
Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-аас дэлхийн шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа. Шинэчилсэн чансаагаар Монголын шигшээ баг дэлхийд 106, Азид 22-т бичигдсэн байна.
Дэлхийн чансаанд бичигдэлгүй удаан хугацааг өнгөрүүлсэн Монголын шигшээ баг өнгөрсөн долоо хоногт FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны тоглолтоо хийсэн. Шигшээ баг Малайз, Таити, Вьетнамыг хожин Тайландад хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгараад байсан юм.
![]()
Улмаар 81.8 оноотойгоор Азийн чансаанд Малайз, Сингапур, Хонконг, Вьетнам, АНЭУ-ын дээр дэлхийн чансаанд Азербайжан, Ямайк, Өмнөд Африкийн дээр бичигдэв. /Чансааг дэлгэрэнгүй харах/




















































Сэтгэгдэл (1)