2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд золгүй байдлаар нийт 23 хүн нас барсан байна. Эдгээр иргэдийн нас барсан шалтгааныг тогтоохоор хууль, хяналтын байгууллагууд шалгаж байна.Хүйтэн сэрүүний улиралд осгож нас барах тохиолдол нэмэгддэг учраас болзошгүй аюулаас сэрэмжтэй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































