургуулийнхаа гимнастикийн багийн менежерийн үүргийг гүйцэтгэж байсан ба удалгүй Стэнфордын их сургууль руу шилжиж тэндээ социологийн чиглэлээр мастерийн зэргээ хамгаалсан. 2000 онд тэрээр еврейчүүдийн спортын алдрын танхимын гишүүнээр сонгогдсон бөгөөд бага сургуулийн багш болон Цагаан ордны Ерөнхийлөгчийн оюутны захидал харилцааны ажилтнаар нэг хэсэг ажилласан. Мөн түүний өндөр нь 141 см гэдгийг сонсоод та гайхаж магадгүй. 

П.Тамир 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дэнжийн 1000ийн БАТАА (178.176.72.226)
    Уран сайханы бишээ..спортын гимнастик гэдэг юм
    2022 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    1 цаг 7 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    7 цаг 0 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    8 цаг 14 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    8 цаг 17 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    10 цаг 56 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    11 цаг 3 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    11 цаг 57 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    12 цаг 9 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    13 цаг 41 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    13 цаг 57 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    14 цаг 7 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    14 цаг 7 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    14 цаг 33 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    14 цаг 47 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    14 цаг 56 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    15 цаг 7 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Уржигдар 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК