Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл талийгаач М.Эрхэмбаярыг түүний танидаг хүн А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь тогтоогдсон байдаг. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл уг хэргийн шүүх хурал Хорих 461 дүгээр ангид болж шүүгчдэгч А.Мэндбаярын чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих шийдвэр гарсан. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн А.Мэндбаярыг өршөөлөөр суллагдах боломжтой, энэ хүнийг насаар нь хорих ёстой хэмээгээд Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан юм.
Д.Ундрах /24tsag.mn/