“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал яг одоо Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр болох байсан. Хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.
Шүүгдэгчдийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1.2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган шүүж эхлээд байна.
24tsag.mn



















































