
Бразилийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари нурууны гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон довтлогч Неймаргүйгээр Германтай шөвгийн дөрөв тоглож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бразилын довтлогч Неймар тэмцээний туршид найман гоол оруулсан шилдэг тамирчин юм. Шилдэг тамирчнаа алдсан Луис багийнхандаа өөрт оногдсон үүргээ сайн биелүүлэхийг даалгаж байгаа гэнэ. “Энэ тэмцээнд бид зөвхөн өөрсдийнхөө төлөө тоглоогүй. Бидний төлөө их зүйл хийсэн Неймарын хүсэл мөрөөдөл гэдгийг бодолцож тоглох хэрэгтэй” хэмээн тэрээр ярьсан байна. Бразил 2002 онд Германтай тоглож байсан түүхтэй. Дэлхийн таван удаагийн аварга Бразил, гурван удаагийн аварга Германы багийн тоглолт сонирхолтой болох нь тодорхой байна.
Сэтгэгдэл (1)