Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхны “улаан хуудас” гарч, Ираны баг Ялалт гэж нэрлэгдэх Хожил байгууллаа

2022-11-26
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “A”, “B” хэсгийн II тойргийн тоглолтууд манайхаар баасан гаргийн шөнө боллоо. Өнөөдөр XI.26-ны бямба гаригийн орой “C”, “D” хэсгийн II тойргийн тоглолттой. Үүнд:

  1. Польш-Саудын Араб
  2. Аргентин-Мексик
  3. Тунис-Австрали
  4. Франц-Дани.

Өнгөрсөн шөнө болсон “A”, “B” хэсгийн II тойргийн тоглолтуудын дүнг  танилцуулъя.

Зохион байгуулагч Катар хэсгээс шалгарахгүй нь тодорхой боллоо

__“A” хэсэг. Катар-Сенегал 1:3. гоол: Диа 41 мин (0:1), Дьедиу 48 мин (0:2), Мунтари (1:2), Дьенг 84 мин (1:3).

ДАШТ-ийг зохион байгуулагч Катарын баг Хэсгийн шатанд хоёр дахь ялагдлаа хүлээж дараагийн тойрогт хожсон ч шөвгийн 16-д шалгарах боломжгүй боллоо. Африк тивийн аварга Сенегалын баг тоглолтын 41, 48 дахь минутад дараалан гоолдож тэргүүллийг баттай авсан. Катарчууд хариу гоол хийхээр довтолж эхэлсэн нь үр дүнд хүрч 67 дахь минутад гоол оруулж тооны харьцааг 1:2 болгон ойртуулсан. Нэмж тэнцээний гоол оруулахаар хэтэрхий шунаж довтолсон тэдний эсрэг Сенегалчууд дундын болон арын шугамын сул орон зайд чөлөөтэй тоглож эцэст нь 84 дэх минутад гурав дахь гоол хийж ялалтаа баталгаажууллаа. Катарчууд ДАШТ-д одоогоор оноо аваагүй ч анхны гоолоо оруулсан нь зохион байгуулагч улсын хувьд нэр төрийн хэрэг байлаа. Катарын баг дараагийн тойрогт 4 оноотой Нидерландтай тоглоно. З оноотой Сенегал дараагийн тойрогт хэсгийг тэргүүлэгч 4 оноотой Эквадортой тоглоно, хожсон тохиолдолд шөвгийн 16-д шалгарах боломжтой

Тэнцсэн Нидерланд, Эквадор, хоёр багийн 16-д шалгарах эсэх нь III тойрогт болж хойшлогдлоо

__“A” хэсэг. Нидерланд-Эквадор 1:1. гоол: Гакпо 6 мин (1:0), Валенси 49 мин (1:1).

 Энэ тоглолтод хожсон баг нь 6 оноотой болж шөвгийн 16-д шалгарах болзлоо биелүүлэх байлаа. Тоглолт тэнцээгээр өндөрлөж оноо хуваасан болохоор сүүлчийн гуравдугаар тойрогт шалгарах, эс шалгарах нь шийдэгдэнэ гэсэн үг.

Голландын баг эхлэлийг сайн тавьж тоглолтын 6 дахь минутад гоол оруулж 1:0-ээр хошуучилсэн. Эквадорын баг эхний үеийн 20-иод минутаас гэнэт сэрсэн мэт  тэнцээний гоол хийхээр шуурхайлан довтоллоо. Нэгдүгээр үед гоол оруулах дөхсөн тоглогч нь өмнөх тоглолтод Катарын хаалганд хоёр гоол хийсэн мэргэн бууч Валенси байлаа. Тэрбээр нэгдүгээр үед чадаагүйгээ хоёрдугаар үед гүйцээж тоглолтын 49 дэх минутад тэнцээний гоол хийж тооны харьцааг 1:1 болгосон. Хоёр баг нэмж хоёр дахь гоол оруулж чадсангүй, тоглолтын үр дүн хэвээр хадгалагдав. Хамгийн харамсалтай нэгэн үйл явдал болж Эквадорын довтлогч Валенси тоглолтын 89 дэх минутад бэртэл авч эмнэлгийн дамнуурган дээр талбайг чөлөөллөө. Түүний гэмтэл хүнд байвал дараагийн маш чухал гуравдугаар тойргийн тоглолтод оролцохгүй болно. Энэ нь Эквадорын багт хүнд цохилт болно. Учир нь 4 оноотой Эквадорчууд шөвгийн 16-д шалгарах эсэхээ 3 оноотой Сенегалтай хийх тоглолтоор шийдвэрлэнэ.

Английн баг АНУ-тай оноо хуваасан нь ДАШТ-ий тав дахь гоолгүй тэнцээ байв

__“B” хэсэг. Англи-АНУ 0:0.

Өнгөрсөн онд нутагт нь болсон хөлбөмбөгийн Европ тивийн АШТ-ий мөнгөн медальт Английн баг АНУ-ыг хожиж оноогоо 6 болговол шөвгийн 16-д шалгарах эрхээ урьдчилан халааслах байлаа. Гэвч тэднээс АНУ-ын шигшээгийн хөлбөмбөгчид огт эмээсэнгүй тоглолтын эхнээс талбай дээр эн тэнцүү, зарим үед илүүрхэж тоглолоо. Нэгдүгээр үеийн 27 дахь минутад Италын алдарт “Ювентус” клубт тоглодог легионер Маккени, 33 дахь минутад Английн “Челси” клубт тоглодог легионер Пулишич нар Английн хаалганд гоол оруулах дөхсөн. Хэн хэнд нь спортын ёндоо дутаж айлын хаалганы тор хөдөлгөж чадаагүй. Хоёрдугаар үед багууд харилцан довтолсон боловч гоол орсонгүй тоглолт 0:0-ээр дууслаа. Англи-АНУ, хоёр баг оноо хуваасан нь “Катар 2022” ДАШТ-ий тав дахь гоолгүй тэнцээ байлаа. Хэсгийн сүүлчийн шийдвэрлэх III тойрогт, 4 оноотой Англичууд хэсэгтээ хомоол хамж яваа 1 оноотой Уэльсийг хожих, эсвэл тэнцэхэд л шөвгийн 16-д шалгарна.

Англитай тоглохдоо дуулаагүй Төрийн дууллаа энэ удаад дуулсан Иранчууд хожил байгуулав

__“B” хэсэг. Иран-Уэльс 2:0. гоол: Чешми 90+8 мин (1:0), Резаян 90+ 10 мин (1:0).

Ираны шигшээ баг Уэльсийг шүүгчийн мэдлийн сунгасан нэмэлт цагт оруулсан гоолуудаараа 2:0-ээр хожлоо. Энэ тоглолт “Катар 2022” ДАШТ-ийн түүх намтарт онцгойлон бичигдэх үйл явдлаар дүүрэн байв.

Ираны хөлбөмбөгчид цэнгэлдэхэд тэмцээний дүрмийн дагуу тоглолтын эхэнд Төрийн дууллыг нь эгшиглүүлэхэд дагаж дуулсан нь өмнөх Англитай хийсэн  тоглолтын үеэс ялгаатай байв. Шигшээ багийн тоглогчид тухайн үед Төрийн дууллаа санаатайгаар огт дуулалгүй амаа жимийж, эх оронд нь өрнөсөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Эргэн сануулахад, Иранд өнгөрсөн есдүгээр сард Шашны ёс суртахууныг сахиулагч цагдаа нар Махса Амина гэдэг 22 настай курд бүсгүйг үс, толгойгоо тогтоосон стандартаас илүү хэмжээнд ил гаргасан байна гэж буруутган баривчилж, тэр эмэгтэй нь саатуулах газарт зодуулсны улмаас амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэг явдлын дараагаар тус улс даяар эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн эхэлж улмаар бослого тэмцлийн хэмжээнд хүрч одоо ч үргэлжилж байна. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын мэдээллээс харахад Ираны эрх баригчид эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон 21 хүнд цаазлах ял оноож, нийт 17 мянган хүнийг баривчлан шоронд хорьжээ. Арабын улсуудын хэвлэлийнхэн одоогийн байдлаар нийт 400 хүн, эдгээрийн 60 нь бага насны хүүхэд, амь насаа алджээ гэж мэдээлж байна.

Тоглолтын 87 минутад Уэльсийн хаалгач Хеннеси Ираны тоглогч Таремийн довтолгоог зогсоохын тулд хаалгаа орхин торгуулийн талбайн гадна тосч очихдоо түүнийг өвдгөөрөө дэлсэж унаган бүдүүлэг алдаа гаргасан тул талбайн шүүгч Эскобар халааснаасаа торгуулийн “улаан хуудас” гаргаж үзүүлэн түүнийг талбайгаас хөөлөө. Энэ торгуулийн “улаан хуудас” нь “Катар 2022” ДАШТ-ий анхных байлаа. Хаалгач нь ийнхүү хөөгдөж Уэльсчүүд талбайд арвуулаа үлдэхээс арван минутын өмнө Ираны дасгалжуулагч Кейрош дөрвөн сэлгээ хийж шинэ тоглогчдыг талбайд гаргаж хүч сэлбэсэн байв. Сэлгээний энэ тактик ч Ираныг шүүгчийн нэмэлт цагт эцсийн мөчид Уэльсийн хаалганд дараалан хоёр гоол оруулахад чухал ач  холбогдолтой болсон. Хамгийн эхний чухал гоолыг тоглолтын 77 дахь минутад сэлгээний сандлаас талбайд орж ирсэн хамгаалагч Чешми оруулж тооны харьцааг 1:0 болгосон. Тоглолт нь сэргэсэн Иранчуудаас хагас хамгаалагч Резаян, эсрэгээрээ гоол алдсандаа тоглолт нь унасан Уэльсийн багийн хаалганд дараагийн гоол оруулснаар Ираны хөлбөмбөгчид 2-0-ээр түүхэн ялалт гэж нэрлэгдэх хожил байгууллаа.

Энэ хэсгийн хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарах шийдвэрлэх “тулаан” хамгийн сүүлчийн III тойрогт энэ сарын 29-ноос 30-нд шилжих шөнө манайхаар 03.00 цагаас 3 оноотой Иран, 2 оноотой АНУ-ын багуудын хооронд болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    13 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    20 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    1 цаг 15 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    1 цаг 26 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    2 цаг 58 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    3 цаг 14 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    3 цаг 24 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    3 цаг 25 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    3 цаг 50 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    4 цаг 4 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    4 цаг 14 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    4 цаг 25 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    18 цаг 53 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    23 цаг 56 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК