"Номин холдинг" группын түрээсэлж байсан "Их тэнгэр" цогцолборын 24 дүгээр байрыг төр өмчдөө буцаан авахаар болсон. Үүнд бухимдсан "Номин холдинг" группын Ерөнхийлөгч Ш.Баярсайханы бичлэг өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан. Тэгвэл энэ асуудлаар Их тэнгэрийн Төрийн тусгай хамгаалалтын газраас мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:00 цагаас Монголньюс мэдээллийн төвд болох гэж байна.
24tsag.mn

















































