Өнөөдөр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр 2007 онд “Ми-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн алба хаагчдын ар гэрийнхнийг хүлээн авч уулзлаа.

Өнөөдөр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр 2007 онд “Ми-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн алба хаагчдын ар гэрийнхнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сар шинийн баяр болох буйг тохиолдуулан амь үрэгдсэн алба хаагчдын гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, 15 гэр бүлд тус бүр 200 мянган төгрөг өгсөн байна. Мөн тус алба хаагчдын ээжүүдэд дотоодын амралт сувилалд амрах эрхийг олгожээ.
Уг нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн долоон алба хаагч гадаадад амарч байгаа аж.
Б.Чимэг