Тэртээ 1918 онд буюу хаант засгийн үед Монгол улс анх удаа хүн амаа
тоолсон гэдэг. Түүгээр манай улсад 648 мянган хүн тоологдсон бөгөөд энэ
тоо 46 жилийн дараа арайхийн нэг саяд хүрч байв. Тодруулж хэлбэл
монголчууд бид 1962 онд
нэг сая дахь иргэнээ өлгийдөн авсан юм.
Харин хоёр сая дахь иргэн тийм удаан хүлээлгээгүй. 26 жилийн дараа Монгол улс дахин нэг сая хүнээр бүл нэмсэн бөгөөд 1988 оны 7 дугаар сарын 11-нд хоёр сая дахь иргэн төрж байжээ. Энэхүү үйл явдалд улс нийтээрээ хөл газар хүрэхгүй баярлаж, хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулсан гэдэг. Төр засаг хоёр сая дахь иргэндээ хоёр өрөө байр бэлэглэсэн. Ингээд зогсохгүй хоёр сая дахь болон нас чацуутнуудад бүгдэд нь "БНМАУ-ын хоёр сая дахь иргэн. 1988 он" гэсэн бичигтэй медаль хүртэл гардуулж байжээ.
Үүнтэй холбоотойгоор хоёр сая дахь иргэн маань одоо хаана, юу хийж явдаг бол гэсэн асуулт сонирхол татлаа. Бидний эрэл ч удаан үргэлжилсэнгүй. Монгол улсын хоёр сая дахь иргэнийг Ганбаатарын Болортуяа гэдэг. Тэрээр Дархан хотод мэндэлсэн бөгөөд одоо урд хөршид сурдаг юм байна.
Мөн
бид хоёр сая дахь иргэнтэй нас чацуутныг олсон боловч түүний жинхэнэ нэрийг нь
хараахан мэдэж чадсангүй. Тэрээр хоёр сая дахь иргэний медалиа өөрийн фэйсбүүк
хуудаснаа дараах байдлаар нийтлэсэн байна.
Ийнхүү хоёр сая дахь иргэн болон түүний нас чацуутнууд маань хаа нэгтээ сайн сайхан яваа биз ээ. Харин тун удахгүй энэ түүх гурван сая дахь иргэний тухай шинэхэн түүхээр баяжигдах гэж байна. Өөрөөр хэлбэл Монгол улс хэдхэн сарын дараа гурван сая дахь иргэнээ хүлээн авах юм. Үндэсний
статистикийн хороо гурван сая дахь иргэн яг хэдийд мэндлэх талаар хоёр
янзын тооцоо судалгаа хийжээ. Эхнийх нь 2015 оны хоёрдугаар улиралын
эхээр. Харин удаах нь энэ онд хүн амын цэвэр өсөлт 71.0 мянгад хүрвэл
хэмээх болзолтой ба 2014 оны төгсгөл 2015 оны эхээр юм байна.
Дээрх тооцоо судалгаатай холбогдуулж эрх баригчид нэгэн шийдвэр гаргасан нь гурван сая дахь иргэнд өгөх бэлэг сэлт. Тодруулбал нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах юм. Ингээд бодохоор 30 хүүхэд гурван сая дахь иргэнээр тодорч байртай болно гэсэн үг. Бүр болоогүй гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх юм байна.
Энэ шийдвэрийг аль оны эхэнд гаргасан учир байрны сураг сонссон олон хүн цаг хугацааг нь төлөвлөж байгаад хүүхдээ гурван саяын өрсөлдөөнд сойсон байх магадлалтай. Тэд бүгд өөрийн хүүхдийг гурван сая дахь иргэн болох байх гэсэн горьдлоготой байгаа бөгөөд олны танил хүмүүс ч энэхүү "марафон"-д оролцох сурагтай. Тэдний нэг нь “Хас”-ын Ч.Ганхуяг. Тэрбээр саяхан “Эхнэр бид хоёр 3 сая дахь иргэнээ өлгийдөж авахаар зориг, санаа шулуудлаа” хэмээн мэдэгдсэн юм.
Нөгөө талаас гурван сая дахь иргэн төрөх өдрөөр ямар гээчийн маапаан, будлиан, тэнэглэл гарахыг төсөөлөхөд ч бэрх. Хүүхдээ хугацаанаас нь өмнө төрүүлэхээс авахуулаад төрүүлэхгүй хэмээн зөрүүдлэх, эмчийг “найрсан” эсэх гээд л төсөөлөө ч үгүй тохиолдлууд гарч болзошгүй юм. За за одоо больё. Амны билгээс ашдын билэг гэж. Гурван саяын төлөөх өрсөлдөөн цэвэр шударга, тайван амгалан болж өнгөрөөсэй хэмээн залбирч суух л үлдэж дээ.
Харин хоёр сая дахь иргэн тийм удаан хүлээлгээгүй. 26 жилийн дараа Монгол улс дахин нэг сая хүнээр бүл нэмсэн бөгөөд 1988 оны 7 дугаар сарын 11-нд хоёр сая дахь иргэн төрж байжээ. Энэхүү үйл явдалд улс нийтээрээ хөл газар хүрэхгүй баярлаж, хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулсан гэдэг. Төр засаг хоёр сая дахь иргэндээ хоёр өрөө байр бэлэглэсэн. Ингээд зогсохгүй хоёр сая дахь болон нас чацуутнуудад бүгдэд нь "БНМАУ-ын хоёр сая дахь иргэн. 1988 он" гэсэн бичигтэй медаль хүртэл гардуулж байжээ.
Үүнтэй холбоотойгоор хоёр сая дахь иргэн маань одоо хаана, юу хийж явдаг бол гэсэн асуулт сонирхол татлаа. Бидний эрэл ч удаан үргэлжилсэнгүй. Монгол улсын хоёр сая дахь иргэнийг Ганбаатарын Болортуяа гэдэг. Тэрээр Дархан хотод мэндэлсэн бөгөөд одоо урд хөршид сурдаг юм байна.


Дээрх тооцоо судалгаатай холбогдуулж эрх баригчид нэгэн шийдвэр гаргасан нь гурван сая дахь иргэнд өгөх бэлэг сэлт. Тодруулбал нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах юм. Ингээд бодохоор 30 хүүхэд гурван сая дахь иргэнээр тодорч байртай болно гэсэн үг. Бүр болоогүй гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх юм байна.
Энэ шийдвэрийг аль оны эхэнд гаргасан учир байрны сураг сонссон олон хүн цаг хугацааг нь төлөвлөж байгаад хүүхдээ гурван саяын өрсөлдөөнд сойсон байх магадлалтай. Тэд бүгд өөрийн хүүхдийг гурван сая дахь иргэн болох байх гэсэн горьдлоготой байгаа бөгөөд олны танил хүмүүс ч энэхүү "марафон"-д оролцох сурагтай. Тэдний нэг нь “Хас”-ын Ч.Ганхуяг. Тэрбээр саяхан “Эхнэр бид хоёр 3 сая дахь иргэнээ өлгийдөж авахаар зориг, санаа шулуудлаа” хэмээн мэдэгдсэн юм.
Нөгөө талаас гурван сая дахь иргэн төрөх өдрөөр ямар гээчийн маапаан, будлиан, тэнэглэл гарахыг төсөөлөхөд ч бэрх. Хүүхдээ хугацаанаас нь өмнө төрүүлэхээс авахуулаад төрүүлэхгүй хэмээн зөрүүдлэх, эмчийг “найрсан” эсэх гээд л төсөөлөө ч үгүй тохиолдлууд гарч болзошгүй юм. За за одоо больё. Амны билгээс ашдын билэг гэж. Гурван саяын төлөөх өрсөлдөөн цэвэр шударга, тайван амгалан болж өнгөрөөсэй хэмээн залбирч суух л үлдэж дээ.
А.Наран
24tsag.mn
24tsag.mn























































Сэтгэгдэл (9)