
Хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсан “Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндоржийг шүүх хурал маргааш 8.30 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлнэ. Түүнийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүдэд буруутгажээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)