Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДАШТ-ий сугалаа эхлэхээс өмнө таны мэдэх ёстой зүйлс

2022-4-01
0
ЖИРГЭХ

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа өнөөдөр 00:00 цагаас (манай орны цагаар) Катар улсын нийслэл Доха хотод болно. Тэгвэл та бүхэнд дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын дөрвөн жилд нэг удаа зохиогддог ДАШТ-ий сугалааны өмнө мэдэхэд илүүдэхгүй зүйлсийг хүргэж байна.


ЭРХЭЭ АВСАН БАГУУД

No description available.

Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн анхны эрхийг Катар улс 2010 онд авсан. Тэд уг тэмцээнийг зохион байгуулагч орны хувиар шууд оролцож ба энэ нь тус улсын шигшээ багийн хувьд анхны ДАШТ байх юм. Харин Европын шатнаас тус тусынхаа хэсгийг тэргүүлсэн арван улс болох дөрвөн удаагийн дэлхийн аварга Герман, хоёр удаагийн дэлхийн аварга (2018 оны аваргууд) Франц, нэг удаагийн дэлхийн аварга Англи, Испани болон Серби, Швейцар, Бельги, Хорват, Нидерланд, Данийн шигшээ багууд ДАШТ-ий эрхээ шууд авсан. Харин тус бүсээс нэмэлт тоглолт хийж Польш болон Португалийн шигшээ багууд Катар улсыг зорихоор болсон.

Өмнөд Америкийн багууд хоорондоо тойргоор тоглож хамгийн өндөр оноотой дөрвөн баг нь  ДАШТ-д шууд оролцох эрхээ авсан. Улмаар дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ баг уг бүсийг тэргүүлсэн ба тэдний мөнхийн өрсөлдөгчид болох Аргентин, Уругвай болон Эквадорын шигшээ багууд ДАШТ-д оролцох эрхээ авсан. Харин Африк тивээс нийт таван баг шалгарах ёстой байсан бөгөөд тус тусынхаа хэсгийг тэргүүлсэн 10 баг хоорондоо сугалаагаар таарч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ДАШТ-д оролцох таван багийг тодруулсан. Улмаар Марокко, Гана, Тунис, Камерун, Сенегалын шигшээ багууд арван нэгдүгээр сард Катар улсыг зорих болсон. Ази тивийн багуудын хувьд таамгийн дагуу Япон, Өмнөд Солонгос, Иран, Саудын Араб гэх багууд ДАШТ-ий эрхээ авч тус бүсэд ямар нэгэн гэнэтийн зүйлс тохиолдоогүй. Харин Хойд Америк тивийн багууд Өмнөд Америкийн багуудын адилаар хоорондоо тойргоор тоглож хамгийн их оноотой гурван баг нь ДАШТ-д оролцох болсон. Улмаар Канад, АНУ, Мексикийн шигшээ багууд ДАШТ-ий эрхээ баталгаажуулсан ба 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулах Канад улс 36 жилийн дараа уг тэмцээнд оролцохоор болсон.

 

ЦААШИД ЭРХЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БАГУУД

No description available.

Сая бид 29 шигшээ багийг нэрлэлээ. Харин ДАШТ-д нийт 32 баг оролцдог. Тэгэхээр дахин гурван баг ДАШТ-ий эрхээ одоо хүртэл авах боломжтой байгаа гэсэн үг юм. Өмнөд Америкийн бүсийн тавдугаар байранд шалгарсан Перугийн шигшээ баг Ази тивийн Арабын Нэгдсэн Эмират болон Австралийн шигшээ багуудын ялалт байгуулсантай нь тоглох бол нөгөө талд Хойд Америкийн бүсийн дөрөвдүгээр байранд бичигдсэн Коста Рикагийн шигшээ баг далайн орнуудын бүсээс шалгарсан Шинэ Зеландын шигшээ багтай тоглоно. Харин сүүлийн эрхийн төлөө Уэльсийн шигшээ баг Шотланд болон Украины шигшээ багуудын ялалт байгуулсан багтай тоглох бөгөөд Шотланд-Украины тоглолт дайны улмаас түр хойшлогдоод байгаа.

 

ДАШТ-ИЙГ ӨНЖИЖ БУЙ ТОМ БАГУУД

No description available.

Хөлбөмбөгийн спорт дэлхий даяар маш өндөр түвшинд хөгжсөн одоо үед бүх шилдэг багууд ДАШТ-д оролцох боломжгүй. Уг хуулийн дагуу “Евро 2020” тэмцээний аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг хэсгийн шатандаа хоёрдугаар байр эзэлж улмаар нэмэлт тоглолтод Умард Македоны шигшээ багийн эсрэг ялагдал хүлээснээр энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болсон. Мөн тэднээс гадна Өмнөд Америкийн бүсээс Колумб болон Чили, Африк тивээс Египет, Нигери болон Алжир, Европ тивээс Швед болон залуу од Эрлинг Хааландын Норвегийн шигшээ багууд Катар 2022 тэмцээнийг өнжихөөр болсон.

 

ШИГШЭЭ БАГУУДЫН САГСАНД ХУВААРИЛАГДСАН БАЙДАЛ

No description available.

Тэмцээний сугалааг тэнцвэртэй байлгаж ДАШТ-ийг улам сонирхолтой болгохын тулд шигшээ багууд дөрвөн өөр сагсанд хуваарилагдсан бөгөөд нэг сагсанд бичигдсэн багууд нэг хэсэгт орохгүй гэсэн үг юм.

Нэгдүгээр сагсанд зохион байгуулагч орон болон хамгийн өндөр чансаатай долоон баг багтсан:

  • Катар
  • Бельги
  • Бразил
  • Франц
  • Аргентин
  • Англи
  • Испани
  • Португали

Хоёрдугаар сагсанд:

  • Дани
  • Нидерланд
  • Герман
  • Мексик
  • АНУ
  • Швейцар
  • Хорват
  • Уругвай

Гуравдугаар сагсанд:

  • Сенегал
  • Иран
  • Япон
  • Марокко
  • Серби
  • Польш
  • Өмнөд Солонгос
  • Тунис

Дөрөвдүгээр сагсанд:

  • Саудын Араб
  • Эквадор
  • Гана
  • Камерун
  • Канад
  • Коста Рика/Шинэ Зеланд
  • Перу/Арабын Нэгдсэн Эмират/Австрали
  • Уэльс/Украин/Шотланд гэж тус тус хуваарилагджээ.

Тэмцээний хэсгийн тоглолтууд арван нэгдүгээр сарын 21-нд, хасагдах шатны тоглолтууд арван хоёрдугаар сарын 2-нд эхлэх ба финалын тоглолт арван хоёрдугаар сарын 18-нд зохиогдоно.

П.Тамир

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    6 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    5 цаг 58 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    7 цаг 13 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    7 цаг 16 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    9 цаг 55 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    10 цаг 1 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    10 цаг 56 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    11 цаг 7 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    12 цаг 39 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    12 цаг 55 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    13 цаг 5 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    13 цаг 6 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    13 цаг 31 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    13 цаг 45 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    13 цаг 55 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    14 цаг 6 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК