Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Пүрэв: Ах нь их хувьтай хүн, улсын баяр наадмын 22 түрүү миний мөрөн дээрээс гарсан

2022-7-11
0
ЖИРГЭХ

Соёлын гавьяат зүтгэлтэн, засуул Хадын Пүрэвтэй ярилцлаа.


-Та сайхан зусаж байна уу?

-Сайхаан та сайхан зусаж байна уу. Наадам сайхан уу.

-Сайхан наадаж байна. Та энэ жил зүүний магнайг засах үү?

-Тэгнэ ээ. 2016 онд Ч.Санжаадамба аваргын засуул хийсэн маань сүүлчийн наадам байсан байна. Энэ жил зүүний магнайг засна аа.

-Зүүний магнайд Х.Баянмөнх аварга гарах уу?

-Гурвын даваа эхлэхийн өмнө цол дууддаг юм. Түүнд хоёр давах ажил гарна аа даа. Гэхдээ 80 гарсан хүний бие бялдар ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Хэцүү байх даа. 

-Улсын баяр наадамд хэдэн жил засуул хийсэн бэ?

-45. Энэ хугацаанд Улсын баяр наадмын 22 түрүү миний мөр дээрээс төрсөн бөгөөд Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтохын нарын нэг түрүү бий. Б.Бат-Эрдэнэ 12 түрүүгийнхээ есийг миний мөрөн дээрээс авсан. Ах нь их хувьтай хүн дээ. Мөн А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар байна. Миний зассан бөхчүүдээс ганц л начин төрсөн нь Сүхбаатар аймгийн Анхбаяр юм. Зүүний магнайд зогсчихоор чинь яаж начин цолтон төрөх юм. Улсын харцага, заан цолтон бол огт төрөөгүй. Сонин байгаа биз. 

-Гарьд цолтон төрүүлсэн үү?

-И.Доржсамбуу байна. 

-Таныг Баяр наадмын түрүү, үзүүрийг сайн таадаг гэх юм? 

-Би Улсын баяр наадмын дөрвөн түрүүг их шөвөгтэй нь таасан. Бөхийн тааварт бол гурав орохдоо бүгдийг нь онож хэлсэн. Хүний аз, эсвэл бөхтэй ойр ажиллаж явсны хэрэг тэгж гарсан биз. Түүнээс биш надаас илүү бөх мэддэг олон хүн байна. 2007 оны наадамд И.Доржсамбууг түрүүлнэ гэтэл есийн даваанд Х.Мөнхбаатарт унадаг юм. Уг нь цаадахыг чинь толгой түрүүгүй загнаж, зөвлөж талбайд гаргасан, гэхдээ тэр үг аваагүй. Х.Мөнхбаатар тун догдлонгуй байна. Од нь гүйсэн бөхийг тэсгээх аргагүй юм. Надтай ойр барилдаарай гэж хэлж гаргасан л даа. И.Доржсамбуу уг нь их шөвөгт Х.Мөнхбаатарыг авах байсан юм. Х.Мөнхбаатарыг арай эрт авсан бол салхи нь дарагдах байв. Тэгсэн үгэнд оролгүй М.Баяржавхланг амласан. М.Баяржавхлантай барилдахад нь зүүн талаараа барилд, цаадах чинь зүүндээ номхон гээд гаргасан, И.Доржсамбуу зүүн тонгороод гарьд болж байгаа юм. 

-Таны үзсэн хамгийн хүнд тунаа гэвэл аль наадмыг нэрлэх вэ?

-2000 оны наадмын их шөвөг. Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёроос болж би шүүхэд дуудагдаж хүртэл үзсэн толгой. Намаржин шүүхээр явсан даа. “Өндөр аварга” маань “Жижиг аварга”-ыг тийрдэг наадам. Нөгөө хоёр  талбайд гарч ирмэгцээ ярилцаад огт барилдаж өгдөггүй. Тэгэхээр нь “Та нар барилдахгүй бол малгайгаа ав. Төрийн наадам, түмний цэнгэлээр тоглохгүй шүү” гэсэн. Үнэндээ бол А.Сүхбат барилдаж өгдөггүй, Өсөхөөгөөс энэ жилийн наадмаа надад өгчих, дараагийн хоёр жилийн наадмыг би чамд өгье гэв. Г.Өсөхбарыг юм бодож, манарах зуур “Жижиг” хөлд нь гялалзуулж байгаа юм.  Шүүхэд очсон нь сонин. Би Г.Өсөхбаярын засуул гэх утгаараа дуудагдлаа. Нэг харсан Г.Өсөхбаяр маань нусаа татчихсан “Пүрэв ээ ахаа би төрийн наадам, түмний цэнгэлийг үймүүлсэн гээд ял эдлэх юм байна гэлээ. Нэг их өрөвдлөө. Тэгээд А.Сүхбат руу утасдаад гэртээ урилаа. Асуудал ийм дээрээ хүрч байвал чамд бас буруу байгаа шүү. Адилхан барилдаж байгаа нэгнээ шоронд оруулах юм уу” гээд улаан нүүрэн дээр нь чангахан хэлээд авсан. Энэ хоёрын зодоонтой нэг, зодоонгүй хоёр барилдааныг улсын наадмаар зассан даа. 

-А.Сүхбатыг зодог тайлахад хүнд байв уу?

-Тэр намайг хөөдсөн хүн. 2006 онд долоогийн даваанд Амгаланбаатарыг заан болгочихоод “Пүрэв ах аа би тугнаас адис авъя” гэхээр нь адис авахад миний хэрэг юу байна гэхэд хамт явая гэж байна. Зодог тайлах биш, ёс хийх байлгүй гэх ухааны юм бодоод хамт явлаа. Тэгсэн малгайгаа өгөөд туганд мөргөөд хормойгоо дэвсээд сөхөрч суухад л ойлгосон. Тэгсэн Цэнгэлдэх хүрээн даяар зодог тайлах мэдээ уншилаа. Ухаан балартаж, гишгих газар олдоогүй. Нулимс урсаад тогтоогүй. 

-Д.Сумъяабазар аваргыг таны удмын бөх гэдэг?

-Миний охин дүү Пүрэвбадамаас төрсөн хүү. Эцгийн маань гал голомт дээр таван сартай ирээд 15 нас хүртлээ ээжтэй минь хамт байсан. Түүнийг Идэрчүүдийн УАШТ-д түрүүлдэг жил ээж минь бурхан болсон. Д.Сумъяабазарыг Спортын төв ордонд очих үед ээж нас барсан. Энэ харамсалтай мэдээ түүнд хүнд туссан шиг байдаг юм. Тойргийн барилдаанд хоёр дараалан унахаар нь би “Энэ хүний ач гавьяаг чи хариул гээд загнаад гаргасан, Сумъяа тэр барилдаанд дахин унаагүй. 

-Өнөөдөр наадам эхэлж байна. Маргааш хэн гэгч бөх цойлох бол?

-Архангайн Б.Зоригтбаатар зургаа давчих байх. Золигийн салхитай, хорлонтой хүн байгаа юм. Хэнийг ч давж мэднэ. Б.Орхонбаяр, Б.Зоригтбаатар нар ойрхон очно. Барилдааны явц дахь мэхний цэцэн, уран хоёр гэдэг аюултай. Цэг тавьж хэлэх аргагүй бөхчүүд. Т.Баасанхүүг санагдуулсан барилдаантай хоёр. Тэднийг бол хэн ч амлахгүй. Гэхдээ ухаантай бөхчүүд замаа засчихдаг юм дөө. Мөөеө ид сайн байх үедээ Чойжилсүрэн арсланг амалж үзээгүй юм шүү дээ. Намайг арван жилийн аравдугаар ангид байхад Мөөеө Санхүүгийн техникум, Баянаа Багшийн сургуулийг төгссөн. Бид гурав Соёл нийгэмлэг гэж байхад гар бөмбөг, хөл бөмбөг тоглодог байлаа. Нум сум харвахаас бусдыг хийсэн. 

-Маргааш есөн хөлт цагаан тугаа хэн 10 тойрох бол?

-Энэ жилийн наадам сайхан болно. Аз нь таарвал Н.Батсуурь дархан аварга болно. Бас Архангай М.Бадарч сайн үзэх болов уу. Ховдын хоёрыг бас хаана үлдээх вэ. Ер нь Н.Батсуурь эрэмбээрээ зовохгүй дээгүүр гарч ирнэ. 

-Тэгвэл цолонд хүрэх баараагүй бөх хэн байна?

-Начин олон төрнө. Архангайн Э.Мөнхжаргалыг их горьдож байна. Бас Бямба-Отгон. Тэд начингаар тогтохгүй байж мэднэ. Өөр нэрлэх найдвартай хүн алга. Хүмүүс Ховдын хоёрыг сайн байгаа гэж байна. Тэд үнэндээ тунааны хаагуур гарах юм. Тэд тунааны цоожтой олон хаалга татна. Тэднийг амлах хүн ховор тул тунаж таарна. Залуус одоо л тунааны зовлонг амсана. Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Б.Ганбат, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нарыг “ид галзуурч” байх үед  харахаас халширахаар тунадаг байлаа. Үнэхээр хүчит сайхан залуу заанууд байсан. Тэд одоогийн залуустай үзсэн бол ганцхан тонгочоод хаях юм шүү дээ.  

Б.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    3 цаг 16 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    4 цаг 30 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    4 цаг 33 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    7 цаг 12 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    7 цаг 19 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    8 цаг 14 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    8 цаг 25 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    9 цаг 57 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    10 цаг 13 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    10 цаг 23 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    10 цаг 24 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    10 цаг 49 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    11 цаг 3 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    11 цаг 13 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    11 цаг 23 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК