Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Поль Погба, Жесси Лингард нар Манчестер Юнайтед клубийг орхино

2022-6-02
0
ЖИРГЭХ

Алдарт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон 2013 онд зодог тайлсны дараа дэлхийн хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгийн багуудын нэг болох Английн Манчестер Юнайтед клуб хүнд хэцүү цаг үеийг туулсаар байгаа. Энэ улирлын Премьер лигт 16 хожил, 10 тэнцээ, 12 хожигдол, хаалгандаа 57 гоол алдсан гэх үзүүлэлттэйгээр зургадугаар байранд орж дараа улирал Европа лигт өрсөлдөх болсон нь тус клуб ямар түвшинд байгааг маш тодорхой харуулна. Тус багт бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болох Кристиано Роналдо, Францын шигшээ багийн төвийн хамгаалагч Рафаэль Варан, Португалийн шигшээ багийн хагас хамгаалагч Бруно Фернандеш, Английн шигшээ багийн шилдэг залуу тоглогчид болох Жейдон Санчо, Маркус Рэшфорд гэх мэт дэлхийн зэрэглэлийн тоглогчид байгаа хэдий ч Манчестер Юнайтед клубийн тоглолт ногоон талбай дээр нэг л болж өгөхгүй байгаа.

Иймээс тус клуб хар бараан улирлуудыг дуусгавар болгохын тулд Нидерландын Аякс клубийн дасгалжуулагч Эрик Тен Хагийг шинэ дасгалжуулагчаараа томилсон. Тэрбээр Манчестер Юнайтед клубд их хэмжээний өөрчлөлт хийж нэр бүхий тоглогчдыг багаас нэн даруй явуулах талаараа албан бусаар мэдэгдсэн. Тэгвэл зургадугаар сарын 1 буюу өчигдөр Манчестер Юнайтед клуб цахим хаягаараа дамжуулан Поль Погба болон Жесси Лингард нар клубийг орхихоор болсон гэдгийг албан ёсоор зарлалаа.

No description available.

Поль Погбагийн хувьд 16 насандаа Манчестер Юнайтед клубийн академид элсэн орсон бөгөөд 2012 онд чөлөөт агентийн хувиар Италийн Ювентус клубд нэгдсэн. Улмаар Турин хотод амжилтаар баялаг дөрвөн улирлыг үдсэнийхээ дараа 2016 онд тухайн цаг үеийнхээ хамгийн үнэтэй хөлбөмбөгчөөр нэрлэгдэж 105 сая еврогоор төрөлх Манчестер Юнайтед клубтээ дахин ирсэн. Тэрбээр энэ зун дахин чөлөөт агентийн хувиар клубийг орхих нь тодорхой болсон тул түүнтэй хэд хэдэн клубүүд холбогдоод байгаа. Мөн Манчестер Юнайтед клубийн мэдэгдлийн дараа Поль Погба өөрийн твиттер хаяг дээрээ, “Энэхүү клубийн төлөө тоглох нэр төрийн хэрэг байлаа. Олон сайхан дурсамжууд, ялангуяа хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг миний дурсамжид үүрд үлдэх болно. Баярлалаа Манчестер Юнайтед” гэж жиргэжээ.

Харин Жесси Лингард бол Поль Погбагаас хамаагүй их дурсамжийг Манчестер Юнайтед клубийн хамт бүтээсэн нэгэн. Тэрбээр анх 2001 онд Манчестер Юнайтедийн ес хүртэлх насны багийн гишүүний хувиар уг клубд элсэж байсан түүхтэй.

Манчестер Юнайтед клубийн оргил үед багууд руу зээлээр явж тоглодог байсан Жесси Лингард 2014 онд клубийн төлөөх анхны тоглолтдоо оролцож улмаар багийн хагас хамгаалалтын гол гишүүдийн нэг болсон. Өдгөө 29 настай клубийн төлөө 232 тоглолтод оролцсон тэрбээр өөрийн инстаграм хаяг дээрээ, “Улаан төрж, улаан хэвээрээ өсөж томорсон.

No description available.

Сүүлийн хэдэн долоо хоног миний хувьд маш хэцүү байлаа. Учир нь би өөрийн нэг гэр бүл болох Манчестер Юнайтедийг орхих болсон юм. 22 жилийн турш уг клубтэй хамт өнгөрүүлсэн хором мөч болон гайхалтай дурсамжуудаа насан туршдаа нандигнаж явна. Манчестер Юнайтед клуб миний сэтгэл зүрхэнд үргэлж онцгой байр суурь эзэлсээр байх болно. Эдгээр жилүүдэд хамт тоглож байсан бүх тоглогчдод талархал илэрхийлье. Есөн насны багт байхаас минь хойш надтай хамт ажиллаж ирсэн бүс дасгалжуулагчдад онцгойлон талархал илэрхийлмээр байна. Тэд бүгд миний амьдралд өөр өөрөөр нөлөөлсөн. Мөн клубийн цэвэрлэгч, тогооч, харуул гэх мэт бүх ажилчдад маш ихээр талархаж байна. Тэд байгаагүй бол би энэ түвшинд хэзээ ч хүрэхгүй байх байсан” хэмээн клубтэй салах ёс гүйцэтгэжээ.

Эх сурвалж: Manchester United

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    4 цаг 36 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    5 цаг 50 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    5 цаг 53 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    8 цаг 32 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    8 цаг 39 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    9 цаг 34 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    9 цаг 45 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    11 цаг 17 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    11 цаг 33 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    11 цаг 43 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    11 цаг 44 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    12 цаг 9 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    12 цаг 23 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    12 цаг 33 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    12 цаг 43 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК