Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бжелич Данило: "Эволюшн" клубтээ 10 жил ажилласан ч харамсах зүйл алга

2022-3-04
0
ЖИРГЭХ

“Эволюшн” сагсан бөмбөгийн клубын ахлах дасгалжуулагч Бжелич Данилотой ярилцлаа. Бжелич Данило бол Серби улсын иргэн бөгөөд FIBA-аас олгодог олон улсад хичээл заах багшийн эрхтэй мэргэжлийн дасгалжуулагч юм. Нэгэн цагт мэргэжлийн тамирчны хувиар сагсанбөмбөгийн спортоор хичээллэж улмаар үндэсний шигшээ багтаа дуудагдаж явсан тэрбээр манай улсад хүрэлцэн ирж Монгол хүүхдүүдэд сагсанбөмбөгийн боловсролыг олгож байна.


-Сагсанбөмбөгийн тамирчнаас дасгалжуулагч болсон түүхээ манай уншигчдад хуваалцана уу?

-Би сагсанбөмбөгийн спортоор зургаан наснаасаа эхлэн хичээллэсэн. Анх Белград хотын “Желесник” гэх жижиг клубт харьяалагддаг байсан бөгөөд арван нас хүрэх үедээ багаа сольж тухайн үеийнхээ Серби улсын хамгийн том хүүхдийн багуудын нэг болох “FMP” клубт нэгдсэн. Улмаар шинэ багийнхаа хамт би 2012 оны Евро лигийн аварга болсон. Тэр үед надтай нэг багт тоглодог байсан Марко Гудуричийн хувьд NBA-гийн 2019-2020 оны улиралд “Мемфис Гризлес” багийн төлөө хүчин зүтгэсэн. Мөн Сербийн өсвөрийн шигшээ багийнхаа хамт Европ тивийн тэмцээнүүдэд олон удаа оролцсон. Миний хувьд холбогчийн байрлал дээр тоглодог байсан ба насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдах боломж надад хомс олдоогүй тул дасгалжуулагч болохоор шийдсэн. Улмаар би их сургуульд элсэн орж инженер мэргэжлийг эзэмшнээс гадна Белград хотод дасгалжуулагчийн академид суралцаж FIBA-ын олон улсын сургагч багшийн үнэмлэхээ гардан авсан.

-Өөрийг тань гадаадын олон орнуудад урилгаар очин ажиллаж хүүхдүүдэд сагсанбөмбөг зааж байсан тухай сонссон. Тэгвэл Монгол хүүхдүүд тэднээс ямар шинж чанаруудаараа ялгардаг вэ? Мэдээж Европ хүүхдүүдээс харьцангуй нуруу намхан байх.

-Монгол хүүхдүүдийн хичээл зүтгэлийг би үнэлмээр байна. Бэлтгэл бүрийн ирц 100 хувь байдаг бөгөөд миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд тэд маш их эрмэлздэг. Европ хүүхдүүдээс ялгарах зан чанар нь гэвэл Монгол хүүхдүүд гоцлон тоглолт хийх дуртай. Сагсанбөмбөг чинь багийн спорт шүү дээ. Миний энд ирсэн гол зорилго бол “Эволюшн”  клубийн хүүхэд залуучуудад дамжуулалт дээр суурилсан сагсанбөмбөгийг зааж багаар ажиллах чадварт сургах юм. Эдгээр чадварууд нь сагсанбөмбөгийн спортын амжилтад хүрэх гол түлхүүр тул манай клуб тун удахгүй Монголын хамгийн шилдэг клуб болно гэдэгт итгэлтэй байна.

-Танд “Эволюшн”  клубээс дасгалжуулагчийн санал ирэх үед өөр улсын багуудаас санал хүлээж авсан байв уу? Яагаад Монгол улсад ажиллахаар шийдсэн бэ?

-Тийм ээ. “Эволюшн”  клуб надад санал тавих үед надад гурван ажлын санал ирээд байсан. Франц, Хятад, болон Серби буюу өөрийнхөө төрөлх улсын багууд надад ажлын санал тавьсан. Сербийн санал маань “Рэд Белград” буюу дотоодынхоо хамгийн том багаас ирсэн. Б.Тамжид дасгалжуулагч анх надтай холбогдоод ажлын санал тавих үед би нэлээд баярласан. Би аялж шинэ зүйлсийг туршиж үзэх дуртай хүн л дээ. Тийм учраас миний бие ямар ч эргэлзээгүй “Эволюшн”  клубийн саналыг зөвшөөрсөн.

-Таныг угтан авсан Монгол Улсын нөхцөл байдал таны төсөөлөлтэй хэр зэрэг нийцэж байна?

-Цаг агаарын хувьд төсөөлж байснаас арай хүйтэн байлаа. Намайг ирэхээс өмнө клубийн дасгалжуулагч Б.Тамжид над руу дасгал хийх өрөө, заал танхим, болон хүүхдүүдийн зургийг явуулсан тул намайг угтан авах орчны тухай тодорхой хэмжээний төсөөлөлтэй байсан.

-Монгол Улсад хэр удаан хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Энэ асуудлыг би ганцаараа шийдэх боломжгүй. Багийн эзэд намайг энд үлдээхийг хүсвэл би Монгол Улсад аз жаргалтайгаар ажиллах болно. Надад шинэ ажлын саналууд ирсээр байгаа бөгөөд клубийн удирдлагуудтайгаа үргэлж зөвлөлдөж дундын нэг шийдэлд хүрдэг. “Эволюшн”  клубдээ арван жил ажилласан ч харамсах зүйл алга.

-Одоо үргэлжилж байгаа Монголын Дээд лигийг та үзэж байгаа юу? Хэрэв үзэж байгаа бол Монгол тамирчдын ур чадварын талаарх таны бодол?

-Тийм ээ, Дээд лигийг үзэж байгаа. Миний хувьд Дээд лигийн тамирчид дундаас Европын лигүүдэд тоглох хэмжээний өндөр ур чадвартай олон тоглогчдыг анзаарсан.

-Тэднийг нэрлэвэл?

-Миний хувьд “Тэнүүн Өлзий металл” багийн Д.Дэлгэрням, “Эрдэнэтийн уурхайчид” багийн Т.Санчир, “Хасын хүлэгүүд”-ийн Б.Билгүүн нарыг хэлмээр байна. Гэхдээ Б.Билгүүн тоглолтын үеэр алдаа авахын тулд хэт их жүжиглээд байдаг тул энэхүү сул тал нь гадаадын лигт тоглоход нь саад болж магадгүй.

-Дээд лигийн шүүлтийн талаарх таны бодол их сонирхолтой байна?

-Би гадаадын шүүгчид болон дотоодын шүүгчдийн шүүн явуулсан тоглолтуудыг үзсэн. Эдгээр тоглолтуудын шүүлтийг харьцуулан харахад маш их ялгаатай байсан. Миний хувьд олон улсын шүүгчид илүү их мэдлэг, туршлагатай санагдсан бөгөөд Монгол шүүгчид тэднийг энд байх хугацаанд нь илүү ихийг сурч аваасай гэж хүсэж байна. Монгол шүүгчид тоглолтын явцад олон том алдаа гаргаж байсан ба тоглогч илүү алхах үед зөрчил үлээхгүй байх хандлага ажиглагдсан.

-Таны хувьд “Эволюшн”  клубийн олон өөр насны ангиллын хүүхдүүдэд хичээл ордог. Хүүхдийг хэдэн настайгаас нь эхэлж сагсанбөмбөгөөр хичээллүүлбэл ирээдүйд өндөр амжилт гаргах магадлал нь өндөр байдаг вэ?

-Найман нас бол хүүхдийг сагсанбөмбөгөөр анх хичээллүүлэхэд хамгийн тохиромжтой нас. Хүүхдүүд энэ наснаасаа сагсанбөмбөгөөр хичээллэж эхэлснээр үндсэн техникүүд болох залалт, дамжуулалт, шидэлт гэх зэргийг зөв эзэмшдэг бөгөөд сагсанбөмбөгийн өндөр IQ-тай болох боломж нь ихэсдэг.

-“Эволюшн”  клубээс өөрийн тань онцгойлон дасгалжуулж буй хүүхдийн баг байгаа юу? Байгаа бол ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?

-Одоогийн байдлаар байхгүй ээ. Энэ жилийн хувьд би бүх насны хүүхдүүдтэй жигд тулж ажиллан чадварыг нь сайжруулахаар зорилготой байна. Харин дараа жилээс бид өсвөр үеийн бүх тэмцээнүүдэд түрүүлэх зорилготой.

-Монголд үйл ажиллагаагаа явуулж буй сагсанбөмбөгийн клубүүд дундаас яагаад “Эволюшн”  клубийг сонгох ёстой вэ? Таны давуу тал юу вэ?

-Надад сагсанбөмбөгийн тухай маш их хэмжээний мэдлэг болон туршлага байгаа. Би нэгэн цагт Сербийн залуучуудын шигшээ багийн тоглогч байснаас гадна өсвөрийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар ажиллаж байсан. Мөн би дэлхийн олон улсад хүүхдүүдийн дасгалжуулагчийн хувиар ажилласан. Хүүхдүүдийг хэрхэн дасгалжуулах тухай би бүхнийг мэднэ. Хамгийн гол нь би бол ялагч.

-NBA-гийн ямар багийг дэмждэг вэ?

-“Голден Стэйт Уарриорс”-ыг дэмждэг. Гэхдээ би шинэ хөгжөөн дэмжигч биш шүү /инээв/. Би хүүхэд байх үеэсээ эхлэн Монтэ Эллисийн тоглолтод дуртай байсан тул энэхүү багийг дэмжиж эхэлсэн.

-“Эволюшн” клубийн багш дасгалжуулагчдын ур чадвар болон та бүхний клуб доторх хоорондын харилцааны талаар?

-Манай хамт олны хувьд маш найрсаг нөхөрсөг хүмүүс. Бид нэг гэр бүл мэт л ажилладаг. Одоогийн байдлаар тэдэнд надаас суралцах их зүйл бий, мөн надад тэднээс суралцах асар их зүйлс байна. Бидний хувьд нэгнээсээ суралцаад хамтдаа урагшилж байна даа. Мөн миний хувьд монголоор сайн ярьдаггүй тул одоогоор туслах дасгалжуулагчийн хамт хичээлээ заадаг. Түүнийг Мөнх-Эрдэнэ гэдэг. Бид яг л ах дүүс мэт байдаг бөгөөд түүнийг ирээдүйд сайн дасгалжуулагч болж чадна гэдэгт би итгэж байгаа. Намайг “Эволюшн”   клубыг орхих үед Мөнх-Эрдэнэ миний бүх мэдлэгийг өөртөө шингээж аваад миний байр суурийг орлоосой гэж хүсэж байна.

-“Эволюшн”  клубийн заал танхим болон бусад хэрэглэгдэхүүний чанар олон улсын стандартад нийцэж байна уу?

-Үнэхээр гайхалтай. Үнэхээр гоё. “Эволюшн” клубийн заал танхим миний Сербид бэлтгэл хийлгэдэг байсан дээд зэрэглэлийн заалнаас ялгараад байх ялгаагүй. Мөн Монгол хүүхдүүдэд ийм зааланд бэлтгэл хийх боломж олдож буйд би туйлын ихээр баярлаж явдаг. “Эволюшн”  клубийн зүгээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг сургалтын хэрэгслүүдэд зориулан хийдэг тул хүүхдүүдийн ур чадвар өдрөөс өдөрт өсөн дэвжиж байна. Манай клубээс төрөн гарсан тоглогчид Монголын Дээд лигт тун удахгүй тоглохыг нь тэсэн ядан хүлээж байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ярилцлагын сүүлийн хэсгийг танд үлдээж байна.

-Хүүхдүүдийг тэвчээртэй байж шаргуу хөдөлмөрлөөсэй гэж хүсэж байна. Хөдөлмөр үргэлж амжилт дагуулдаг.

П.Тамир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    1 цаг 0 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    6 цаг 53 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    8 цаг 7 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    8 цаг 10 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    10 цаг 49 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    10 цаг 56 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    11 цаг 50 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    12 цаг 2 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    13 цаг 34 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    13 цаг 50 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    14 цаг 0 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    14 цаг 0 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    14 цаг 26 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    14 цаг 40 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    14 цаг 49 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    15 цаг 0 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Уржигдар 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК