“MAD” investment solutions компани 40 мянгатын байрны орцыг шинэчлэн зассан таатай мэдээг та бүхэнд дуулгаж байна. Энэхүү ажлыг тэд өөрсдийн хөрөнгөөр бүрэн санхүүжүүлсэн байна. Мөн энэ ажлаа сайн үйлсээр олны хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, хамтын үнэ цэнэ бий болгоход эрмэлзэж байгаагийн нэгээхэн илрэл хэмээж буй юм.






Тус компани төслөө цаашид үргэлжлүүлэх бөгөөд 40 мянгатын буюу УИД-ын ойр орчмын байрны 15 орцыг 12 сарын хугацаанд багтаан сэргээн засварлахаар төлөвлөжээ. Энэ нь орчин нөхцөл муу байрны орцуудыг сэргээж, оршин суугчдын амьдрах ая тух, эрүүл орчныг хангаад зогсохгуй Улаанбаатар хотынхоо түүхэн өв болсон барилгуудыг хамгаалахад зохих хувь нэмэрээ оруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буй явдал билээ.
Эх сурвалж: medee.mn
























































Сэтгэгдэл (4)