Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөлбөмбөгийн шоу үзүүлсэн Бразил, торгуулийн цохилтоор хожсон Харват 8-д шалгарлаа

2022-12-06
0
ЖИРГЭХ

(Өнөөдөр XII.6-ны 23 цагаас Марокко-Испани, шөнө 03 цагаас Португал-Швейцар)

Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий хасагдах шатны 1/4-т үлдэхийн төлөөх зургаа, долоо дахь хоёр тоглолт манайхаар даваа гаргаас мягмарт шилжих шөнө боллоо. Өмнөд Америкийн төлөөлөл, дэлхийн таван удаагийн аварга Бразил, Европын шилдэг багуудын нэг Хорват өрсөлдөгчөө хожиж дараагийн шатанд шөвгийн 8-д шалгарлаа.

__ Бразил-Өмнөд Солонгос 4:1. гоол: Винисиус 7 мин (1:0), Неймар торгуулийн цохилтоос 13 мин (2:0), Ришарлисон 29 мин (3:0), Пакета 36 мин (4:0),  Пак Сын Хо 76 мин (4:1).

Бразилын баг шийдвэрлэх тоглолтыг хөлбөмбөгийн концертын тавилттай болгон хөлбөмбөг сонирхогчдыг цэнгүүлж Өмнөд Солонгосын багийг 4:1-ээр хожлоо. Тоглолт эхлээд удалгүй Бразилын залуу од Винисиус 7 дахь минутад гоол хийж тоог 1:0, гэмтлээсээ эргэн ирж талбайд гарсан Неймар 13 дахь минутад торгуулийн цохилтоос гоолдож тооны харьцааг 2:0 болгосон. Талбай дээр нэрт тайлбарлагчийн хэлдгээр “үүнийг хөлбөмбөгийн гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг юм бэ” гэдгийг тоглолтоороо үзүүлсэн Бразилын баг 29 дэх минутад дараагийн гоолоо Өмнөд Солонгосын хаалганд оруулж тоог 3:0 болголоо. Гоолын эзэн нь ДАШТ-д анх удаа оролцож, гайхалтай сайн байгаа довтлогч Ришарлисон байв. Гурав дахь гоолоос долоон минутын дараа Азийн багийн хаалганд дөрөв дэх бөмбөг орлоо.  Хагас хамгаалагч Пакета жигүүрийн довтлогч довтлогч Винисиусийн оновчтой дамжуулсан бөмбөгийг айлын хаалганд цохиж гоолдон 4:0-ийн тэргүүллийг багтаа авчирсан.

Өмнөд Солонгосын хаалгач Ким Сын Гю дөрвөн гоол хаалгандаа алдсан нь түүнийг муу тоглолоо гэж үзэх үнэлгээ болохгүй. Харин ч эсрэгээрээ тэрбээр сайн тоглосон учраас тав, зургаа дахь гоол хаалганд нь ороогүй. Нэгдүгээр үеийн төгсгөлд довтлогч Ришарлисоны цохьсон аюултай бөмбөгийг хаасан, хоёрдугаар үед хагас хамгаалагч Рафиньягийн гоол хийх гэсэн аюултай довтолгоонуудыг удаа дараас  таслан зогсоосны ачаар манай Азийн баг хаалгандаа, хамгийн цөөнөөр тооцоход зургаан гоол алдаагүй. Өмнөд Солонгосын багаас тоглолтын 76 дахь минутад Пак Сын Хо нэр төрийн нэг гоол оруулж тоог 4:1 болгосон.

“Катар 2022”-т хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж Азийн хөлбөмбөгийн нэр хүндийг өндөрт өргөж шөвгийн 8-д шалгарсан Өмнөд Солонгосын баг хасагдах шатанд дэндүү хүчирхэг багтай оноолт таарсан учраас давагдашгүй хүчин зүйлд автагдахын үлгэрээр хожиж чадсангүй тэмцээнээ дуусгаж үзэгчдийн эгнээнд шилжлээ. Бразилын баг шөвгийн 8-д шалгарч 1/4 финалын шатанд дөрөвт үлдэхийн төлөө Хорваттай тоглох болов.

__ Япон-Хорват 1:1 /1:3/. гоол: Маэда 43 мин (1:0), Перишич 55 мин (1:1). Торгуулийн цохилт: Влашич 0:1, Брозович 0:2, Асано 1:2, Пашалич 1:3.  Торгуулийн цохилтыг Японы Митома,  Ёсида, Хорватын Ливайя нар алдсан.

Дасгалжуулагч Мориясугаар удирдуулсан Японы баг өмнөх “Россия 2018” ДАШТ-ий мөнгөн медальт Хорваттай үндсэн болон нэмэлт цагийн 120 минутад 1:1-ээр тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор 3:1-ээр хожигдлоо.

Тоглолт дууссаны дараа дасгалжуулагч Мориясу цэнгэлдэхэд хүрэлцэн ирж багаа дэмжсэн Японы хөгжөөн дэмжигчдийн өмнө очиж талархал үзүүлэхийн зэрэгцээ баг нь хожигдсонд уучлал гуйж мэхийн ёслолоо.

Тэрбээр хэвлэлийн хурал дээр “Энэ бол бидний хувьд харамсалтай үр дүн. Гэхдээ манай тоглогчид өндөр түвшинд тоглосон учраас өөрсдөдөө сэтгэл хангалуун байх боломжтой. Манай баг Японы хөлбөмбөгийн шинэ эрин үеийг харууллаа. Бид шөвгийн 8-д шалгарч чадаагүй ч дэлхийн аварга Испани, Германыг хожсон. Японы хөлбөмбөгчид цаашид Дэлхийн дэвжээнд олон гайхалтай ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа. “Цэнхэр самурайнууд” хэмээх Японы хөлбөмбөгийн шигшээ баг Хэсгийн шатанд эхний тойрогт дэлхийн 1954, 1974, 1990, 2014 оны дэлхийн аварга, шилдэг тоглогчдын бүрэлдэхүүнтэй Германы багийг 2:1-ээр  хожиж “Катар 2022”-ын сенсаацын эзэн болсон. Япончууд энэ ялалт нь тохиолдол биш гэдгийг дараа нь батлан харуулж гуравдугаар тойрогт 2010 оны дэлхийн аварга, Европын шилдэг багуудын нэг Испанийг 2:1-ээр буулган авсан.

Арлын орны “цэнхэр самурайнууд” энэ тоглолтын 43 дахь минутад довтлогч Маэдогийн гоолоор 1:0-ээр тэргүүлж нэгдүгээр үеийг завсарлуулсан. Гэвч хоёрдугаар үе эхлээд 10 минут болоход хаалгандаа гоол алдаж тооны харьцаа 1:1 болсон. Тэнцээний гоолыг Хорватын шилдэг хагас хамгаалагч Английн “Тоттенхэм” клубт тоглодог легионер Перишич орууллаа. Хоёр баг харилцан довтолж эн тэнцүү тоглосоор үндсэн цагийн 90, хасагдах шатны дүрэмд заасан нэмэлт 30, нийт 120 минутыг хожлын гоолгүйгээр өндөрлүүлсэн. Хасагдах шатанд тэнцвэл ялагчийг торгуулийн цохилтоор эцэслэн тодруулдаг дүрмийн дагуу багууд торгуулийн цохилт гүйцэтгэлээ. Японы багаас торгуулийн цохилтыг Английн “Брайтон” клубт тоглодог легионер Митома, Германы “Шальке” клубт тоглодог легионер Ёсидо нар алдаж багаа хөөдлөө. Дасгалжуулагч  Мориясу Европын хөлбөмбөгийн топ лигт тоглодог тэдэнд итгэл найдвар хүлээлгэн торгуулийн цохилт хийлгүүлсэн нь ийнхүү талаар болов. Хорватын хаалгач Ливакович Митома, Ёсидогийн цохьсон бөмбөгийг хоёуланг нь хаасан.

Торгуулийн цохилтоор Японыг хожсон Хорватын баг шөвгийн 8-д шалгарч 1/4 финалын шатанд дөрөвт үлдэхийн төлөө Бразилтай тоглохоор боллоо.

Одоогоор шөвгийн 8-ын хоёр суудал “суудал” шийдэгдээгүй байгаа. XII.6-ны мягмар гаргийн 23 цагаас Марокко-Испани, шөнө 03 цагаас Португал-Швейцар тоглолтоор шөвгийн 8-д тоглох хоёр “суудлын” асуудал шийдэгдэнэ. Шөвгийн 8-д шалгарч “суудлаа” нэгэнт эзэлсэн багуудын тоглолтын хуваарийг танилцуулъя.

  • Хорват-Бразил. XII.9-ний 23.00 цагаас
  • Нидерланд-Аргентин. XII.10-ны 03.00 цагаас
  • Англи-Франц. XII.11-ний 03.00 цагаас тус тус эхлэнэ.

Б.Ерэнтэй

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    1 цаг 20 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    1 цаг 36 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    1 цаг 46 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    1 цаг 47 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    2 цаг 12 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    2 цаг 26 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    2 цаг 36 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    2 цаг 47 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    17 цаг 15 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    22 цаг 18 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    23 цаг 47 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    23 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК