Өнөөдөр Монголын жүдочдын өдөр. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2004 оны наймдугаар сарын 14-нд Афины зуны олимпоос Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар хүрэл медалийг эх орондоо авчирч байсан түүхтэй.
Түүнээс дөрвөн жилийн дараа буюу 2008 оны наймдугаар сарын 14-нд Бээжингийн олимпоос жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч, олимпийн тэнгэрт анх удаа Монголын алтан соёмбот далбаа, мандаж төрийн дуулал эгшиглэж байсан билээ. Энэ өдөр Монголчууд зуны олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртсэн түүхэн өдөр юм.
Монгол Улсын түүхэн амжилтуудыг давтсан энэхүү өдрийг жүдо бөхөд хайртай үе үеийн тамирчид, дасгалжуулагч болон дэмжигчид бахархалт өдөр болгон тэмдэглэдэг.
Олимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд медаль хүртсэн тамирчид
- Ц.Дамдин “Москва-1980” Мөнгөн медаль
- Р.Даваадалай “Москва-1980” Хүрэл медаль
- Д.Нармандах “Атланта-1996” Хүрэл медаль
- Х.Цагаанбаатар “Афин-2004” Хүрэл медаль
- Н.Түвшинбаяр “Бээжин-2008” Алтан медаль
- С.Ням-Очир “Лондон-2012” Хүрэл медаль
- Н.Түвшинбаяр “Лондон-2012” Мөнгөн медаль
- Д.Сумъяа "Рио-2016" Мөнгөн медаль
- М.Уранцэцэг "Токио-2020" Хүрэл медаль
- Ц.Цогтбаатар "Токио-2020" Хүрэл медаль
- Саид Моллай "Токио-2020" Мөнгөн медаль
- Б.Болортуяа "Токио-2020" Хүрэл медаль
Т.Мөнхжаргал