Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна. 10:30 цагаас Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 5 давхарын хурлын танхимд "Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага" хэлэлцүүлэг болно.
10 цагт Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа ЭМЯ-ны 306 тоот өрөөнд болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
13:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод сэтгүүлчдийн сургалт, чөлөөт уулзалт болно. “Хорих ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд болно.
14:00 цагт НАМОХ-ноос санаачлан зохион байгуулж буй “Асуудал-Шийдэл” нээлттэй хэлэлцүүлэг Тусгаар Тогтнолын Ордны 6 давхарын танхимд эхэлнэ. Энэхүү нээлттэй уулзалт, хэлэлцүүлэгт 30 гаруй их дээд сургуулийн төлөөлөл /оюутнууд/ ирж оюутнуудад тулгамдаж буй нийтлэг асуудал болох сургалтын төлбөр, дотуур байр, тэтгэлэг зэргээр ярилцаж, санал солилцоно.
17:00 цагт БНСУ-ын Одон орон сансар судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид Одон орон, геофизикийн судалгааны төвд байрлах "Од эрхсийн ордон"-той танилцна.























































