“Гэр” грилл рестораны хоолноос жоом гарч ирсэн асуудал багагүй шуугиан тарьж байна. Тодруулбал, гэр бүлээрээ хоолонд орж байсан иргэдийн идэж буй хоолноос жоом гарч ирсэн нь үйлчлүүлэгчдийг ихэд бухимдуулжээ. Энэ талаар рестораны зөөгчид хэлсэн боловч падан дээрээ “жоом гарч ирсэн” гэж биччихээд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй байна. Бухимдсан үйлчлүүлэгч энэ талаараа цахим ертөнцөөр тараажээ.


























































