Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Мөнх-Эрдэнэ: Талбай дээрх тоглогчдын нийт үүргийн 50 хувийг хаалгач дангаараа үүрдэг

2022-6-24
0
ЖИРГЭХ

2023 оны Азийн цомын АШТ-ий эрхийн төлөөх тоглолтууд зургадугаар сарын 8-14-ний хооронд Палестин, Филиппин, Йемен болон Монгол улсын шигшээ багуудын дунд манай улсад улсад зохион байгуулагдсан. Уг тоглолтуудад өөрийн онцгой хаалтуудаараа шигшээ багийнхаа тоглолтыг тогтмол сэргээж байсан нэгэн болох Монгол Улсын шигшээ баг болон “Атлетик 220” клубийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Таныг Дархан-Уул аймгийн уугуул гэж сонссон. Тэнд амьдарч байх үедээ анх хөлбөмбөгийн спорттой холбогдож байв уу?

-Тийм ээ. Миний хувьд анх Дархан-Уул аймгийн Шарын гол суманд амьдарч байх үедээ 2005 онд хөлбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед би 10 настай хүүхэд байсан. Баттулга, Жавхлантөгс, Чинхүсэл гэх багш нарынхаа удирдлага дор хөлбөмбөгийн дөртэй болсон доо.

-Хөлбөмбөг тоглож буй ихэнх хүүхдүүд довтлогчийн байрлал дээр тоглож олон гоол оруулахыг хүсдэг. Харин таны хувьд яаж яваад хаалгачийн байрлал дээр тоглох болсон бэ?

-Тухайн үед бол гудамжинд хамгийн том биетэй хүүхдүүдийг л хаалгач болгодог байсан (инээв). Гэхдээ манай байрны хүүхдүүд хөлбөмбөг тоглохдоо үргэлж ээлж дарааллаараа хаалгачийн үүргийг гүйцэтгэдэг байсан. Харин багш нар дээрээ анх очсон цагаасаа эхлэн хаалгачийн байрлал дээр тоглосон. Өөр байрлал дээр тоглож үзээгүй шүү. Бусад хүүхдүүд довтолж тоглохыг хүсэж байх үед, би хаалгач хийхийг илүүд үздэг байсан. 

-Мэргэжлийн тоглогч болох үйл явц хэдэн онд, хэрхэн өрнөсөн бэ?

-Намайг арван жилийн сурагч байх үед манай Шарын гол сум өөрийн гэсэн хөлбөмбөгийн клубээ байгуулаад аймаг, бүс, улсын чанартай тэмцээнүүдэд оролцдог болчихсон байсан. Ингэж явсаар байгаад бид нар 2015 онд “Хүрхрээ” нэгдүгээр лиг буюу улсынхаа хоёрдугаар лигт оролцсон. Тухайн улиралдаа манай баг дөрөвдүгээр байранд шалгараад би лигийнхээ шилдэг хаалгач болсон.

-Хамгийн анх хэрхэн Монгол Улсын шигшээ багт дуудагдаж байв?

-“Хүрхрээ” дээд лиг өндөрлөсний дараа шигшээ багаас надтай холбогдсон. Монгол улсын шигшээ баг 2016 онд Азийн “Солидарити Кап”-т оролцох гэж байсан юм. Тухайн үед шигшээ баг залуучуудыг түлхүү дэмжиж, шинэ үеэ бэлтгэх бодлогыг баримталж байсан юм билээ. Миний хувьд үнэн хэрэгтээ шигшээ багийн тав дахь сонголт байсан. Хоёр хаалгачийн хувьд хувийн шалтгааны улмаас шигшээ багт тоглох боломжгүй болоод Ариунболд, Отгонпүрэв гэх хаалгачдын хамт би гуравдугаар хаалгачийн хувиар доод лигт тоглодог байх үедээ шигшээ багт дуудагдсан.

-Тэгвэл одоогийн хүчин зүтгэж буй “Атлетик 220” клубтэйгээ хэрхэн зам нийлсэн бэ?

-Бүх юм дөнгөж сая ярьсан шигшээ багт дуудагдсан цагаас эхэлсэн л дээ. Шигшээ багийн хаалгачдын дасгалжуулагч Баянаа ах намайг ирээдүйтэй гэж хараад ирэх улирлаас дээд лигт тоглохыг санал болгож байсан. Түүний үгс ч надад их урам зориг өгсөн. Улмаар шигшээ багийн цугларалт дуусаад байж байтал Дээд лиг рүү дэвшиж байсан “Атлетик 220” клубийн ахлагч Мөнхсайхан ах надтай холбогдоод багт нь нэгдэх санал тавьсан. Миний хувьд Мөнхсайхан ахыг болон бусад тоглогчдыг нь тодорхой хэмжээнд таньдаг байсан тул эргэлзэх зүйлгүй саналыг нь хүлээж авсан.

-Таны хувьд энэ сард Палестин, Филиппин, Йемений шигшээ багуудын эсрэг олон чухал хаалтуудыг хийж, Филиппиний шигшээ багийн эсрэг торгуулийн цохилт хааж, Йемений шигшээ багийн эсрэг хаалгаа хуурай манаж бусад үеэс онц ялгаатай тоглолоо. Та өөрийгөө яг энэ мөчид замналынхаа оргил үе дээр ирсэн байгаа гэж бодож байна уу?

-Хамгийн анх “Шарын гол” клубтээ сонирхогчийн хувиар тоглодог байх үед мэргэжлийн тоглогч болохыг мөрөөддөг байлаа. Харин шигшээ багт анх дуудагдсанаас хойш Дээд лигт тоглож мөрөөдөлдөө хүрэх боломжтой болсон. Дээд лигт тоглож эхэлсний дараа шигшээ багийн гарааны хаалгач болох хүсэл төрдөг юм билээ. Энэ мэтээр үргэлж өөрийнхөө урд шинэ зорилго тавьсаар л явж байна. Одоогоор замналынхаа оргил үе дээр очоогүй, зүгээр л форм сайтай байгаа гэж бодож байна. Мөн намайг нэг түвшин ахихад шигшээ багийн хаалгачийн дасгалжуулагчаар ажилладаг байсан Драгош гэх Румын мэргэжилтэн асар их тус болсон.

-Филиппиний шигшээ багийн эсрэг тоглолтын сүүлийн минутад Германы Бундеслигт тоглодог Геррит Холтманны оруулсан гоолоор 1:0 харьцаатай хожигдол хүлээсэн. Тэр гоолыг алдсаны дараа төрсөн мэдрэмжийг илэрхийлэх гэж хичээвэл?

-Бүх юм харанхуйлчихсан. Хэлэх үг үнэхээр олдоогүй. Бүтэн тоглолтын турш маш сайн тоглосон ч хамгийн сүүлийн минутад гоол алдчихаж байгаа шүү дээ. 15 минутын өмнө торгуулийн цохилт хаагаад баярлаж явсан хүний нүднээс өөрийн эрхгүй нулимс урсаж байсан даа. Тэр үед шигшээ багийн дасгалжуулагчийн бэлтгэлийн үеэр хэлж байсан “Хэрэв та нар тоглолт дуусахаас нэг минтуын өмнө тайвшрах л юм бол, аль хэдийнээ хожигдсон гэсэн үг шүү” гэх үг шууд л бодогдсон. 

-Сая болж өнгөрсөн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд шигшээ баг хэрхэн бэлтгэлээ хангасан бэ? Өмнө жил ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцсон шигшээ багийг бодвол хамгаалалтдаа илүү анхаарал хандуулж бэлтгэл хийсэн мэт санагдсан?

-Шигшээ багийн тамирчид тэмцээн эхлэхээс 26 хоногийн өмнө цуглаж, 14 хоногийн өмнө Төв аймагт байрлаж бэлтгэлээ базаасан. Бидний ямар арга барилаар тоглох нь эхний бэлтгэл дээрээс л тодорхой болж эхэлсэн. Шигшээ багийн туслах дасгалжуулагчийн хувиар ажилласан Англи мэргэжилтний хувьд хөгжил буурай орнуудад очиж өөрсдөөс нь өндөр чансаатай багуудаас оноо салгаж авахад нь тусалдаг нэгэн байсан. Ер нь бол манай багийн үндсэн дасгалжуулагчийн багш болох 70 гаруй настай хүн юм билээ. Чансаа өндөр багуудын эсрэг тогловол хамгаалалтдаа илүү анхаарч, сөрөг довтолгоогоор гоол оруулах хамгийн их боломжтой байдаг. Ийм учраас хамгаалалтын бэлтгэл түлхүү хийсэн.

May be an image of 2 people, people playing sports and text

-Хамгийн чухал байрлал хаалгач гэдэг үнэн үү?

-Ер нь хаалгач багийн нийт үүргийн 50 хувийг дангаараа үүрдэг. Хаалгач тоглолтыг сэргээж, аль эсвэл тоглолтыг тэр чигт унагах магадлалтай. Довтлогч гоол оруулж чадахгүй байсан ч хаалгач бөмбөг алдахгүй байгаад байвал бусад тоглогчдын тоглолт дагаад сэргэдэг. Жишээлбэл энэ оны Аваргуудын лигийн финалын тоглолт дээр “Реал Мадрид”-ын хаалгач Тибуо Куртуа багаа сэргээсэн олон гайхалтай хаалтуудыг хийж, улмаар 1:0 харьцаатай ялалт байгуулсан шүү дээ.

-Таны хувьд Монгол Улсын өнөө цаг үед тоглож буй бүхий л шилдэг довтлогчдын эсрэг нүүр тулж байсан. Хэний цохилтыг хаахад хамгийн бэрх байдаг вэ? Өөрөөр хэлбэл хэн гэдэг тоглогчийн эсрэг хаалгаа хуурай манах хамгийн хэцүү байдаг вэ?

-Тиймээ. Ихэнх довтлогчдын эсрэг тоглоод үзчихсэн шүү. Миний бодлоор бүгдээрээ л өөр өөрсдийн гэсэн тоглолтын арга барилтай мундаг довтлогчид. Миний хувьд ч тэд нарын эсрэг үргэлж тулдаг болохоор цаг ямагт түвшин ахисаар байдаг байх. Одоогийн байдлаар өөдөөс нь тоглохоос цааргалдаг довтлогч бол алга. Гэхдээ Монгол Улсын шигшээ багийн довтлогч Н.Наранболд ахын эсрэг тоглож байгаагүй. Тэр хүний эсрэг тоглосны дараа миний бодол өөрчлөгдөх үгүйг харж л байя даа.

-Та Европын хөлбөмбөгийн лигүүдийг үздэг үү?

-Миний хувьд бусад хүмүүс шиг орой болгон сууж хөлбөмбөг үзээд байдаггүй. Зав чөлөөгөөрөө хөлбөмбөг үздэг болохоор чин сэтгэлээсээ дэмждэг баг гэж байхгүй. Харин тоглолтын үзэх дуртай хаалгачид гэж бол байгаа шүү. Английн шигшээ баг болон “Манчестер Сити” клубийн хаалгыг манадаг байсан Жо Харт болон “Манчестер Юнайтед” клубт байсан Ван Дер Сар нарт дуртай. Гэхдээ бүх цаг үеийн хамгийн шилдэг хаалгач бол Икер Касильяс.

May be an image of 6 people, people standing and text that says 'QUALIFIERS AFC ASIAN CUP 2023 B MFF AFC ASIAI 12 14 19 MFF MFF MFF MFF MFF -MFI'

-Монгол Улсад зөвхөн хөлбөмбөг тоглоод амьдрах боломжтой юу?

-Санхүүгийн хувьд бол нэлээд их асуудалтай тулгарна. Хүн ер нь ардаа санаа зовох асуудалгүй байж л өөрийгөө 100 хувь дайчилж тоглодог. Маргааш нь банкны зээл төлөх гэж байгаа хүн яаж сайн тоглох вэ дээ. 

-Таны хувьд хөлбөмбөг тоглохоос гадна ямар ажил хийж байна вэ?

-Амьдралаа тэр чигт нь хөлбөмбөгийн спорттой холбочихсон. “Атлетик 220” клуб болон Монгол Улсын шигшээ багт тоглодог. Үүнийхээ хажуугаар Монголын хөлбөмбөгийн холбооны “Элит Академи” гэх хүүхдийн академид хаалгачийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Ирээдүйд тамирчны замналаа өндөрлүүлсэнийхээ дараа хаалгачийн дасгалжуулагчаар ажиллах бодолтой байгаа.

-Цаашид хөлбөмбөгийн спортыг амьдралтайгаа холбохоор төлөвлөж буй дүү нартаа захиж хэлэх үгс?

-Тууштай байдал хамгийн чухал. Хэн ч үргэлж хамгийн шилдэг нь байдаггүй.

-Хамт тоглож байсан тоглогчдоосоо мөрөөдлийн 11-ийг нэрлээд ярилцлагаа өндөрлүүлбэл?

-Эхлээд багийнхаа системийг сонгоё гэж бодлоо. Надад гурван хагас хамгаалагчийн нэг нь таван хамгаалагчийнхаа яг урд нь тоглодог 5-3-2 гэх систем хамгийн их таалагддаг. Төвийн гурван хамгаалагч дээрээ О.Мөнх-Оргил, П.Баярцэнгэл, Д.Төрбат, баруун жигүүрт О.Оюунбаатар, зүүн жигүүрт Б.Балжинням гэх шигшээ багийн хамгаалагчдыг нэрлэмээр байна. Харин хамгаалагчдын урд тоглох хагас хамгаалагчаар шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш ахыг, түүний урд Атлетик 220 клубийн багийн ахлагч А.Тэмүүжин, Дэрэнгийн Б.Батмөнх нарыг нэрлэнэ. Довтлогчдын хувьд Г.Ганбаяр болон Н.Наранболд гэх хослолыг гаргахаас өөр аргагүй байна.

П.Мөнхтамир

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    4 цаг 0 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    5 цаг 14 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    5 цаг 17 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    7 цаг 56 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    8 цаг 3 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    8 цаг 57 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    9 цаг 9 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    10 цаг 41 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    10 цаг 57 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    11 цаг 7 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    11 цаг 8 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    11 цаг 33 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    11 цаг 47 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    11 цаг 56 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    12 цаг 7 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК