Тагнуулын ерөнхий газар “Хиро энтертаймент” студийг “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхдээ үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж
болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл тус студийн удирдлагуудад эрүү үүсгээгүй гэж УЕПГ-аас мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан УЕПГ ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс зарим асуудлыг тодруулахаар ажиллаж эхэлжээ.
Дээрх мэдээлэл цацагдсаны дараа Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж байсан бөгөөд тэрээр уран бүтээлчдийг хийсэн бүтээлийнх нь төлөө хорьж, шалгадаг байж болохгүй гэж байсан юм.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)