Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хаан жимс” амралтын газрын менежер Л.Сайнтөгс: 99,1 хувийн цэвэршилттэй цэвэрлэгддэг

2014-7-08
0
ЖИРГЭХ

Энэ сарын 3-ны өдөр цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай мэдээ цацагдсан. Эл мэдээллийн  мөрөөр бид газар дээрээс нь сурвалжлага бэлтгэхээр “Хаан жимс” жуулчны баазыг зорьж, цэвэрлэгдээгүй бохирыг үнэхээр Туул гол руу цутгаж байна уу, үгүй юу хэмээн “тандлаа”. Биднийг очиход цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус тунгалаг өнгөтэй, цоргоноос гарч буй усны ойр орчмын өвс ногоо гандаж шарлаагүй цэл ногоон өнгөтэй, цэвэрлэх байгууламжийн орчимд ямар нэгэн гаж эвгүй үнэргүй байв. Цэвэрлэх байгууламж нь амралтын цогцолбортоо их ойр. Ердөө100 метр хүрэхгүй зайд байрладаг юм байна. Бид эхлээд цэвэрлэх байгууламжийн ойр орчмоор явж танилцсныхаа дараа “Хаан жимс” жуулчны баазын Ерөнхий менежер Л.Сайнтөгстэй уулзаж ярилцсан юм.

-Танай цэвэрлэх байгууламж хаанахын технологи вэ. Ямар компаниар хийлгэсэн юм бол?


-Манай цэвэрлэх байгууламж нь Солонгос технологиор хийгдсэн. Яагаад Солонгос технологитой цэвэрлэх байгууламж сонгосон бэ гэвэл Солонгосчууд энэ технологийг ашигладаг цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн усаа Хан мөрөнд цутгадаг юм билээ. Энэ цэвэрлэх байгууламжийг хийсэн компани нь монгол солонгосын хамтарсан компани байгаа.

-Хэзээ хийлгэсэн бэ. Байнгын үйл ажиллагааг нь тусгай инженер хянана биз?

-Энэ цэвэрлэх байгууламжийг таван жилийн өмнө хийлгэсэн. Энэ хугацаанд байгууламжийг хийсэн компанийнхан өөрсдөө цэвэрлэх байгууламжийн дотоод үйл ажиллагааг хянаж, цэвэрлэгээг нь хариуцдаг юм.

-Шинжилгээ хийлгэх усныхаа дээжийг та нар өөрсдөө аваачиж өгдөг үү.

-Цэвэрлэх байгууламжийн орж гарч байгаа усны тухайд Ус сувгийн удирдах газрын усны төв лаборатори болон Мэргэжлийн хяналтын газрын төв лабораториос хүмүүс ирж өөрсдөө дээжээ авч явдаг.

-Хөрсний шинжилгээ хийдэг үү?


-Ганцхан ус гэлтгүй хөрсний шинжилгээ хийдэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж хийгддэг юм билээ. Энэ үнэлгээгээ хийлгэчихсэн байгаа. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг таван жил тутамд хийдэг.

-Бохир цэвэрлэх процессыг нь сонирхож болох уу. Хэр баталгаатай цэвэрлэдэг юм бол гэх асуулт өөрийн эрхгүй төрөөд байна л даа?

-Цэвэрлэх байгууламжийн дотоод үйл ажиллагааны тухайд дотроо дөрвөн танктай. Эхний танк нь гаднаас орж ирж байгаа бохир усанд байгаа бүхий зүйлсийг задалж өгдөг. 2 дахь танк нь нянг устгадаг. 3 дахь танк нь бас нян устгаж цэвэршүүлэх үйлдэлтэй. Нян устгаж дууссаны дараа 4 дэхь танк буюу MBR гээд цэвэрлэгээний тоног төхөөрөмжинд ус нь автоматаар орж хамгийн сүүлчийн шатанд цэвэрлэгдэж, шүүгдсэний дараа автоматаар шахаж гаргадаг. Хэсэг хугацаанд цэвэрлэсэн усаа шахаж гаргаад хэсэг хугацаанд зогсдог. Усаа цэвэрлэж байх явцдаа гадагшаа ус шахдаггүй. Цэвэрлэх бүх процесс дууссаны дараа шахдаг гэсэн үг. Ийм байнгын үйл ажиллагаатай цэвэрлэх байгууламж байгаа юм.

-Усны шинжилгээний хамгийн сайн лабортори хаанахын лабортори байдаг юм бол?

-Усны шинжилгээний тухайд Ус сувгийн удирдах газрын лабортори нь Монгол улсад байгаа хамгийн сайн лабортори гэдэг юм билээ. Мэргэжлийн хяналтын байгууллага ч тэгж хэлдэг.

-Хамгийн сүүлд танайхаас хаанахын лабортори шинжилгээ авсан бэ?

-Хамгийн сүүлчийн шинжилгээг Ус сувгийн удирдах газрын усны төв лабортори авч  шинжилсэн. Хариу нь 99,1 хувийн цэвэршилттэй цэвэрлэгддэг гэсэн дүн гарсан байгаа.

-Цэвэрлэх байгууламжийн доод талын хэсгийг битүүмжилсэн үү. Задгай байдаг уу?

-Маш сайн битүүмжлэлтэй. Манай цэвэрлэх байгууламжийг шалгахаар анх Улсын Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүн ирж байсан. Тухайн үед шалгалтаар ирсэн хүмүүс дээрээ цэвэрлэж  байгаа ч гэсэн доошоо хөрс рүү, гүндээ нэвчдэг юм биш биз дээ гэж хардаж байсан. Тиймээс бид газар дээр нь үйл ажиллагаагаа зогсоож байгаад цэвэрлэх байгууламжийн усыг нь соруулж, байгууламжийн доод хэсэг битүүмжлэлтэй, доошоо хөрсний гүнд нэвчдэггүй гэдгээ өөрсдөд нь баталж үзүүлсэн. Тухайн үед зураг хөргий нь ч авч  баталгаажуулан Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарт өгсөн. Тэр хүмүүс газар дээр нь өөрсдийн нүдээр хараад явж байсан юм.
1

1
1
1

    
1



Мон-Тунгил ХХК-ийн захирал Т.Түвшинжаргал:
“Хаан жимс” жуулчны баазад суурилуулсан цэвэрлэх төхөөрөмжийг Солонгосчууд өргөн ашигладаг

Бид мэдээллийг үнэн бодитой, тэнцвэртэй хүргэх үүднээс “Хаан жимс” амралтын газрын цэвэрлэх байгууламжийг барьж байгуулсан Мон-Тунгил ХХК-ийн захирал Т.Түвшинжаргалтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа. “Хаан жимс” амралтын газрын менежер Л.Сайнтөгсийн хэлсэн “Солонгос техологи, өндөр үзүүлэлтэйгээр бохир усыг шүүдэг” гэх MBR гэх төхөөрөмж болон компанийн туршлагын талаар ярилцлаа. Үүний учир нь “Хаан жимс” жуулчны бааз  бохир усыг үнэхээр стандарт түвшинд очихуйц хэмжээний технологи ажиглан цэвэрлэж байгаа эсэхийг тодруулахыг зорьсон юм.

-Танай компани хэзээ байгуулагдсан, хэр туршлагатай компани вэ?


-Манай компани 2005 онд барилгын үндсэн материал болох блок үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2007 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн БНСУ-ын инженер теникийн ажилчидтай хамтран байгаль орчинд хоргүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн шинэ технологи болох FRP материалаар цэвэр ус нөөцлөх сав, цэвэрлэх байгууламж, барилгын дээвэр болон шалыг өндөр түвшинд захиалгаар хийж эхлээд 7 жил болж байна.

-Бид бохир усыг шүүх MBR гэх төхөөрөмжийг сонирхож байгаа юм. Энэ хэр чадал чансаатай бүтээгдэхүүн юм бол?

-БНСУ-д хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болох бохир ус цэвэршүүлэх төхөөрөмжийг Монголд нэвтрүүлсэн. Энэ төхөөрөмжийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжид хэрэглэгдэх хүчин чадалд нь тохируулж хийдэг. Бохир ус шүүх төхөөрөмж нь нүдэнд үл үзэгдэх нянгуудыг ашиглан бохир усыг шүүх төхөөрөмж бөгөөд өөрийн онцгой хэлбэрт Lace-ийг ашиглан бохир усыг шүүдэг. Бохир усыг маш сайн цэвэрлэж чадна. MBR төхөөрөмжийн зөвхөн бохир ус шүүх шүүлтүүр нь л гэхэд хүний үс орохгүй зайгүй нарийн байдаг.

-Солонгосчууд энэ цэвэрлэх төхөөрөмжөө ашиглаад хэр удсан бол?

-Энэ удаж байгаа төхөөрөмж шүү дээ. Энэ төхөөрөмжөөр шүүсэн усаа Хан мөрөнд цутгадаг.

-Танайх энэ төхөөрөмжийг тавихаасаа өмнө ч юм уу тавьсныхаа дараа мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж баталгаатай эсэхийг нь үзэж байв уу?


-Үзүүлэлгүй яахав. Цэвэрлэх байгууламжаа хийчихээд цэвэрлэсэн уснаас нь дээж авч шинжилгээ хийлгэдэг. Бүх зүйл ном журмын дагуу болж, усны шинжилгээний хариу байх ёстой түвшиндээ л байдаг.

-“Хаан жимс” жуулчны бааз танайхаар цэвэрлэх байгууламжаа бариулсан уу?

-Тийм ээ. Өөрсдөө цэвэрлэх байгууламж барьдаг олон компани судалсан юм билээ. Тэгээд манай компанийг Солонгосын хамгийн сайн чанарын, өндөр түвшинд бохир усыг цэвэрлэдэг төхөөрөмжтэй гэж мэдээд манайд хандсан. Бид усыг 90-ээс дээш хувь цэвэрлэдэг, найдвартай төхөөрөмжөө суурилуулж, цэвэрлэх байгууламжийг нь барьж байгуулж өгсөн. “Хаан жимс” жуулчны баазад суурилуулсан цэвэрлэх төхөөрөмжийг Солонгосчууд өргөн ашигладаг. Энэ төхөөрөмжөөр цэвэрлэсэн усаа Хан мөрөнд цутгадаг гэдгийг дээр хэлсэн шүү дээ.
1
1
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • zochin (103.26.193.7)
    naad tsever usaa Altanhuyagtaigaa uugaad yzyyl dee tegeed yagaad sait haalgaj tevdeed baigaa yum be hudalch
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.15)
    Uneheer 99 xuvi tseverledeg yum bol uugaad uzuuldee Altanhuyagaa,tegvel unemshiye.TV eer shuud nevtruulee tegexgui bol tsever usaar solison bichleg gargaj magadgui
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • БУУ ТЭНЭГТ (112.72.11.115)
    СОЛОНГОСЫН ХАН МЕРНИЙГ АГУУ ЦЭВЭР ТУНГАЛАГ РАШААН ЛУГАА УСТАЙ ТУНГАЛАГ ТУУЛ ГОЛТОЙ ЗУЙРЛЭДЭГ ИЙМЭРХУУ ДУРАКУУД БОЛ ЭХ ОРНОО ХУДАЛДАЖ УРВАЖ БАЙГААГААС ОГТ ЯЛГААГУЙ. ХАРЬЦУУЛАХ ЮМ АА ОЛОВ ОО.
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.13.193)
    ene altanhuyag haa yavcan gazraa balagtai yavah yumaa yaval deer ve ene hyniig
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.23.51.11)
    mgl-d odoogoor 99 huvi tsevershuuldeg bichil tseverleh baiguulamj odoogoor baihgui sh deeee
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (85.218.60.11)
    Ee huurhii hachin umsiin zyrag tsyglyylaad tabichihaj.Huurhiiduu erunhii said ni uruu iim ajil hiij bhaar mongol yls min ch buur balarsiin bndaaoo.Erunhii said bo,oh gej. Utgeed bsanii ychir ch todirhoi bn.
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • irgen (103.26.193.20)
    Ийм зураг хаанаас ч эвлүүлээд тавьчихаж чадна ийм дүгнэлтийг засгийн тэргүүнд захын зусарч байцаагч бичээд өгчихнө бодит байдлаас харин хаашаа зугатах гэсэн юм бол
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Ard tumen (202.72.245.122)
    Захиалгаар бичих гэж ***** юм ааа.. Энэ 2 өгүүлбэрийг юу гэж ойлгох вэ .......Энэ удаж байгаа төхөөрөмж шүү дээ. Энэ төхөөрөмжөөр шүүсэн усаа Хан мөрөнд цутгадаг ... БНСУ-д хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болох бохир ус цэвэршүүлэх төхөөрөмжийг Монголд нэвтрүүлсэн. кккк тийм их удаж байгаа бол яаж шинэ технологи байхийн ЗЗЗЗЗЗ
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (49.0.154.201)
    Өвөл ТВ-9 өөр аймшигтай л байсан тэндхийн хүмүүс газар дээр ярилцлага өгч байсныг санаж байна
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (49.0.154.201)
    Хаан жимс , Эзэн 100, 888 төсөл,
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • сувилуулагч (112.72.13.227)
    баянхонгорын Шаргалжуут рашаан сувилалын бохир ус цэвэрлэх байгууламж ийн худаг дүүрэхээрээ шаргалжуут гол руу бохироо хийдэг байсан мөн цэвэрлэх байгууламжийн лагийн хаядаг карт нь голыхоо эрүүл ахуй бүс дотор байдаг ш дээ энэ тал дээр аймгийхан хэр хяналт тавьж байгаа юм бол доо
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    энэ малнууд хийдэг ньүнэн юм байна ш тэй
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.38.249)
    Хаан жимс гэж энэ яг бүр Хатан Туулын эрэг дээр бдаг арай дэндүү ХАААгаачээээ пиздааааааааа
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.38.249)
    Хичнээн цэвэршүүллээ гээд Туул голд цутгаж бгаа тэгхээр УБ чууд алтанхуягийн түүний янхануудын ***** шээсийг ууж байгаа юм бна ой гутлаа хаах хэрэгтэй
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Цэвэршүүлсэн ч гэсэн Туул голд цутгадаг нь буруу, саарал усаа ашиглах хэрэгэй. Туул голоо ингэж доромжилж болохгүй.
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    23 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    28 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    15 цаг 24 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    16 цаг 2 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    16 цаг 53 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    16 цаг 55 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    17 цаг 6 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    17 цаг 53 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    18 цаг 42 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    18 цаг 48 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    20 цаг 34 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    20 цаг 42 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    21 цаг 4 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    21 цаг 8 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    21 цаг 15 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    21 цаг 55 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    22 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    22 цаг 22 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    22 цаг 26 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    22 цаг 29 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК