
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, "Говь" ХХК-ний урд авто зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад “Маrк-2” загварын суудлын автомашин, “Nissan” загварын суудлын автомашин, “Harrer” загварын суудлын автомашинууд мөргөлдөж “Mark-2” загварын автомашины жолооч 21 настай эрэгтэй хавчуулагдсан байсныг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ 103-ийн эмчид, “Nissan” загварын автомашины жолооч хавчуулагдан нас барсан байсныг гаргаж ЗЦГ-ын бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/