Хамтран амьдрагчаа хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд эхлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь Г.Алтанхүүгийн өмгөөлөгч эмчилгээ хийлгэж байгаа гэдэг шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй гэдгээ мэдэгдэж, хойшлуулах хүсэлтийг бичгээр илгээсэн юм. Мөн хохирогч Б.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд оролцож чадахгүй болсон гэдгээ шүүх бүрэлдэхүүнд мэдэгджээ. Тиймээс шүүгчдэгч өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх ёстой гэсэн хуулийн заалтын дагуу шүүгчдийн бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлууллаа. Гэвч шүүх хуралдаан яг хэднийг болж хойшилсон нь одоогоор тодорхойгүй байна.Д.Ундрах /24tsag.mn/



















































