Хамтран амьдрагчаа хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр
10.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд эхлэх байсан. Гэвч шүүх хурал тодорхой шалтгаанаар хойшилж магадгүй байна. Учир нь Г.Алтанхүүгийн өмгөөлөгч эмчилгээ хийлгэж байгаа гэдэг шалтгаанаар шүүх хуралд оролцохгүйгээ мэдэгджээ. Мөн хохирогч Б.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд оролцохгүй гэсэн байна. Ийнхүү шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн ар гэр шүүх хуралд оролцохгүй болсоноор шүүх хурал хойшилж магадгүй юм.
Гэхдээ чухам хэднийг хүртэл хойшлох нь одоогоор тодорхойгүй байна.
24tsag.mn



















































