
Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж, нийгмийн ажилтан Ц.Энхтуяагийн дээрх үйлдэлд 2014 оны 06 сарын 27 өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сум дундын 14 дүгээр шүүхэд шилжүүлсэн.
Ц.Энхтуяад холбогдох хэргийг Сум дундын 14 дүгээр шүүх 2014 оны 07 сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ц.Энхтуяаг бусдыг илтэд үл хүндэтгэн, ялимгүй зүйлээр шалтаглан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулан, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах