-
2018 оны 1 сарын 04
Юм хөгжих сайхаан... Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх хөрөнгө болон гэр бүлийн баталгааны лавлагаа гээд л бүгдийг амархаан авчихдаг болсоор даруй хэдэн он улирчээ. “Иргэдийн өргөдөл гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төсөл хэрэгжсэнээр төрийн үйлчилгээг орон даяар жигд, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор ТҮЦ машинаар иргэдэд үйлчилж байгаа билээ. Нийслэл болон хөдөө орон нутгийн иргэд хэн нэгэн төрийн албан хаагчтай харьцахгүй, ямар нэгэн хүнд сурталгүйгээр өөрт хэрэгтэй лавлагаа, тодорхойлолтоо хурдан шуурхай авчихдаг болсон нь олзуурхууштай хэрэг мөн үү гэвэл мөн. ТҮЦ машинаас иргэд төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, цахилгааны төлбөр төлөх зэрэг 18 төрлийн үйлчилгээг авч байсан. Үүн дээр хоёр төрлийн шинэ үйлчилгээ нэмэгдэж, иргэд 20 төрлийн үйлчилгээг, нийслэл хотод байрласан 80 цэг, хөдөө орон нутагт суурилуулсан 28 ТҮЦ машинаас авах боломжтой.
Түүгээр ч зогсохгүй шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан өгдөг иргэний үнэмлэхний захиалга, Гаалийн ерөнхий газраас авдаг гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаарх тодорхойлолтыг ТҮЦ машинаар дамжуулан авах боломжтой болсон гэж байгаа. Иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлээд дахин авах гэж буй иргэд олон төрлийн бичиг баримт бүрдүүлээд УБЕГ-ыг зорих бус хамгийн ойрхон байрласан ТҮЦ машинд бүртгүүлээд л, захиалгаа өгөх боломжтой. Ийнхүү захиалсан иргэний цахим үнэмлэх гурван хоногийн дараа хэвлэгдэж, харьяа дүүрэг, сумын Иргэний бүртгэлийн хэлтэст хүргэгдэн, баг хороодод тараагдаж, эзэндээ хүрдэг.
Түүгээр ч барахгүй УБЕГ-аас олгодог хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагааг ТҮЦ машинаар дамжуулан зөвхөн ямар нэгэн байгууллагад ажилладаг иргэд авдаг байсан бол хуулийн этгээдгүй буюу аль нэгэн байгууллагад харъяалалгүй хүн авах боломжтой болсон. Бүр орон нутаг явах унааны тасалбараа ч захиалчихаж болно.
Юм хөгжих сайхаан... Судалгаанаас харахад, нэг иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ дунджаар 30 минутыг зарцуулж, 8041 төгрөг төлдөг байсан бол ТҮЦ машинаар үйлчлүүлснээр таван минутад багтан үйлчилгээ авч, 2400 төгрөгийн зардал гаргаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, ТҮЦ машинаар үйлчилсэн нэг жилийн хугацаанд иргэд дунджаар есөн тэрбум төгрөгийг хэмнэсэн гэсэн үг. Харин арилжааны банкууд ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгсдэггүй. Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэн заавал тамгатай лавлагаа авчирч байж банкаар үйлчлүүлэх эрх үүсдэг аж. Тодруулбал, тухайн тамгатай лавлагааг улсын болон нийслэлийн бүртгэлийн газраас 5000 төгрөгөөр авдаг. Яг ямар тохиролцоо хэлбэрээр хуваадгийг нь мэдэхгүй ч төрийн үйлчилгээний жишиг болсон ТҮЦ машины гаргасан бичиг баримтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь шуудхан хэлчихэд төрийг үл ойшоож буйн хэлбэр мэт. Гэвч төр ТҮЦ машиндаа үл итгэн заавал тамгатай лавлагаа өгч буй нь яах аргагүй хардлага дагуулна. Уг нь ТҮЦ машинаас олгож байгаа бичиг баримтууд нь өндөр нууцлалтай байдаг учир хуурамч гэж үзэн үйлчлэхгүй байх үндэслэлгүй гэж албаны хүн айхтар хариуцлагатай мэдэгдсэн л юм даа. Таван мянган төгрөгийн үнэтэй тамганы ард хэний халаас цулайгаад байгааг хариуцах албаныхан нотолж хариуцлага тооцвол ямар вэ...
З.УРСГАЛ
-
2018 оны 1 сарын 04
“Оргүйд орвол” гэдэг шиг байгаа ганц дүр болох Бонго, Можухаасаа хүүхдүүд минь суралцаж байна. Өнөөх дүрүүд маань үлгэр болон ямар нэгэн зохиолын дүр биш шүү дээ. Зүгээр л хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчид.
-
2018 оны 1 сарын 04
Өнөөдрийн байдлаар БНСУ-д 46.153 монголчууд байгаа нь өмнөх үеийнхээс хамгийн их болж байна. Үүний 13.500 орчим нь ”харлажээ”. Эх сурвалжийн өгүүлснээр өнгөрсөн оны 11 дүгээр сард ЭСЯ-нд дунджаар 35.000 гаруй визний хүсэлт өгчээ. Эдгээр иргэдийн 11.752 нь БНСУ-д зорчсон байна. Дашрамд тэмдэглэхэд, хуучин ажилгүй хүнд виз олгодоггүй байсан бол чөлөөтэй. Хэрвээ 90 оноос хойш нийтдээ Солонгос руу таван удаа ирж оччихсон хүн байвал хугацаа харгалзахгүйгээр виз хүсэх боломжтой. Ерөөсөө тав л явчихсан бол тэрийгээ канондоод гэрлэлтийнхээ лавлагаатай ирнэ гэсэн үг. Жил дотроо долоо хоног ч байна уу, сар байна уу жил дотроо хоёр, гурав явчих аваас гурван жилийн виз чөлөөтэй олгоно. Гэхдээ бас энд анхаарах юм байгаа. Хэрвээ 90 хоногийн визтэй Солонгос руу явчихаад сар дотроо хүрээд ирвэл дараагийн виз чинь чөлөөтэй гарна. Харин хугацаагаа бараг гүйцээчихээд ирвэл энэ хүн амраагүй, ажилласан байх магадлалтай гээд тэр хүний талаар илүү судлах гээд байдаг тал байдаг байна.
-
2018 оны 1 сарын 03
хорт хавдрыг эрт үед нь илрүүлэн оношлох боломжтой хиймэл оюун ухааныг (AI) зохион бүтээсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.
-
2018 оны 1 сарын 03
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах гэж байгаа ээжүүдийн дундах эргэлзээтэй хэд хэдэн асуултанд харилт авлаа
-
2018 оны 1 сарын 03
Цагдаагийн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллалаа
-
2018 оны 1 сарын 03
Засгийн газрын 2018 оны анхны хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болж байна
-
2018 оны 1 сарын 03
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.03/ хуралдаж, 2018 онд Ардчилсан намын бүлгийн хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Банкны тухай хуулиудын
-
2018 оны 1 сарын 03
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон
-
2018 оны 1 сарын 03
Өнгөрсөн сарын 25-нд Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын харьяа Дорнод дахь 065-р
-
2018 оны 1 сарын 03
Шүдээ хэрхэн зөв арчлах вэ, Амны хөндийн эрүүл мэнд
-
2018 оны 1 сарын 03
Засгийн газрын 2018 оны анхны хуралдаан өнөөдөр 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зарим
-
2018 оны 1 сарын 03
Засгийн газрын 2018 оны анхны хуралдаан өнөөдөр 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
-
2018 оны 1 сарын 03
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж, “Гарч буй 2018 он МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эсэхийг шийдэх хамгийн хариуцлагатай жил.
-
2018 оны 1 сарын 03
Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ.
-
2018 оны 1 сарын 03
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил,
-
2018 оны 1 сарын 03
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 34
-
2018 оны 1 сарын 03
Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын 4-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
-
2018 оны 1 сарын 03
Баримт 1. 2015 оны УАШТ-ий шилдэг тамирчин. Тэрбээр тухайн үед эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд нийлбэр дүнгээр 256 кг-ыг өргөж байлаа.
Баримт 2. Олон жилийн хугацаанд хүнд хүчир энэ спортын төрөлд гавьяат тамирчин Н.Баярмаа бүсгүйчүүдийг төлөөлөн олон улс, тив дэлхийн тэмцээнд эх орныхоо нүүрийг тахалсаар ирсэн. Тэгвэл М.Анхцэцэгийг спорт сонирхогчид ”дараагийн Баярмаа” хэмээн итгэл хүлээлгэж байсан нь маргашгүй үнэн.
Баримт 3.М.Анхцэцэг 2015 онд улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр огцом өргөлтөөр 101 кг-ын амжилтыг 116 кг болгон шинэчилж, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөснөөр хуучин амжилтыг 14 кг-аар ахиулсан.
Баримт 4. Тухайн жил тэрбээр насанд хүрэгчдийн тус бүр долоо нийт 14 рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Баримт 5. 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дасгалжуулагч дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин оролцсон бөгөөд тэмцээнд оролцсон эмэгтэй тамирчдын хамгийн залуу нь тэр байсан юм.
Баримт 6. М.Анхцэцэгийн аав, ээж нь цэргийн улс.
Баримт 7. Хүндийг өргөлтийн спортод тэрбээр өөрийнхөө дур хүслээр л орсон гэдэг.
Баримт 8. Нийслэлийн 114 дүгээр сургуульд сурч байсан.
Баримт 9. Анх аав, ээжээсээ нууж бэлтгэл хийдэг байжээ.
Баримт 10. Гэрийнхэн нь анх төмөр өргөдгийг нь мэдээд дургүй байсан гэдэг.
Баримт 11.Бэлтгэлээ хийсээр анхны тэмцээнд амжилт гаргаж, медаль авсных нь дараа л энэ спортоор хичээллэхийг нь зөвшөөрчээ.
Баримт 12. Дөнгөж 12-хон настай байхдаа буюу 2009 онд Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд орж, спортын мастер цолны болзол хангажээ.
Баримт 13. Тэрээр Үндэсний их сургуулийн хууль, эрхзүйн ангид суралцдаг.
Баримт 14. АНУ-ын Анахайм хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68 орны 328 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улс түүхэндээ хүндийн өргөлтөөр дэлхийн аваргын анхны медальтантай болсон нь М.Анхцэцэг.
Баримт 15. Тэрбээр эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом өргөлтөөр хүрэл медаль хүртсэн.
Баримт 16. Тухайн үед М.Анхцэцэгийн гарын бэртэл сэдэрсэн тул дасгалжуулагч Ц.Хосбаяр нь түлхэлттэй өргөлтийн оролтыг зогсоосон байдаг.
Баримт 17. 2017 оны ДАШТ-д дээрх гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажилласан.
Баримт 18. М.Анхцэцэг хэрэв бэртээгүй бол мөнгөн медаль авна гэж тооцоолж байснаа ил тод хэлсэн.
Баримт 19. Тэр 18 настайдаа олимпод өрсөлдөж үзсэн тамирчин.
Баримт 20. Риогийн олимпийн дараа түүнд Казахстан, Узбекистан, Америк, Солонгосоос санал иржээ.
Баримт 21.Тамирчны хувьд түүний дундаж ачаалал өдөрт 18-23 тонн.
Баримт 22. Солонгосын гэрээний мөнгө 500 сая вонн байсан. Харин Америкийн санал тэндхийн их сургуульд тэтгэлгээр сурч, хоол, байраар хангах заалттай байжээ.
Баримт 23. Тайландын Бансей хотод болсон хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн болон залуучуудын 69 кг-ын жинд хүч үзэж зургаан медаль хамсан юм.
Баримт 24. Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн н.Цэрэннадмид багшид анх шавь орж, бэлтгэл хийх байр талбайгүй тул сургуулийнхаа коридорт төмрөө өргөдөг байжээ.
-
2018 оны 1 сарын 03
Монголын хүүхэлдэйн театрын хамт олон нуруундаа үүрч яваа. Ингээд энэ айлын эзэн тотгыг өргөж, тооныг түшиж яваа өрхийн тэргүүн П.Нямлхагватай хөөрөлдлөө.