Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Франц шөвгийн 16-д анхлан шалгарлаа. Плей-оффод Франц-Аргентин гэсэн эртэдсэн “финал” болох уу

2022-11-27
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хэсгийн шатны “C”, “D”хэсгийн II тойргийн тоглолтууд манайхаар бямба гаргийн шөнө боллоо. Өнөөдөр XI.27-ны ням гаргийн орой “E”, “F” хэсгийн II тойргийн тоглолттой. Үүнд:

1. Япон-Коста Рика

2. Испани-Герман

3. Бельги-Марокко

4. Хорват-Канад.

Өнгөрсөн шөнө болсон “C”, “D” хэсгийн II тойргийн тоглолтуудын дүнг  танилцуулъя.

Левандовский “What a support! I have a jersey for you! Get in touch in the comments!”

__“C” хэсэг. Польш-Саудын Араб 2:1. гоол: Зеленьский 39мин (1:0), Левандовский 82 мин (2:0). Саудын Арабын тоглогч Аль-Давсари 45 дахь минутад торгуулийн цохилт алдсан.

Польшууд эхэлж гоол оруулж тэргүүллийг авсан ч тоглолтын давамгайлал, чанар нь Саудын Арабын багийнхны гарт байлаа. 39 дэх минутад Польшийн гоолын машин Левандовский баруун жигүүрээс өөрт нь дамжуулсан бөмбөгийг хаалга руу шууд цохиж чадаагүй ч  айлын тоглогчдод булаалгаагүй. Төд удалгүй хагас хамгаалагч Зеленьскийд дамжуулсан. Өнөө жил Италын “Наполи” багт гялалзаж байгаа легионер Зеленьский олдсон боломжийг алдсангүй гоолдож тооны харьцааг 1:0 болгосон. Энэ гоолоос хэдхэн минутын дараа Саудын Арабын багт тоог тэнцүүлэх сайхан боломж олдсон. Польшийн хамгаалагч Белик өөрийн торгуулийн талбайд Салех Аль-Шехрийг дэгээдэж унаган алдаа гаргасан. Талбайн шүүгч Сампайо торгуулийн цохилт заасан. Торгуулийн цохилтыг Саудын Арабын туршлагатай тоглогч Аль-Давсари цохиход Польшийн хаалгач Щенсный гайхалтай хаалт тавьж гоол хийлгээгүй. Энэ өдөр “Щенсныйн өдөр” байсан гэж хэлж болно. Тэрбээр Арабуудын оновчтой довтолгоогоор үүсгэсэн гоолын олон боломжийг тасалж хаалгаа хуурай маналаа. 

Харин Польшийн багийн тоглолтын 82 дахь минутад оруулсан хоёр дахь гоол нь ердөө Арабын багийн хамгаалагч Абдулелла Аль-Малкигаас довтлогч Левандовскийд өгсөн бэлэг байлаа. Тэрбээр өөрийнхөө торгуулийн талбайд багийн нөхдөөсөө дамжуулсан бөмбөгийг сайн тогтоож чадалгүй Левандовскийд маш амархан булаалгаснаар гоол алдах боломж үүсгэсэн. Польшийн довтлогч “өгсөн бэлгийг” гоол болгон айлын хаалганы тор хөдөлгөн тоглолтын харьцааг 2:0 болголоо. Энэ гоол нь ДАШТ-д түүний оруулсан анхны гоол байв. Тэрбээр гоол оруулсныхаа дараа сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уйлсан. Түүнтэй холбоотой өөр нэг сонирхолтой баримт ярихад, цэнгэлдэх дэх нэгэн үзэгч хоёр багийн шигшээ багийн өмсгөл цамцыг давхарлаж өмссөн байж. Гадуур цамц нь Саудын Арабын багийг, доторх нь Польшийн багийг дэмжиж байгаагийн бэлгэдэл. Тоглолтын үеэр сайх үзэгч гадуурх Арабыг дэмжсэн цамцаа тайлж “Левандовский” гэсэн бичигтэй доторх цамцаа ил болгон суудлаасаа босч зогсон Польш довтлогчийн нэрийг хашгиран дуудаж эхэлжээ. Уг хөгжөөн дэмжигчийн энэ талаарх бичлэг интернэтэд тарснаар сенсаац болж өнөөдрийн байдлаар 4 сая гаруй хүн үүнийг сонирхон үзжээ. Левандовский өөрөө тэр үзэгчид хандан фейсбүүк хуудсандаа “What a support! I have a jersey for you! Get in touch in the comments!” гэж бичсэн байна.

Хэсгийн шатны сүүлчийн III тойрогт  4 оноотой Польшийн баг Аргентинтай (3 оноотой), 3 оноотой Саудын Арабын баг Мексиктэй (1 оноотой) тоглоно. Манайхаар XI.30-наас XII.01-нд шилжих шөнө 03.00 цагаас зэрэг явагдах хоёр тоглолтын үр дүнгээр ямар хоёр баг шөвгийн 16-д шалгарах нь тодорхой болно. Дөрвөн багт дөрвүүлэнд нь хэсэгтээ эхний хоёр байр эзэлж цааш шалгарах боломж байгаа.

Домогт Месси ахлагчтай Аргентин маш үнэ цэнтэйдтооцогдох хожил авлаа

__“C” хэсэг. Аргентин-Мексик . гоол: Месси 64 мин (1:0), Фернандес 87 мин (1:1).

Эхний  тойрогт Саудын Арабт хожигдож сенсаац тарьсан Аргентины баг Мексикийг 2:0-ээр буулган авч, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг сэргээж шөвгийн 16-д цааш шалгарах итгэлийг төрүүллээ. Тоглолтын эхний хагаст Мексикийн хөлбөмбөгчид Аргентинчуудын довтолгоог зогсоож чадажбайсан ч өөрсдөө довтолж гоол хийх аргаа олохгүй байв.Үзүүрийн довтлогч Вега завсарлагын өмнөхөн Аргентины хаалгач Мартинесийг сандраасан ганц цохилт хийснээс өөр гоол оруулах боломж гарсан гэж нэрлэх довтолгоо өрнөсөнгүй. Хоёр дахь үед Аргентины баг тоглолтын санаачилгыг гартаа авч Мексикийн торгуулийн талбай, хаалганы өмнө нь бөмбөг барьж довтолгооны олон хувилбараар тоглосоор 64 дэх минутад 1:0 тэргүүллийн, 87 дахь минутад хожлоо 2:0-ээр баталгаажуулсан гоолыг хийлээ. Эхний гоолыг шигшээ багийн ахлагч, хөлбөмбөгийн амьд домог Месси торгуулийн талбайн гаднаас өөрийн ур чадвараа харуулж цохин Мексикийнхаалганы буланд зоосон. Хоёр дахь гоолыг сэлгээгээр талбайд 58 дахь минутад орж ирсэн Португалын “Бенфика” багт тоглодог легионер Фернандес айлын торгуулийн талбайн үзүүрээс шууд буудаж цохин хаалганд орууллаа. Нэг хожигдож, энэ удаад хожиж шөвгийн 16-д шалгарахад маш үнэ цэнтэйдтооцогдож 3 оноотой болсон Аргентины баг Хэсгийн шатны сүүлчийн III тойрогт  4 оноотой Польшийн багтай тоглоно. Шөвгийн 16-д шалгарах, эс шалгарах нь энэ тулаанаар эцэслэн шийдэгдэнэ.  

Австрали хожлын 3 оноо авч шөвгийн 16-гийн төлөө өрсөлдөх боломжоо хадгаллаа

__“D” хэсэг. Тунис-Австрали 0:1. гоол: Дюк 23 мин (0:1).

Авсралийн баг Тунисийг 1:0-ээр буулган авлаа. Үзүүрийн довтлогч Дюк тоглолтын 23 дахь минутад  хожлын гоолыг мөргөж оруулсан. Австраличуудын 2010 онд ӨАБНУ-д болсон ДАШТ-д өрсөлдөгчөө  хожсоноос хойш тус тэмцээнд 12 жилийн дараа авсан анхны ялалт байлаа. Эхний тойрогт дэлхийн аварга Францад хожигдсон ч энэ удаад ийнхүү хожлын бүтэн 3 оноо авсан Авсралийн баг цаашаа шөвгийн 16-д шалгарахын төлөө өрсөлдөх боломж нь нээлттэй үлдлээ. Сүүлчийн гуравдугаар тойрогт 1 оноотой Данитай тоглож ёндоогоо үзнэ.

Харин эхний тойрогт Европын шилдэг баг Данитай тэнцэж оноо хувааж хөгжөөн дэмжигчдэдээ урам өгч хүлээлт үүсгэсэн Тунисийн хөлбөмбөгчид тун тааруу тоглож ялагдал хүлээснээр хэсгийн шатнаас шөвгийн 16-д шалгарах магадлал нь бараг тэг боллоо. Учир нь Хэсгийн шатны сүүлчийн тоглолтоо өөрсдөөс нь хол давуу дэлхийн аварга Францтай хийнэ. Ташрамд сонирхуулахад, Тунис нь Франц улсын колони байсан бөгөөд 1956 онд тусгаар тогтнолоо зарласан байдаг.Тусгаар улс болсноос 22 жилийн дараа 1978 онд Аргентинд болсон ДАШТ-д анхлан оролцохдоо Өмнөд Америкийн хүчирхэг баг Мексикийг 3:1-ээс  хожиж сенсаац тарьжээ. Энэ ялалт нь Африк тивийн улсуудаас хөлбөмбөгийн ДАШТ-д авсан анхны хожил байсан. 

Францын шигшээ хасагдах шатны шөвгийн 16-д шалгарсан эхний баг боллоо

__“D” хэсэг. Франц-Дани 2-1. гоол: Мбаппе 61 мин (1:0), Кристенсен 68 мин (1:1), Мбаппе 86 мин (1:1).

Дэлхийн аварга цолоо хамгаалахаар Катарыг зорьж ирсэн Францын баг хэсгийн шатанд 3 онооны хоёр дахь хожлообайгуулж ДАШТ-ий хасагдах шатны шөвгийн 16-д тоглох болзлыг оролцогч 32 багаас хамгийн түрүүнд хангалаа. Францын шигшээд тоглогч байхдаа, түүнчлэн улсынхаа шигшээг удирдаж Дэлхийн аваргын Цом өргөсөн хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн Дешам дасгалжуулагчтай “гурван өнгөтүүд” хэмээн нэрлэгддэг Францын баг өнгөрсөн шөнө Европын шилдэг багуудын нэг Данийг 2:1-ээр буулган авлаа.

Францууд эхний үед гоол оруулж тэргүүллийг авах боломж байсан. Италын “Ювентус” клубт тоглодог легионер, “Катар 2022”-т од болон гарч ирж байгаа хагас хамгаалагч Рабьогийн хүчтэй цохилтыг Данийн хаалгач Шмейхел хааж аюулгүй болгосон бол супер довтлогч Мбаппе айлын хаалганы өмнө ганцаараа гарч ирж бөмбөг өшиглөхдөө хаалга оносонгүй, хөндлөвч дээгүүр явуулж, спортын тайлбарлагчдын хэлдгээр “шувуу буудсан”. Хоёр дахь үеийн эхлэлийг багууд эн тэнцүү тоглолтоор эхлүүлж тэнцээний 0:0 гэсэн тооны харьцааг 60 дахь минут хүртэл хадгаллаа. Гэсэн ч довтлогч Мбаппе нэгдүгээр үед алдсан боломжоо дахиж давтахгүй  болохоо батлан харуулж тоглолтын 61 дэх, 86 дахь минутад гоол хийсэн. Даничууд түүний оруулсан хоёр гоолын дундуур тоглолтын 68 дахь минутад нэг гоол хийсэн. Энэ гоолыг Данийн хамгаалагч, Испанийн “Барселона” багт тоглодог легионер Кристенсен “гурван өнгөтүүдийн” хаалганд оруулсан.

Хэсгийн шатны сүүлчийн III тойргийн Тунис-Франц тоглолтын үр дүнгээс үл хамааралтайгаар одоогоор авсан оноо, гоолын үзүүлэлтээрээ Францын баг нь хэсэгтээ нэгдүгээр байр эзлэх нь нэгэнт тодорхой боллоо. Тус баг дараагийн плей-оффын шатанд, шөвгийн 16-д “А” хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан “А2” багтай оноолт таарна. Хөлбөмбөгийн шинжээчид “А2” багаар Аргентиныг гэж урьдчилан тааварлаж байгаа. Иймээс эртэдсэн финал гэж нэрлэгдэх Франц-Аргентин тоглолт болох нь ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.70.208)
    Хэсгээсээ хэтэрхий амархан гарсан баг ч хасагдах шатанд бүдрэх магадлалтай л байх даа
    2022 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    37 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    45 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    1 цаг 6 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    1 цаг 10 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    1 цаг 18 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    1 цаг 58 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    2 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    2 цаг 25 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    2 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    2 цаг 32 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    3 цаг 0 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    3 цаг 9 мин
  • УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн 2026 оны өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    3 цаг 41 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    3 цаг 54 мин
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    14 цаг 14 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    17 цаг 43 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    19 цаг 3 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    19 цаг 3 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Байнгын хороод хуралдана
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК