Бидний амьдралд тус болохуйц шинжлэх ухааны нээлтийг өсвөр насандаа хийсэн гоц авъяастан хүүхдүүдийг танилцуулъя.

1. 11 настай хүү хүүхдүүдээ халуун машинд үлдээдэг бэрхшээлийг шийдвэрлэжээ
АНУ-ын иргэн, Эндрью Пелхам хэмээх сурагч хүү бяцхан жаалуудын амийг аврах хялбар арга бодож олжээ. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ халуун машинд орхин явсаны улмаас жилд 38 хүүхэд хорвоог орхиж буйг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгвэл Эндрью хүү 500 долларын үнэтэй туузыг худалдаанд гаргаснаар Огаяо мужийн залуу зохион бүтээгчдийн уралдаанд тэргүүн байрыг эзэлжээ. Энэ туузыг ороосноор хүүхдээ арын суудалдаа авч яваа гэдгийг байнга сануулах юм. Энэ хэрэгслийг арын суудалтай холбон бэхэлдэг учир жолооч машинаас гарч явах боломжгүй.

2. Химийн эмчилгээний цүнхийг нээсэн авъяаслаг охин
Коннектикут мужийн оршин суугч Кайли Саймонд охин найман настайдаа холбогч эдийн хорт хавдраар шаналж байлаа. Харин одоо тэр бүрэн эдгэрчээ.
Түүнийг эмчлүүлж байхад байнга дусал зоодог байсан учир хаашаа ч хөдөлж явж чаддаггүй байсан гэнэ. Тиймээс цус сэлбэх болон химийн эмчилгээ хийлгүүлэхдээ шингэнийг зөөж явж болохоор хүүхдүүдэд хөнгөхөн хэрэгслийг бодож олох санаа төржээ. 11 настай Кайли охин цүнхэндээ үүрч явах боломжтой төхөөрөмжийг зохион бүтээснээр эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн юм.


3. 13 настай охин зогьсолтыг иштэй чихэр эмчилдэгийг нээжээ
13 настай Киеман охин зогьсолтыг эмчлэхийн тулд давстай ус уух зэрэг уламжлалт аргуудыг туршиж үзэж байсан юм. Ингээд тэр алимны цуу, элсэн чихэр, иштэй чихрээр эмчлэх гурван алхамт аргыг нээжээ. Түүний нээлт магистрын ангийн оюутнуудын гол судлагдахуун болсон ажээ.


4. Алзхеймерийн өвчтэй хүмүүсийн мэдрэлийг хянах төхөөрөмж нээжээ
Нью-Йорк хотын оршин суугч, 15 настай Кеннед Шинозука хүүгийн өвөө нь Алзхеймерийн өвчнөөр шаналж байгаа нэгэн билээ. Тэр ийм өвчтэй хүмүүсийн мэдрэлийг хянах оймс зохион бүтээжээ. Оймсыг өмссөн өвчтнүүдийн мэдээллийг ухаалаг гар утсаар хүлээн авах боломжтой. Кеннед энэ нээлтийг хийснээр 50 мянган долларын шинжлэх ухааны дээд шагналыг хүртсэн байна.
5. Хорт хавдрыг эрт илрүүлэх төхөөрөмж бүтээжээ
Нойр булчирхайн хорт хавдартай өвчтнүүдийн 85 хувь нь хожуу үедээ оношлогдож, 2 хүрэхгүй хувьд нь амьд үлдэх аз тохиодог юм. Тэгвэл 15 настай ахлах сургуулийн сурагч Жак Андрака лабораторит туршилт явуулсаныхаа үр дүнд био технологийн салбарын хөгжлийн шинэ үүдийг нээжээ.Тэр өвчнийг эрт илрүүлэх арга бодож олсоноороо 100 мянган долларын шагнал хүртжээ.























































Сэтгэгдэл (3)