
Энэ сарын 20-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигтийн хөндийд баригдаж байгаа Нисэх онгоцны төслийн талбайд ажиллаж байсан ажилчин амиа алджээ. Тодруулбал, УБ хот, СХД-ийн 22-р хорооны харьяат 47 настай эрэгтэй Э гэгч нь "ковш" маркын автомашин унаж ажлаа хийж яваад далан руу унаж нас барсан хэрэг гарчээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/