Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын аварга, улсын арслан, улсын гарьдаар удирдуулсан бөхийн “Увс нуур” галынхан

2022-7-03
0
ЖИРГЭХ

Үндэсний их баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Баяр наадамд зодоглох хүчит бөхчүүд өөр өөрсдийн галдаа хэдийнэ бэлтгэлээ базааж эхэлсэн бөгөөд энэ өдрүүдэд сорилго барилдаанууд болж байна. 24tsag.mn-ий сурвалжлах баг Харзтайд бэлтгэлээ базааж буй бөхийн “Увс нуур” галын сорилго барилдааныг зорилоо.

Ардын хувьсгал ялснаас хойшхи он жилүүдэд хамгийн олон түрүү үзүүр, авч, хамгийн олон цолтон төрүүлсэн хоёр аймгийн нэгээр нэрлэгддэг Увс аймгийн гаралтай бөхчүүд Харзтайд гал болон гарснаас хойш хориод оныг үдэж буй. Гал болон нэгдэн гарснаас хойш “Увс нуур” гал нийт долоон түрүүг улсын их баяр наадмаар авч байжээ. Тодруулбал, улсын арслан Б.Ганбат нэг удаа, Улсын аварга С.Мөнхбат нэг удаа, улсын аварга П.Бүрэнтөгс хоёр удаа, улсан даян аварга Н.Батсуурь гурван удаа улсын баяр наадмын түрүүг аваад байгаа.

Энэ жил “Увс нуур” галыг улсын аварга О.Балжинням, улсын арслан Б.Ганбат, улсын гарьд Б.Гантогтох нар ахлан дасгалжуулж байгаа. Энэ удаа ная шахам бөхчүүдтэйгээр нэгдэн гарсан “Увс нуур” бөхийн галын сорилго барилдаанд даян аварга Н.Батсуурь, гарьд Ө.Бат-Орших, харцага Ц.Мөнхбаяр нараар манлайлуулсан аймаг, улсын цолтой болон залуу 128 бөх барилдсан юм. Энэ галын барилдааны хамгийн залуу бөх Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат найман настай О.Сэргэлэн хүү байсан бол хамгийн ахмад нь 68 настай улсын начин Л.Цэвээн гуай байлаа. 20 гаруй жилийн түүхтэй бөхийн “Увс нуур” гал энэ жил онцлох хүмүүс олонтой наадаж байсны нэг нь тэд бөгөөд үзэгч олонд  “Улаан бал” нэрээрээ танигдсан NTV телевизийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу мөн энэ дэвжээнд нэгдэн бэлтгэлээ базааж байна.

Бөхийн “Увс нуур” галын барилдаанд Япон улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид ирсэн нь мөн содон байлаа. Үүнд, 2008 оны Бээжингийн олимпд Н.Түвшинбаярт ялагдал хүлээж байсан 2004 оны Афины олимпын аварга, дэлхийн хошой аварга Кейзи Сузуки, эрэгтэйчүүдийн -66 кг жингийн дэлхийн хошой аварга Жоширо Маруяма, Хаан Теддигийн ялалтын цувралыг зогсоож байсан эрэгтэйчүүдийн +100 кг жингийн дэлхийн аварга Кокоро Кагуера, 2022 оны Парисын Гранд Сламын аварга Санширо Мурао зэрэг дэлхийн жүдо бөхийн аварга тамирчид ирсэн байлаа. Тэд хамтарсан бэлтгэлээ дуусгаад сорилго барилдаан үзэж сонирхсон юм.

Дэвжээний хамгийн залуу бөх О.Сэргэлэн хүүтэй хэсэг хөөрөлдсөнөө хүргэе. Тэрбээр сорилго барилдааны нэгийн даваанд улсын даян аварга Н.Батсуурьтай учраа таарсан юм.

О.СЭРГЭЛЭН: Н.БАТСУУРЬ АВАРГАТАЙ БАРИЛДАХ “ГОЁ” БАЙЛАА

-Залуу бөх аль аймгийн харьяат вэ. Хаанаас ирж оролцож байна?

-Би Өвөрхангай аймгийн Хужирт сумаас эмээтэйгээ хамт ирж оролцож байна. Энэ наадам миний хоёрдахь наадам.

-Улсын аварга Н.Батсуурьтай нэгийн даваанд учраа таарлаа. Аваргатай барилдахад ямар байв?

-Өчигдөр нэг том аварга ахтай барилдсан, нэрийг нь сайн мэдэхгүй байна. Өнөөдөр Н.Батсуурь аваргатай барилдлаа. Олон үзэгчдийн өмнө барилдахад “гоё” байдаг юм байна.

-Энэ жилийн наадамд ямар бөхийг дэмжиж байна вэ?

-Энэ жилийн улсын наадамд Н.Батсуурь аваргыг дэмжиж байгаа, бас дэмждэг хүнтэйгээ барилдахад жоохон биеэ барьсан.

-Танай хамаатан, ах дүү нарт барилддаг хүн бий юү?

-Байгаа. Сая надтай барилдсан Н.Батсуурь аваргын аав манай өвөө хоёр цэргийн найзууд байгаа юм.

-Чи бөх болох сонирхолтой юу?

-Тийм ээ. Аварга шиг сайн бөх болно гэж боддог.

-Баярлалаа. Сайн бөх  болоорой.

“Увс нуур” галд энэ жил 70 гаруй орчим бөхчүүд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тэдний хоол ундыг бэлтгэх тогоочийн баг зургаан тогоочтой. Ахлах тогооч нь “Увс нуур” галд 12 дахь жилдээ тогоочоор ажиллаж байгаа юм байна. Шүдлэн үхрийн мах бөхийн галын хоёр хоногийн л хоолны хэрэгцээг хангадаг. Нэг удаа цуйван хийхэд 70-аад дунгуй гурил бэлтгэдэг хэмээн тогооч нар хуучиллаа. Даян аварга Н.Батсуурь энэ жил хувийн тогоочтойгоо бэлтгэлээ базааж байгаа юм байна. Галын бэлтгэлийн систем нарийн дэг, сургууль дор явагддаг бөгөөд тэд энэ жилийн наадамд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн хэмээн дурдсан юм. Энэ үеэр “Увс нуур” галыг ахалж байгаа дасгалжуулагч Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аварга О.Балжиннямтай ярилцлаа.

О.БАЛЖИННЯМ: УЛСЫН НААДАМД ДЭЭШЭЭ БАРИЛДАХ ОЛОН БӨХ МАНАЙ ГАЛД БИЙ

-Сайхан зусч байна уу Та. Бөхийн “Увс нуур” галын баяр наадмын сорилго барилдаан эхэлж байна. Наадам болоход цөөхөн хоногийн хугацаа үлдлээ. Хэдэн хүн галын бэлтгэлд оролцож байна.

-Увс нуур галын уламжлалт сорилго барилдаан болж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бэлтгэлд манай галд 70 орчим бөхчүүд бэлтгэл хийж байгаа. Сэлэнгэ, Баян-Өлгий, Өмнөговь аймгийн бөхчүүд ойрхон бэлтгэл сургуулиа хийж байна. Цаг агаар бороо хур элбэг, бэлтгэл жигд сайхан болж байна.

-Бөхчүүдийн гол бэлтгэл хэзээнээс эхлэв.

-Бид зургадугаар сарын 13-нд бэлтгэлдээ гарсан. Бүх гал бэлтгэлээ базааж жигдрээд явж байх шиг байна.

-Одоогоор бөхчүүд ямар бэлтгэл хийж байна вэ?

-Хүчний бэлтгэл, кросс, барилдааны бэлтгэл, мэх давтах гэх мэт олон төрлийн бэлтгэл хийж байна.

-Танай гал дээр бэлтгэл хийж байгаа бөхчүүдээс том цолтой бөхчүүд хэн хэн байна вэ?

-Манай “Увс нуур” галд даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, гарьд Ө.Бат-Орших, заан Н.Жаргалбаяр, харцага Т.Баасанхүү, Ц.Мөнхбаяр, начин Ж.Ням-Эрдэнэ гээд сайхан улсын цолтой бөхчүүд, аймгийн арслан, заан, начнууд нийлээд 70 орчим бөхчүүд байна.

- “Увс  нуур” галын бөхчүүд тэгш ойн баяраар барилддаг онцлогтой. Энэ жилийн хувьд тэгш ойн баярт сойж байгаа бөхчүүд хэн байна?

- Увс аймгийн бөхчүүд улсын баяр наадмын 50, 60, 70, 80, 90 жилийн тэгш ойгоор түрүүлж байсан. “Увс нуур” галаас даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат аварга, Ө.Бат-Орших зэрэг олон сайхан бөх ид сайхан барилдаж байна. Улсын наадамд дээшээ барилдах олон бөх манай галд байгаа.

-“Увс нуур” галын системийг танилцуулбал ямар бүрэлдэхүүнтэй галд гарч байна вэ?

-Энэ жилийн галд тогооч нар, эмч, массажист, үйлчилгээний ажилтан гээд олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн сайхан бэлтгэл болж байна.

-Цолонд ойрхон бөхчүүд гэвэл хэн хэнийг нэрлэх вэ?

-Сайхан арслангууд олон бий. Өмнөх наадмаар дөрөв давсан Б.Мөнх-Оргил, Д.Тогтохжаргал зэрэг аймгийн арслангууд байна. Аймгийн начин Цогтжаргал гээд цол ахиулах боломжтой олон бөх манай галд байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Та Монгол түмэндээ хандаад Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Монголынхоо бүх ард түмэндээ хандаад Үндэсний их баяр наадмын түүхт 100,101 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж сайхан наадахыг хүсэн ерөөе.


Энэ наадмын хөлийн цэцээр Улсын начин Н.Мөнхжаргал ажиллаж байхтай таарч наадмын бэлтгэлийн талаар тодрууллаа.

Н.МӨНХЖАРГАЛ: ХЭН ӨНГӨТЭЙ, ХЭН САЙН БЭЛТГЭЛ ХИЙСЭН НЬ ӨНӨӨ ЖИЛ ЦОЛОО АХИУЛНА

-Сайхан зусч байна уу. Энэ жил аймгийн наадамд барилдах бөхчүүд хэр олон байна вэ?

-Өнөө жил манай наадмын галд залуус өргөн гаргасан. Улсын цолтой бөхчүүдээс гурван аварга, гарьд, заан, начнууд гээд 70 орчим сайхан бөхчүүд байна. Эднээс 3\2 нь аймгийн наадамд барилдах байх.

-Энэ жил улсын цолонд хүрэх таамагтай, хэчнээн бөхчүүд байна вэ. Та хэнийг илүү харж байна?

-Манай галд улсын цолонд хүрэх сайхан арслангууд олон байна. Хяргасын Ц.Мөнхбаяр хурц арслан, Н.Хүрэлсүх, Х.Оргилболд, Түмэн гэх мэт. Хэн өнгөтэй, хэн сайн бэлтгэл хийж хөлс, хөдөлмөр гаргасан нь өнөө жил цолоо ахиулах бүрэн боломжтой.

-Одоогоор ямар бэлтгэл хийж байна вэ?

-Хүнд бэлтгэлүүдийн ард гарсан. Энэ долоо хоногийн даваа, мягмар гарагуудад өдөрт гурав барилдлаа, хүч шавхсан сайхан бэлтгэл хийсэн. Одоо амралтын байдалд шилжих төлөвтэй байна. Жилийн жилд манайх бөхийн галдаа анхаарал тавьж ажилладаг. Хөдөлмөрийн баатар, аварга О.Балжинням, арслан Б.Ганбат, гарьд Б.Гантогтох гэсэн гурван багштай бэлтгэлээ хийж байгаа, манай гал.

-Монголчууд маань наадмын таамгаа уралдуулж эхэлж байна. Энэ жилийн наадмын түрүү бөх хэн байх бол гэж бодож байна вэ? Танд таамаг бий юу?

-Үндэсний бөх маань мэргэжлийн түвшиндээ хүрч байна. Цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүд түрүүлж байдаг. Таахад бэрх болсон. Ямар ч бөх түрүүлж магадгүй.

-Та бөхчүүд дотор байгаа хүн. Хувийн таамаг бий юу. Хуваалцаж болох уу?

-Хувийн таамаг бий. Гэхдээ хэлээд байх шаардлагагүй байх. Энэ жилийн заал танхимын барилдаанаас харахад Ховд аймгийн Б.Бат-Өлзийг дээшээ барилдах болов уу гэж харж байна. Манай Н.Батсуурь аварга, П.Бүрэнтөгс аварга гэх мэт сайн бөхчүүд олон байна. М.Бадарч гардийг мөн дээшээ барилдах болов уу гэх харж байна.

-Таныг наадамд бэлдэж байх үеийн бэлтгэл сургуулилт, одоогийн бэлтгэл хоёрт ялгаа байна уу?

-Ялгаа байна. Тухайн үед үндэсний бөхийн бэлтгэл мэргэжлийн хэмжээнд хүрээгүй байсан. Би өөрөө шигшээ багийн тамирчин байсан. Тэр үед шигшээ багийн тамирчид улсын наадамд дээгүүр барилддаг байсан. Одоо бол олон галууд шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэлийг маш нарийн тооцоотой хийдэг болсон байна. Олон хүмүүсийн тус, дэмжлэг их байна. Галын эв санаа, эв нэгдэл маш их нөлөөлж байна. Манай Увс нуур гал маань 20 орчим жил нэг удирдлага чиглэлтэй сайхан явж байна.

-Наадам маань цар тахлын улмаас тасарсан. Нэг жилийн дараа наадмаа тэмдэглэх гэж байна. Сэтгэл догдолж байна уу?

- Хамгийн их сэтгэл эмзэглэж байгаа зүйл тэр. Энэ сайхан залуучуудад нэг жил алдана гэдэг их хохиролтой. Ноднин үндэсний бөх барилдуулах бүрэн боломжтой байсан. Тухайн үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад барилдсан бол цолоо авах ёстой бөхчүүд нь аваад сайхан байх байлаа. Харин өнөө жил наадмаа ёс журмаар нь тэмдэглэх гэж байгаадаа баяртай байна.

- Та энэ жил зодоглох уу?

-Би зодоглохгүй байх. Ноднин жил Үндэсний их баяр наадмын 100 жил гэдгээр нь бэлгэшээгээд бэлтгэлээ сайн хийсэн. Харин өнөө жил өөрийн биеийн байдлаас шалтгаалж барилдах уу үгүй юу гэдгээ хараахан шийдээгүй байна. хөлийн цэц хийж магадгүй.

-Та хамгийн дурсамжтай наадмаасаа хуваалцаач?

-Үе үеийн тэгш ойнуудын барилдаан сэтгэлээс гардаггүй, сайхан наадам болдог.

-Монгол түмэндээ зориулаад баяр наадмын мэндчилгээ дэвшүүлээч?

-Монгол түмэн минь дэлгэр зундаа сайхан наадаарай. Бөхчүүд нь бяртай, морь нь хурдтай, харваачид нь онч мэргэн байх болтугай хэмээн ерөөе.

 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.36)
    Увс ямар хор найруулсан байгаа бол доо. Батсуурийн хүчингийн хэрэг хэзээ илрэх бол... Ням Дорж зайлсан цагт бүх бузар нь гарна даа.
    2022 оны 07 сарын 04 | Хариулах
  • Өсөхирээдүй (192.82.82.95)
    Хамгиин муухай хорчин гал
    2022 оны 07 сарын 04 | Хариулах
    • Халхын шээс ялагдаж байгаадаа атаархау үхлээ юу
      Хаха
      2022 оны 07 сарын 04
    • Зочин
      Чи ямар галыг хамгийн цэвэр хорчин бус гэх гээд бна эргүү мал минь..Хэн нэг нь дебил нь допинг хэрэглэж барилдаад илэрхээрээ аль нэг өндөр цолтонтон ихтэй аймаг гал руу булхайгаа чихдэг амар ч болсон юмуу даа..Бүх галууддаа амжилт хүсчих сэтгэлгүй иймэрхүү хөгийн новшнууд-г улсын үндэстэний нэрийн өмнөөс на м буудчихалтай билээ...
      2022 оны 07 сарын 04
  • Эрка (192.82.72.253)
    Бүх бөхчүүддээ амжилт хүсье. дэмжээд л үзнэ дээ
    2022 оны 07 сарын 04 | Хариулах
  • 100 (66.181.161.83)
    Бөхчүүддээ эрүүл энхийг хүсье.монгол наадам мандан бадрагээ.
    2022 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    3 цаг 45 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    5 цаг 0 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    5 цаг 2 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    7 цаг 41 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    7 цаг 48 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    8 цаг 43 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    8 цаг 54 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    10 цаг 26 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    10 цаг 42 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    10 цаг 52 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    10 цаг 53 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    11 цаг 18 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    11 цаг 32 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    11 цаг 42 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    11 цаг 53 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК