“Танхай эмээ” аккаунтны ард нэг биш нэлээд хэдэн хүн ажилладаг байсан бөгөөд нэр бүхий нэгэн мэдээллийн сайтын сэтгүүлч хүртэл ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр танхай эмээгийн дүрд хувирч, намуудтай гэрээ байгуулан жиргэдэг байсан гэдгийг ч эх сурвалж хэлж байна. Харин сүүлийн хэдэн сар "Танхай эмээ" нам жим болсон. Тэгвэл "танхай эмээ" аккаунтыг албан ёсоор эзэмшиж, хөтөлдөг байсан Жүдо бөхийн холбоонд ажилладаг Ш гэх эрхэм хэдэн сарын өмнө твиттер хаягаа 10 гаруй сая төгрөгөөр зарсан гэх мэдээлэл өнөөдрийн хэвлэлээр сенсаац тарьж эхэллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (6)