
10:00 цагт “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” цуврал хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.
11:00 цагт Хүний эрхийн үндэсний комисс Сар шинийн баяраар зарим аймагт хурдан морины уралдаан зохион байгуулсантай холбоотой хэвлэлийн хурал ХЭҮК-ын хурлын танхимд болно.
11:00 цагт 4:11 Ардчилсан намын мэдээллийн цаг хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл оролцож цаг үеийн улс төрийн асуудал болон намын дотоод сонгууль зохион байгуулах талаар Төрийн ордны III давхарт мэдээлнэ.
11:00 цагт Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага, эмч нар "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.




















































