Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын цолны босго давах магадлалтай 24 бөх

2022-7-09
0
ЖИРГЭХ

Тулгар Төрийн 2230, 2231, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхлэхэд гуравхан хоног үлдлээ. Тэгвэл тэгш ой давхацсан энэ жилийн наадмаар хүчит 1024 бөх зодоглоно.

Өөрөөр хэлбэр энэ жилийн наадмаар олон тооны шинэ цолтнууд төрөх боломжтой. Улсыг их баяр наадмаар 5 давж, улсын цолонд хүрэх өндөр магадлалтай 24 бөхийг онцолж байна.


1. ЦЭРГИЙН ХУРЦ АРСЛАН МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ

Энэхүү жагсаалтыг аймаг болон цэргийн цолтой бөхчүүдийн манлай болсон Завхан аймгийн Яруу сумын харьяат Мөнхтөрийн Лхагвагэрэлийг онцлон эхлүүлж байна. Аймгийн заан цолоо хоёронтоо баталсныхаа дараа 2021 болон 2022 оны бүх цэргийн наадмуудад түрүүлж цэргийн хурц арслан гэх хүндтэй цолыг хүртсэн Лхагвагэрэлийг орон даяараа харж суугаа. Мөн түүнийг чөлөөт бөхийн 125 кг жингийн ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн хэмжээний бөх гэдгийг онцлохгүй байж болохгүй.

 

2. АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН ЭРДЭНЭБИЛЭГИЙН УУГАНБАЯР

1024 бөх зодоглох энэ жилийн улсын наадмаар тав даван шөвгөрөх хамгийн өндөр магадлалтай аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нэг бол яах аргагүй Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр. 2016 онд аймгийн арслан цол хүртсэнээсээ хойш улсын цолонд хамгийн ойр бөхчүүдийн нэгээр нэрлэгдсээр ирсэн бяр ихтэй хурц арсланг дутуугаа гүйцээхийг бөх сонирхогчид хүлээж сугаа нь гарцаагүй.

 

3. АЙМГИЙН АРСЛАН БУЛГАН-ЭРДЭНИЙН ТҮМЭНДЭМБЭРЭЛ

Энэ улирал өргөөнд хамгийн өндөр амжилттай барилдсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн тэргүүнд эгнээнд Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл багтана. Догшин ширүүн барилдаантай, 30 нас шүргэж буй арслан төрийн есөн хөлт цагаан тугаа таван удаа тойроод улсын цолтнуудын эгнээнд нэгдэхэд тун ойрхон байгаа.

 

4. АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН МАЛЬШИЙН ЕРКЕБУЛАН

May be an image of one or more people and people standing

Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн хурц арслан Мальшийн Еркебулан гэдэг бөх аймгийн арслан цол хүртсэнээс хойш 11 жил өнгөрчээ. Казах түмэн өмнөх оны аравдугаар сард Баян-Өлгий аймагт зохиогдсон аймгийн цол олгох барилдаанд түрүүлэн эрэмбэ дээшилсэн хурц арсланд тэр аяараа итгэл тавин хүлээж байгаа гэдэг нь тодорхой биз.

 

5. АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН ОЮУНГЭРЭЛИЙН НАРАНБААТАР

Өвөрийн хангай нутгаас шинээр улсын цолны босго алхах боломжтой хэд хэдэн бөхчүүд байгаагийн нэг бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар. Хэрэв тэрбээр тавын даваанд гараад ирвэл шинэ он гарснаас хойш онц гойд сайн байгаа түүнийг хаях зорилготойгоор амлан авч барилдах бөх олдохгүй л болов уу.

 

6. АЙМГИЙН АРСЛАН НЯМДОРЖИЙН ӨСӨХБАЯР

May be an image of one or more people and people standing

Наран мандах нутгаас гадна Зүүн гурван аймгийн найдварыг тэр чигт нь тээж яваа залуу бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Нямдоржийн Өсөхбаяр. Өсвөр үед байх үедээ аварга, арслан мэт босоо байсан түүний хувьд хүнд гэмтлийн улмаас амжилт гаргах боломжтой байсан хэдэн жилээ алдсан. Гэвч тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоороо бэртэл, гэмтлээ бүрэн илаарьшуулаад улсын цолны төлөө дайралт хийхэд бэлэн болоод байна.

 

7. АЙМГИЙН АРСЛАН ТӨРБАТЫН ДОВЧИНСЭМБЭЭ

May be an image of 4 people and people standing

Төрийн наадамд шөвгөрөхийн төлөө барилдаж буй хэний ч хувьд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээтэй учраа тааран барилдахаас зайлсхийх нь мэдээж. Таарсан учраа болгоноо тун чиг тавгүй барилдуулж чаддаг Довчинсэмбээ арсланг нутгийн зон олон нь итгэл хүлээлгэж буй нь мэдээжийн хэрэг. Мөн Довчинсэмбээ арслан энэ оны гуравдугаар сард 34 насны босго давсан.

 

8. АЙМГИЙН АРСЛАН ЭНХТӨРИЙН БААСАНЖАВ

No photo description available.

1024 бөх зодоглох тэгш ойн баяр наадмаар Хөвсгөл нутгаас шинээр улсын цолны болзол хангах хамгийн өндөр магадлалтай бөх бол аймгийн арслан Энхтөрийн Баасанжав. Нягт барилдаантай арслангийн хувьд бэлтгэл, сургуулилт сайн байгаа гэдгээ Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Ж.Сүхбатын нэрэмжит чансаа өндөр аймаг, цэрэг болон сумын цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлэж нотолсон.

 

9. АЙМГИЙН АРСЛАН БААСАНЖАВЫН СЭР-ОД

Сумын заан байх үеэсээ л бөх сонирхогчдод сайтар танигдсан залуу бол Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан Баасанжавын Сэр-Од. Хэдхэн хоногийн өмнө зохиогдсон Увс нуур бөхийн галын наадмын сорилго барилдаанд амжилттай барилдан түрүүлсэн хүнийг уг улсын цолны тааварт багтаахгүй байх аргагүй.

 

10. АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН ДАВААДОРЖИЙН ТӨРБОЛД

Нутгийн удирдлагууд болон Монголын үндэсний бөхийн холбооны ачаар аймгийн хурц арслан гэх цолыг дуулиан, шуугиан, хэрүүл, маргаантай авсан нэгэн бол Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд. Аймгийн цолтнууд дундаа эрэмбэ өндөртэй хүний хувьд хоёр болон дөрвийн давааны оноолтод тун боломжийн бөхчүүдтэй учраа таарах боломжтой түүнийг төрийн наадмын зургаагийн даваанд гараад ирсэн байвал гайхах хүн байхгүй.

 

11. АЙМГИЙН АРСЛАН ЭНХБАТЫН СУМЪЯАБАТ

No photo description available.

Ихэнх бөх сонирхогчид хурдан шуурхай, уран хурц барилдаантай бөхчүүдийг илүү ихээр дэмжих хандлагатай байдаг. Уг хуулийн дагуу Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Энхбатын Сумъяабатыг улсын цол аваасай хэмээн хүсэж буй хүмүүс цөөнгүй олон. Цэргийн наадамд долоо давчихсан хүн улсын наадамд тав давахад ямар нэгэн асуудал үгүй.

 

12. АЙМГИЙН АРСЛАН МӨНХЖАРГАЛЫН БЯМБАДОРЖ

Үндэсний бөх гэх спортоор хичээллэхэд биеийн жин хамаагүй гэдгийг өнөө цагт яруу тодоор харуулж буй бөхчүүдийн тод төлөөлөл болсон бөхчүүдийн нэг бол Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн арслан Мөнхжаргалын Бямбадорж. Ямар ч үзэгчийг уйдаахгүй барилдаантай арсланг улсын цолтон болоорой хэмээн ерөөл дэвшүүлье.

 

13. АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН ӨЛЗИЙСАЙХАНЫ БАТЗУЛ

Хэдхэн хоногийн өмнө Попын хаан Майкл Жексоны “Billie Jean” гэх дуун дээр тун чиг эвсэлтэй бүжиглэн олны анхаарлыг өөртөө татаж чадсан нэгэн бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн хурц арслан Өлзийсайханы Батзул. Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ий 97 кг жингийн хошой мөнгөн медальт тэрбээр удаан барилдаж үзэгчдийг чилээх тун дургүй нэгэн. Аль болох түргэн шуурхай барилдахыг эрмэлздэг тэрбээр аймгийн харцага цолоо нийт гурван удаа баталж байсан удаатай.

 

14. ЦЭРГИЙН АРСЛАН ЛХАГВАСҮРЭНГИЙН ОТГОНБААТАР

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Жүдо бөхийн ОУХМ, 2018 оны ДАШТ-ий -100 кг-ийн хүрэл медальт, МУГТ Лхагвасүрэнгийн Отгонбаатар нь олимпын наадмаас хойш сүүлийн жил гаруйн хугацаанд эх спортоосоо хөндийрөн үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэж, заал танхимын барилдаанд зодоглох болсон. Цэргийн арслан хэмээх баргийн аавын хүүгийн аваад байдаггүй цолыг хүртсэн тэрбээр энэ жилийн наадмаар таваас ч олон давах магадлалтай.

 

15. ЦЭРГИЙН АРСЛАН ГАНЗОРИГИЙН ЖАМБАЛДОРЖ

2020 оны наадмын тавын даваанд улсын цолтон болохын төлөө Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатартай барилдсан нэгэн бол Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Ганзоригийн Жамбалдорж. Төрийн наадмын тавын даваанд тунаж барилдсан гэдэг нь түүний эрэмбэ чансааг тун тодорхой харуулж байна.

 

16. АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН ӨРНӨХБАЯРЫН СҮХБАТ

Монгол бөх

Булган аймгийн Могод сум бол хэзээ хэзээнээсээ л бөхийн нутаг байсаар ирсэн. Тэгвэл уг нутгаас төрөн гарах дараагийн улсын цолтон байх хамгийн өндөр магадлалтай бөх бол аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат. 2014 онд анх аймгийн арслан, 2015 онд хурц арслан болж байсан тэрбээр жил бүрийн наадмаар улсын цолны тааварт багтдаг. Харин дараа жилээс эхлэн түүний нэр улсын цолтны таавраас бүр мөсөн арчигдах болтугай.

 

17. АЙМГИЙН ЗААН ЭРДЭНЭХҮҮГИЙН МӨНХЖАРГАЛ

Э.Мөнхжаргал: Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариуллаа. Сэтгэл дүүрэн  сайхан байна

Чансаагаараа төрийн наадмын араас орох Цагаан сарын барилдаанд түрүүлчихсэн бөхийг начин байтугай, наадмын түрүү бөхийн тааварт багтаах нь зүй ёсны хэрэг. Хоёр болон дөрвийн давааны оноолтод аймгийн заан гэх цол нь түүнийг хүндхэн учраануудтай тааруулах боломжтой ч Мөнхжаргал заан хэнээс ч эмээхгүйгээр барилдах нь мэдээж. Бэлтгэл сургуулилтаа сэтгэл зүйнхээ хамт бэлдэж чадвал Эрдэнэхүүгий Мөнхжаргал гэх бөх есөн хөлт цагаан тугийг таваас олон тойрох магадлалтай.

 

18. АЙМГИЙН ЗААН ЦЭДЭНСОДНОМЫН БЯМБА-ОТГОН

No photo description available.

Улсын арслан Содномдоржийг гурав дараалан өвдөг шороодуулчихсан хүнийг улсын цолтны тааварт багтаахгүй гээд яах билээ. Энэ улирлын нээлт болж буй залуусын нэг болох Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн заан Цэдэнсодномын Бямба-Отгон бол уран тансаг барилдаанаараа цаашид олон жилийн турш бөх сонирхогчдыг баясгаж явах нэгэн.

 

19. АЙМГИЙН ХАРЦАГА ДАМДИНСҮРЭНГИЙН ПҮРЭВДОРЖ

Цолондоо ахадсан бөхийг нэрлэ гэвэл бөх сонирхогч хүн бүр Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж хэмээн дуу нэгтэйгээр хэлэх биз. 2012 онд буюу одоогоос 10 жилийн өмнө авсан цолондоо нэр хүндтэйгээр эзэн нь болж чадсан түүнд шинэ цол авах цаг нь нэгэнт ирсэн. Тэрбээр үүнийгээ батлан харуулж энэ улиралд аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр ч удаа түрүүлээд байна.

 

20. АЙМГИЙН ХАРЦАГА ХАНГАЙН НАРАНБАЯР

Дөрөв болон хоёрын давааны оноолтод улсын өндөр цолтой бөхчүүдийн таарч барилдах магадлалтай хамгийн хүнд учраанууды нэг бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Хангайн Наранбаяр. Тэрбээр саяхан зохион байгуулагдсан Увс нуур бөхийн дэвжээний наадмын сорилго барилдаанд даян аварга Н.Натсуурь болон улсын гарьд Ө.Бат-Орших нарыг давхар ачих мэхээр дараалан өвдөг шороодуулсан.

 

21. АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН УЛАГПАНЫ БЕРЕКЕ

No photo description available.

Одоо цагт идэвхтэй барилдаж буй хамгийн өндөр бөхчүүдийн нэг болох Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат аймгийн хурц арслан Улагпаны Береке энэ жилийн наадмаар юм дуулгаж мэднэ. Өдийг хүртэл улсын баяр наадмаар дөрөв давж үзээгүй тэрбээр 1024 бөх зодоглох уг наадмаар дайралт хийх нь тодорхой. Мөн тэрбээр 2020 оны наадмыг бэртэл гэмтлийн асуудлаас болж өнжиж, нутгийнхаа наадамд барилдсан удаатай.

 

22. АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН БҮРНЭЭГИЙН БАЯНМӨНХ

Нутгийнхаа улсын цолтой бөхчүүдийн адилаар бэлтгэл сургуулилт сайтай байгаа бөх бол Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнх. Төрийн наадамд түрүүлэх магадлалтай Ховд нутгийн бөхчүүдтэй хамт бэлтгэл сургуулилт хийдэг хүний хувьд наадмын хоёр дахь өдрийн үдээс хойш шөвгөрөөд зогсож байх бүрэн боломжтой.

 

23. АЙМГИЙН АРСЛАН ГАНЦОГТЫН БАДРАХ

Аймгийн заан Г.Бадрах түрүүллээ

Тухайн өдөр од нь гүйвэл Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Ганцогтын Бадрах гэх залуу төвөггүйхэн улсын цолны босго давж мэднэ. Улсын арслан Э.Оюунболдын хажуугаар өмнөх оны цэргийн наадмаар зургаа даван шөвгөрч явсан түүнд Хэнтий нутгийн үзэгчид найдвар тавих нь тодорхой.

 

24. АЙМГИЙН АРСЛАН БАЯНБИЛЭГИЙН БАЯНМӨНХ

Баянбилэгийн Баянмөнх арслан болж, 45 дахь түрүүг хүртлээ

Уг жагсаалтын хамгийн сүүлийн бөх бол Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Баянбилэгийн Баянмөнх. Увс аймгийн шинэхэн аймгийн арсланг Д.Тогтохжаргал, аймгийн заан О.Түмэн, аймгийн харцага Л.Энхсаруул, аймгийн начин Т.Батсүрэн гэх мэт нутгийнх нь бөхчүүдээс илүүд үзэн улсын цолтны таамагт багтааж байна.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.89)
    Munherdene alguu arhangain
    2022 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.71.177)
    Эхнии 8 бөх бол чанар чансаа нь тодорчихсон улсын цолонд эргэлзээгүй хүрэх болчихсоонт
    2022 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.86.1)
    1-8, 13,14, 17,18,19 дэх бөхчүүд улсын цолны босго давах эрэмбэтэйгээ баталж чадаж байгаа бөхчүүд хүссэн цолондоо хүрэх болтугай.
    2022 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    3 цаг 45 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    4 цаг 59 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    5 цаг 2 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    7 цаг 41 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    7 цаг 48 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    8 цаг 42 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    8 цаг 54 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    10 цаг 26 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    10 цаг 42 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    10 цаг 52 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    10 цаг 52 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    11 цаг 18 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    11 цаг 32 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    11 цаг 41 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    11 цаг 52 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК