Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн захын гэр хороололд ногоон байгууламжийг бий болгохоор зорьж байгаа ажээ.

Нийт 7,2 га-д дээрх цэцэрлэгт хүрээлэнг барих юм. Харин 15 га газрыг зүлэгжүүлж, хатуу хучилттай зам тавихаар төлөвлөжээ. Одоогоор зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тендер зарлаж, гүйцэтгэлийн ажлуудыг эхлэхээр болжээ. Нэг хүнд 1,6 метр квадрат зүлэгжсэн талбай ноогдож байгаа нь нэг сая гаруй хүн амтай хотын хувьд хангалтгүй тоо юм. Үүний дотор гэр хорооллын ногоон байгууламж маш бага талбайг эзэлж байгаа бөгөөд 147 мянга гаруй хашаа байна гэсэн албан бус судалгаа байдаг.
Сэтгэгдэл (1)