Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Довчингийн Сүхбаатар Хорлоогийн Баянмөнх болсон түүх

2012-2-28
0
ЖИРГЭХ
   24tsag.mn facelook булангийнхаа нэгэн дугаарт ХХ зууны дэлхийн болоод Монголын бөхийн ертөнцийн супер од, монголчуудыг бахархал болсон нэгэн хүний хувийн фото зургуудыг дэлгэж байна. Энэ бол хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Хорлоогийн Баянмөнх юм. Хагас зуун жилийн ганцаардал буюу түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна. 

   24tsag.mn facelook булангийнхаа нэгэн дугаарт ХХ зууны дэлхийн болоод Монголын бөхийн ертөнцийн супер од, монголчуудыг бахархал болсон нэгэн хүний хувийн фото зургуудыг дэлгэж байна. Энэ бол хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Хорлоогийн Баянмөнх юм. Хагас зуун жилийн ганцаардал буюу түүний амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.


“Шударга Довчин”:  Ирээдүйн зууны манлай бөх 1943 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд шударга Довчин хэмээх таван хүүхэдтэй айлд төржээ. Эцэг Довчин нь түүнийг 10 настай байхад нь өөд болсон ч нутаг орондоо их нэр хүндтэй, ноёд, дээдэс гэж ялгалгүй хэлэх юм аа хэнээс ч эмээхгүй хэлчихдэг, шулуун шударга хүн байсан. Багадаа аавынхаа тухай үлгэр домог шиг л юм сонсож өссөн гэдэг.


“Жанжин Сүхбаатар”: Аавыгаа 56, ээжийгээ 37-тойд төрсөн тэр хүү анх Баянмөнх бус Сүхбаатар хэмээх нэртэй байжээ. Түүнийг 2 дугаар сарын 2 буюу жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр мэндэлсэн хэмээн эмнэлгээс энэ нэрийг өгөв. Гэтэл зургаан настайдаа Сүхбаатар айхтар өвчин туссан юм. Энэ үед гэрийнхэн нь Мөнх гэж дууддаг байсан ба лам ах, өвөө нар нь их жанжны нэр хүндэдсэн бололтой хэмээн Баянмөнх болгон өөрчилжээ. Хожим “Баатар” болох хувьтай, зөнтэй нэр байж дээ.


“Найман дахь үе”: Х.Баянмөнхийн гэр бүл нутаг усандаа хоёр том нэрээр их алдаршсан улс. Нэг нь “шударгынхан”, нөгөө нь “хүчтэнийхэн”. Түүнийг найман үеийн бөхийн удамтай бөгөөд найм дахь нь гэдэг . Харин Х.Баянмөнх гурван үеэ л мэддэг.


“Цол”: Түүний ургийн овог бол “Хүчтэн”. Х.Баянмөнх анх 1963 оны улсын их баяр наадамд тав давж Улсын начин цол, тэр жилдээ “Бүх ард түмний спартакиад”-ад 27 давж хоёрдугаар байр эзлэн Улсын заан цолны эзэн болсон юм. Түүний дараа 1966 онд шөвгийн дөрөвт үлдэн Улсын арслан, 1968 онд түрүүлж Улсын аварга, 1971 онд түрүүлж Дархан аварга болсон юм.


“Мөнх, Мөнх”: Хүчтэнийг хурцалж, домог болгохын тулд өөр нэг хүчтэн заавал гарч ирдэг. Хоёр “Мөнх”-ийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Х.Баянмөнх нэг ярилцлагадаа “Мөөеө гоё өрсөлдөгч мөн ч бүх насаараа миний өрсөлдөгч байгаагүй, таван жил л надтай барилдсан” гэж хэлсэн удаатай. Эр, Бор харцага ишшчүүндээ хүчтэй гэж. Х.Баянмөнх их баяр цэнгэл наадамдаа 10 түрүүлж, 2 үзүүрлэж, 15 шөвгөрсөн гайхамшигтай хүчтэн юм.


“1952”: 1952 оны улсын их баяр наадмаар 512 бөх зодоглосноос Х.Баянмөнх тавын даваанд Улсын начин Ламаажавыг, цаашлаад С.Жамц, Д.Одсүрэн нарыг даван үзүүр түрүүг нөгөө “Мөнх”-тэйгээ үлдэн давж түрүүлсэн удаатай. Энэ зураг тус жилийн наадмын үеэр Дархан аварга Б.Түвдэндоржийн хамт. 


“Нэгэн үеийн бөхчүүд, нэгэн үеийн цэргүүд”: Нэгэн үеийн шаггүй бөхчүүд цэрэгт байхдаа. Арын эгнээнийн эхнийх нь Артаг начин, урд эгнээнд Х.Баянмөнх аварга, Эрдэнэ-Очир арслан, Лундаа начин, Дагвасүрэн арслан гэх мэт.


“Түрүүлээд зогсч байхад аль ч наадам сайхан”: Х.Баянмөнх 12, 13 настай байхдаа сумын наадамд ганц нэг удаа аманд гарч байсан. Улмаар 16 насандаа Хяргас сумынхаа баяр наадамд анх түрүүлж байсан түүхтэй. Бага, том наадмын тухайд тэрээр “Зэрэг дэв тогтоовол сумын, аймгийн, улсын гэж ялгана. Гэхдээ л түрүү авчихсан зогсч байхад аль ч наадам сайхан л байдаг. Наадам гэдэг утгаараа эдлэх цэнгэл нь адилхан” хэмээсэн удаатай. 


“Алдартнууд”: Монголын алдар цуут хүчтэнүүд. Тайлбар илүүц биз.


“Салхи шиг л ...”: Х.Баянмөнх аварга нэг удаа “Ер нь аварга, арслан, заан зэрэг өндөр цолтой бөхчүүд цолныхоо аагийг мэдрүүлж, нэг , хоёрын давааг даваа бус мэт өнгөрүүлэх хэрэгтэй. Бидний үед нэг, хоёрын даваа салхи, шуурга шиг л өнгөрдөг байлаа. Харин одоо зарим том цолтонгууд эхний даваанд ноцолдож, ноцолдож барьц сонгосноо нэг их бяр гаргаж, өргөж хаях юм, тийм л их бяртай юм бол эртхэн давчих нь яадаг юм бол” гэж хэлжээ. Чаддаг хүн нь ингэж дуугарахад хэн үгүйсгэхэв дээ.


“Аварга”: Х.Баянмөнх зөвхөн Үндэсний бөхөөр аваргалаад зогсохгүй самбо бөх, сонгомол бөх, чөлөөт бөхөөр том, том амжилтуудыг гаргаж байв. 100 кг-ийн жинд хүч үздэг тэрээр 1971 онд Софид болсон ДАШТ, 1974 онд Стамбулын ДАШТ-ээс тус бүр мөнгөн медаль хүртсэн ба сүүлд 1975 оны Минскийн Дэлхийн аваргаас алтан медаль, 1972 оны Мюнхений олимпоос мөнгөн медаль хүртэж, тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж явсан алдартан юм.




“Амжилтын дүн”: Түүний гаргасан нөр их амжилтыг үнэлж Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин хэмээх өргөмжилсөн юм.


“Хагас зуун жилийн ганцаардал… Миний ялалт”: Аварга туулж өнгөрүүлсэн амьдралаа цэгнэж “Хагас зуун жилийн ганцаардал… Миний ялалт” хэмээх номоо гаргасан юм. Номоо тайлбарлахдаа зөвхөн бөхийн ертөнцөд бус амьдралд ганцаардсан гэв. Яагаад гэвэл аравхан насандаа аавыгаа алдаж, ээжтэйгээ үлдэн амьдралын хүнд бэрхийг туулсан тэрээр малчин, тариачин, ойн цэвэрлэгч гэхчлэн олон зүйлийн мэргэжилтэй.




“Од”: Мань хүн тухайн үедээ “од” байж. Уран нугараачдаас өгсүүлээд дуурийн дуучин бүсгүйчүүд ч бөөн бөөнөөрөө хуйларна. Бяр тэнхээ амтагдсан, баатар эр хүний араас  охид бүсгүйчүүд гүйхгүй байхын аргагүй байлгүй дээ.


“Үргэлжлэл”: Х.Баянмөнх бөх удмынхаа найм дахь үе. Харин түүний үргэлжлэл нь Улсын гарьд Б.Гантогтох.  Ач хүү болох Г.Мөнх-Очир нь чөлөөт бөхөөр хичээллэдэг, зээ хүү С.Хангай нь Жудо бөхийн тамирчин юм. Б.Гантогтохын хувьд дэлгэрүүлж бичих хэрэггүй биз. Залуу зургаан зааны нэг шүү дээ, удахгүй алдартнуудын хувийн фото буланд маань залрах биз.


“Хөвгүүд”: Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах амттай гэж. Дархан аваргын залуу хөвгүүд ирээдүйд Улсын гарьд, нөгөө нь Далай аварга болох хувьтай байж.


“V.I.P”: Орос, Польшийн шог зураач өөрийн "Very Important Person" хэмээх Монголын алдар, цуутнуудыг багтаасан номондоо Х.Баянмөнхийг ийн зурж оруулжээ. ХХ зууны дэлхийн шилдэг зуун бөхөөр нэрлэгдсэн, Дархан аварга Х.Баянмөнх маргаангүй Монголын V.I.P.


“Х.Баянмөнх”: “Би ард түмнийхээ энэ далай их хайр буяныг, төрийнхөө өгсөн алдар хүндийг, амьдралаас надад оноосон хатуу хөтүүтэй нь хамт дааж л амьдарсан хүн”.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (113)

  • Зочин (66.181.191.127)
    та нар яг үнэн бодит мэдээлэл хүргэдэг үү
    2024 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.73)
    Naadam gdg n bohchuudiin racket hiih damjaa. Mongol ulsiin hogjild 0.00000001% nemer oruulahgui baij jijig dund uurhainuudiig racketlaj uiliig n uzej yas mahtai n hataadag mongol undesnii bohchuud. Tarhia hogjuulehiin orond bulchingaa hogjuulsen orc uudaas doloon dor eruugiin elementuud.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • malchan (27.123.214.90)
    halhin sain erin zowlongor jargal hiisen hv dee
    2017 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.214.80)
    sana muutai hogin urgamal hada awrgargig shornd hiiched ezengvi hoogurn hed dawsan ym
    2017 оны 11 сарын 11 | Хариулах
  • халх (103.229.122.64)
    Хар Баян-н өс хонзон үмхий санааг халхын нохойч мэднэ.Энэ муу хар санааг өгөр Сүхбат таслахгүй авч явна.
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Золоо (103.229.121.178)
    Завханыг төлөөлж бичиж байгаа хүнэнцэр лав эрүүл биш бололтой. Хүний цус судлаач юм уу хаашаа юм. Сайн явбал садан олон гэж үнэн юмаа. Муухан явсан бол та нар хаана байх байсан бол сураггүй биз. хогийн цэг дээр цугласан нохой шиг заваан балиар юмнууд Яаж ч бодсон дундад азийн сартуулаас олигтой юм гарахгүйш дээ. Өөрснийхөө цусыг сайн шинжил олзны түрэгүүд ээ
    2015 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.72.245.152)
    Бид монголчууд шүү дээ
    2015 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.72.245.152)
    Аугаа аугаа
    2015 оны 03 сарын 08 | Хариулах
  • би дөрвөд хүн би монгол хүн (202.126.89.199)
    монголчуудаа ийм дорой соелгүй байж болохгүй та биднийг дов жалгаар талцаж байхад хятадууд тажикстананы нутаг дэвсгэрийн 45 хувийг авч бн .эв нэгдэлгүй бол ийм хувь заяа хүлээж бн ааааааааааааааа
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • ta nar (150.129.142.113)
    ta nar end margaad yahav dee amidral har tsagaaniig yalgaad ogj bna shuu dee havchigdaj yavsan mooyo avargiin huug har avarga bolood japanii terbumtan bolood mongoliin neriig gargaj bna hunii hiisen sain muu uiliin uriig ur huuhed n edelne gedeg ene shuu dee
    2015 оны 01 сарын 13 | Хариулах
  • bba (122.254.127.34)
    abyas chadalgyi hyn busdad ataarhaj ilyy dutuu yum bichich bdag .baynmonh bol 1000000-d neg toroh tiim hyh hyleen zovshoorohoos oor arga baihgyi.bi uul hi durgui l dee
    2014 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.20.93)
    Дахиад ийм гайхамшигт хүчтэн төрөх боловуу төрвөл мөн гоё оо. Энэ хар аваргыг зарим нь хадагт харын хүү байгаа юм гэдгийм судлууштайл асуудал. Мөн ч сайхан бие хүч тэнхээ заяасан юм шүү. Амжилт хүсье урт удаан наслаарай.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • хүчтэн (112.72.11.122)
    Баянаа аваргыг гайхамшиг гэхгүй бол өөр юуг гайхамшиг гэхэв дээ
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.8.114)
    аваргадаа баяр хүргье урт наслаарай сайхан аварга шүү
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.142.221)
    цагийг эзэлсэн аваргадаа баяр хүргье
    2014 оны 11 сарын 24 | Хариулах
  • zochin (202.21.113.140)
    1952 оны улсын их баяр наадмаар 512 бөх зодоглосноос Х.Баянмөнх тавын даваанд Улсын начин Ламаажавыг, цаашлаад С.Жамц, Д.Одсүрэн нарыг даван үзүүр түрүүг нөгөө “Мөнх”-тэйгээ үлдэн давж түрүүлсэн удаатай ãýæ áè÷èæ.Áè÷ñýí ç¿éëýý õÿíàæ áàé
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
  • Bayad (103.229.120.58)
    Iim saihan mongol er olon turuhgui dee, harin hairlaj hundelvel turj yunii magad. Door muulad huvalzuudig hajuud ni zogsoogood uzeh yum san. Helsen ugneesee ichij baih daa. Mongoliin neriig, uws nutgiinhaa neriig olon duuduuösan er dee. Ta nar aaivinhaa neriig ch sainaar duuduulj uzsen uu, muuhai ugtuudee. Hujaa l bish bol mongol hun haraad saihan mongol eree gej uulga aldana daa
    2014 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.193.11)
    за түрүүлсэн үнэн ч Хадбаатар хар аврага гээд хүмүүсийг нэг аргалсан гэдэг шиг санагдана
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • нохой шээ (103.9.88.114)
    Солиордог дөрвөд вэ? Тэр үед төрийн тэргүүн нь Цэдэнбал, төв хороо нь Батмөнх дарга байсан биз дээ. Баянмөнхийг нэг түрүүлэхэд аварга, Мөнхбатыг 3 түрүүлэхэд дөнгөж аварга өгсөнийг түүх гэрчлэнэ. Хуцдаг гарууд вэ, нохой шээ.
    2014 оны 09 сарын 05 | Хариулах
    • Hvmvvs ingeed taltsuuldag yum
      2014 оны 09 сарын 05
    • bm
      turiin terguund Tsedenbal Tuv teatrd Tumendemberel Tuv tsengeldehed bayanmunh
      2014 оны 09 сарын 05
  • зочин (103.26.193.24)
    юуных нь ганцаарддаг юмб, Соц нийгмийн үед Мөөеөг давахад нь Увсынхан нэгэн сайд дагуулаад баахан дөрвөдүүд дээр дагуулаад ороход нь дөрдөдүүд шуугилдаж шаагилдан "болж муу халхыг сайхан давлаа...."г.м хөөрцөглөхөд нь сайдын жолооч нь Мөөёө аваргын нутгийн хэнээс ч айлгүй үгээ хэлдэг шударга хүн байсан учир сайддаа "би явлаа, өөрийнхөө аварга руу очлоо" гэхэд сайд нь их л эвгүйцээд танд энэ өдрийн чөлөө өглөө гэж байсан гэж байгаа. увсынхан улс төрийн товчооны 80-90%-ийг эзлэн одоогийн ардчилалынхны хэлдэг "муухай коммунист" засгийг бүтээж байх үед Мөөёө аваргыг ямар нэг шагналд тодорхойлохоор араас нь "матаас" ороод хасуулдаг, харин Баянмөнх байж болох бүх шагналыг авч байсан хүн дээ
    2014 оны 07 сарын 24 | Хариулах
    • Мөөгий
      Матаас бичдэг гар чинь халхын бөхийг бузарласан хар баянаа.Хадаа аврагаас авхуулаад олон сайхан бөхчүүдийг хорлож даваа авсан
      2014 оны 07 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    5 цаг 6 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    5 цаг 7 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    6 цаг 1 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    6 цаг 26 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    6 цаг 33 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 47 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    7 цаг 59 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    8 цаг 6 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    11 цаг 55 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    12 цаг 21 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    12 цаг 32 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    12 цаг 35 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    12 цаг 50 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    12 цаг 50 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    12 цаг 52 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    13 цаг 28 мин
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК