
Монголын утга зохиолын сор болсон “Гэсэр” туужийг Гадаад харилцааны ууган дипломатуудын нэг, доктор, профессор Г.Төмөрчулуун испани хэлнээ хөрвүүлэн хэвлүүлжээ. Энэхүү зохиол нь Түвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард түмний дунд дэлгэрсэн юм. Уг зохиолыг эртний Грекийн “Одиссей”, Английн “Робин Гуд”, Оросын “Игорь ван" Испанийн “Мио Сид”, Францын “Ролланы дуулал", Германы “Нибелүнгүүд” гэх зэрэгтэй эн зэрэгцэн очих бүтээл гэдгийг мэргэжилтнүүд онцолдог билээ. Монголын ард түмний соёлын гайхамшигт өв болсон энэ зохиол анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/