Английн шигшээ багийн хагас хамгаалагч, Премьер лигийн Челси клубийн тоглогч Рахим Стерлингийн Лондон дахь гэрт хулгай орсон тул тэрбээр гэрлүүгээ буцжээ. Энэ асуудлаас үүдэн тэр гэрийнхэнтэйгээ уулзаж, сайн байгаа эсэхийг мэдээд ДАШТ-дээ эргэн ирэх ажээ.
Тэрбээр Английн шигшээ багийн өчигдрийн тоглолт буюу шөвгийн 16-ын тоглолтод оролцоогүй шалтгаан нь энэ бөгөөд шөвгийн наймд шалгараад буй багтаа эргэн ирэх зайлшгүй шаардлага үүсээд буй тухай багийн удирдлагууд ярьжээ.
Учир нь тэдний баг дараагийн шатанд хүчирхэг Францын шигшээ багтай учраа таарсан юм. Тэрбээр өдгөө 27 настай билээ.
Л.Сайнаа