зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4150 4151 4152 4153 4154 4155 4156
  • Олон Улсын Эрүүгийн шүүхэд Монгол Улсаас нэр дэвшлээ
    2017 оны 9 сарын 22
    Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн ажлын албанаас 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 6 сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг зарласан юм. Нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа
  • Өнөөдрийн арилжаагаар 22 компанийн хувьцааны ханш өсчээ
    2017 оны 9 сарын 22
    Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилцаагаар I, II, III ангиллын 47 хувьцаат компанийн 128,982 ширхэг
  • “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
    2017 оны 9 сарын 22
    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг ”Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр (2017.09.22) эхэллээ. Дөрөв дэх удаагийн тус сургалтад өдөр тутмын 8 сонин, үндэсний хэмжээнд эфирээ цацдаг 11 телевиз, 18 сайтын эрэн сурвалжлах, хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан уран бүтээл туурвидаг 37 сэтгүүлч оролцож байна.

  • Захын хорооллууд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдож эхэллээ
    2017 оны 9 сарын 22
    СХД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Баянгол амны “Дулааны шугам”-ын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Буман-Өлзий” хороололд боллоо.
  • Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын хэн нь ч НИТХ-ын дарга болж чадсангүй
    2017 оны 9 сарын 22
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн.
  • Зуслангийн чиглэлд гал түймэр унтраах аврах анги байгуулна
    2017 оны 9 сарын 22
    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор суурьшлын бүсүүдэд шинээр гал түймэр унтраах аврах ангиудыг байгуулж байна.

    Тухайлбал нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хуурай мухрын зуслангийн чиглэлд гал түймэр унтраах аврах анги байгуулахаар барилгын ажлыг эхлүүлээд байна.

    Барилгын ажлын гүйцэтгэлтэй нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга нар танилцлаа.

    Жи Си Ай ХХК хариуцан барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор гүйцэтгэл 5% явагдаж байгаа талаар хэлж байлаа.

    Гал түймэр унтраах аврах шинэ ангийн барилга нийт 2,7 тэрбум төгрөгийн өртөгөөр баригадаж 2018 оны 4-рулиралд ашиглалтанд орно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж гадаад улсад экспортлохыг хориглолоо
    2017 оны 9 сарын 22
    Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд хориглох БОАЖ-ын сайдын шийдвэр гаргалаа.
  • ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар багшийн цалингийн асуудлыг хэлэлцэж байна уу
    2017 оны 9 сарын 22
    Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж байна. Тус хуралдаанаар багш нарын цалинг
  • Б.Жагар: Миний амь насанд заналхийлэл хийж байна, оймс шидэхээс өөр арга сонголт байсангүй
    2017 оны 9 сарын 22
    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хурлын үеэр хурлыг даргалж байсан Ц.Сандуй руу оймс шидсэн тохиолдол гарсан билээ. Тэгвэл оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн хүн нь
  • Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЧУ-ын Элчин сайд ИЖБ барив
    2017 оны 9 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иржи Бродский өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.

    Элчин сайд Иржи Бродский Монгол Улс, БНЧУ эртний уламжлалт найрсаг харилцаатай гээд үүний илэрхийлэл нь чех хэлтэй 50 мянган монгол хүн байдаг, Монголоос олон хүн тус улсад ажиллаж амьдардаг гэлээ.

    Тэрээр Элчин сайдын хувьд хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, үүний дотор худалдаа, эдийн засгийн харилцааг ашигтай хэлбэрээр хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд “Хоёр орны хооронд худалдааны эргэлт бага байгаа. Монгол Улс Зүүн Азитай ойр хөрш оршдог. Зүүн Ази бол дэлхийн эдийн засгийн 30 хувийг бүрдүүлдэг. Дэлхийн хүн амын тал хувь нь Ази тивд бий. Иймээс Чехийн эдийн засаг, бизнесийг Зүүн Азитай холбоход Монгол Улс дамжин өнгөрөх гүүр болж чадна.

    Монгол орон газар дороо төдийгүй газар дээрээ баялагтай. Далан сая толгой малтай тул ноос, ноолуур, мах зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулан гаргах боломжтой. Мөн аялал жуулчлал, өвлийн спорт, тэр дотроо Чех Улс хоккейн спортоор дэлхийд алдартай тул мөсний хоккейн төрлөөр хоёр тал хамтран ажиллах боломжтой” гэлээ.

    Элчин сайд Иржи Бродский эдгээртэй санал нэг байгаагаа илэрхийлээд, ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээсээ танилцуулав.

    Юуны өмнө нийгмийн хамгааллын салбарт гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүгээр Чех Улсад ажиллаж, амьдарч байсан монголчуудад нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжид хамруулах бололцоо олгохыг зорьж байгаа ажээ. Мөн харилцан визний нөхцөл хөнгөвчлөх төсөл яригдах юм байна.

    Элчин сайд мөн бизнесийн зарим санал танилцуулсан юм.

    Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Чехийн олон компани байдгийг Элчин сайд Монголд ирэхийн өмнө судалж, танилцсан гэлээ. Мөн эрчим хүч, ХАА, байгаль орчин, спортын салбарт хамтран ажиллаж, мөсний хоккей хөгжүүлсэн туршлагаасаа Монголд нэвтрүүлэх боломжтойг хэлэв. Эдгээрийг хэрэгжүүлэхэд БНЧУ-ын ЭСЯ Монголын талтай хамтран ажиллахад бэлэн гэдгийг Элчин сайд Иржи Бродский илэрхийлж байлаа.
  • Тарвага агнуурыг 3 жилийн хугацаатай хориглов
    2017 оны 9 сарын 22
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хориглолоо. Монгол Улсын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар 5 сая болтлоо цөөрсөн гэх харамсалтай тоо баримт гарч байжээ. Улмаар 2005, 2006, 2014 онуудад Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нарын тушаалаар тарвага агнуурыг 3 жилийн хугацаагаар бүрэн хориглох арга хэмжээ авсан нь зарим аймагт хийсэн судалгаагаар тодорхой үр дүнгээ өгсөн байна. Устаж үгүй болсон нутагт тарвага цөөн тоогоор үзэгдэх, зарим газарт тоо толгой өсөж байгаа тухай мэдээллийг орон нутгаас ирүүлж байгаа юм. Түүнчлэн 2010 оноос тарвага сэргээн нутагшуулах ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран идэвхтэй хийх болсон. Зөвхөн энэ онд Төв, Хэнтий аймгийн нутагт 200 орчим тарвагыг сэргээн нутагшуулсан нь үр дүнгээ өгч эхэлсэн талаар салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Хэдийгээр орон нутгийн удирдлагуудын зүгээс монгол тарваганы тоо толгой өссөн талаар мэдээлэл ирүүлэх болсон ч цаашид нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор агнуурыг хориглох арга хэмжээг бүх нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн авахаар шийдвэрлэлээ.
  • НИТХ-ын дарга нууц санал хураалтаар тодрох нь
    2017 оны 9 сарын 22
    НИТХ XI хуралдаан үргэлжилж байна.
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид даргаа сонгохоор хуралдаж эхэллээ
    2017 оны 9 сарын 22
    НИТХ XI хуралдаан эхэллээ. НИТХ-ийн шинэ даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нарыг нэр дэвшүүлээд байгаа юм.
  • “Имарт Хороолол салбар”-ын нээлт зарлагдлаа
    2017 оны 9 сарын 22
    ”Скай хайпермаркет” ХХК-ийн ”ИМАРТ” төсөл амжилттай хэрэгжиж 2016 оны 7-р сард анхны дэлгүүрээ нээж байсан бол тун удахгүй 2 дах салбар ”Имарт Хороолол”-ыг нээхэд бэлэн боллоо.

    Нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 9 сарын 29-ний 10:00~11:00 цагийн хооронд болох бөгөөд 11:00 цагт үйлчлүүлэгчдээ хүлээн авах болно.
  • Нийтийн тээврийн салбарт Варшав хоттой хамтарна
    2017 оны 9 сарын 22
    Хотын дарга С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд 2016 оны 3 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Европын хотуудад айлчлал хийгээд ирсэн билээ. Энэхүү айлчлалын нэг зорилго нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, Европын стандартыг Улаанбаатар хотод нутагшуулах ажлын хүрээнд Европын хотуудын удирдлагуудтай бодитой яриа хэлцэл хийх явдал байсан юм. Хотын даргын айлчлал Польшийн нийслэл Варшав хотоос эхэлж, Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтээ илэрхийлсэн. Хотын даргын энэхүү хүсэлтийг Варшав хотын дарга уриалгахан хүлээн авч, бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ амлаж байв.

    Варшав хот нийтийн тээврийнхээ үйлчилгээ, хурд, чанарыг сайжруулах замаар авто машины түгжрэл болон түүнээс ялгарах хорт утаагаа багасгах тал дээр сүүлийн жилүүдэд маш амжилттай ажиллаж, бүс нутагтаа жишиг нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлж чадсан хот гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж чаджээ. Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валц Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тал дээр хамтран ажиллана гэдгээ ч айлчлалын үеэр мөн илэрхийлсэн.

    Тэгвэл өнөөдөр хоёр хотын даргын айлчлалын үеэр хөндөгдсөн яриа хэлэлцээрүүд биеллээ олж Варшав хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 20-23-ны өдрүүдэд айлчилж байна. Энэ удаагийн айлчлалд Варшав хотын тээврийн удирдах зөвлөлийн дарга Весвав Витек, Тээврийн газрын дарга Мэчисвав Рекснис, Тээврийн газрын хэлтсийн дарга Валдемар Ласек, Хууль эрх зүйн газрын дарга Мария Мотковска, Хууль эрх зүйн газрын орлогч Катажина Маяхжак, Хууль эрх зүйн газрын хэлтсийн дарга Роберт Скжеч нарын бүрэлдэхүүнтэй иржээ.

    Варшав хотын төлөөлөгчид айлчлалын хүрээнд Нийслэлийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа, “Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах төсөл”-тэй танилцах юм байна. Мөн Варшав хотын Тээврийн газрын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-т ирж туршлага солилцох хэлбэрээр хамтран ажиллах, Улаанбаатар хотын тээврийн мэргэжилтнүүдийг Варшав хотод урт, болон дунд хугацааны сургалтад хамруулах ажлуудыг айлчлалын үеэр шийдэх ажээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хяналтын 13 постонд ажиллаж буй алба хаагчид хулгайн хэргүүдийг илрүүлжээ
    2017 оны 9 сарын 22
    Төв аймгийн Баянчандмань сумын постонд үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Чинзориг, замын цагдаагийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Болдбаатар нар Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй дөрвөн этгээд мансууруулах ургамлыг бэлтгээд тээвэрлэж явсныг илрүүлэн Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар шалгаж байна.
    Мөн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тарны гүүрний постонд 2017 оны 09 сарын 17-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн, ЗЦА-ны зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн, цагдаа дэд ахлагч О.Мягмарсүрэн нар айлаас хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй хүний мөнгөн бүс зэрэг хулгайд алдагдсан эд зүйлийг авч явсныг илрүүлж, холбогдох цагдаагийн хэлтэст шилжүүлээд байгаа юм.
    Дундговь аймгийн постонд 2017 оны 09 сарын 17-18 ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Цэндбаатар, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Сугардорж, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Болортуяа нар 2016 оны 09 сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван иргэнийг түр саатуулан шалгаж байна.
    Мөн Өвөрхангай аймгийн Тарны гүүрний постонд 2017 оны 09 дүгээр сарын 13 -ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн, цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Мягмарсүрэн нар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу зорчиж явсан хүн тээврийн автобусанд шалгалт хийж Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б бусдад хүчиндүүлсэн эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Т гэгчийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
    Төв аймгийн Лүн сумын постонд 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Оюунболд, ЗЦА-ны цагдаа зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболд, цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Сэргэлэнбаяр нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт иргэн Т-ийн “Соната-4” маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдан эрэн сурвалжлагдаж байсныг Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сумаас олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.
    Төв аймгийн Баянчандмань сумын постонд 2017 оны 09 сарын 16-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Эрдэнэбилэг, ЗЦА-ны замын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Чинзориг, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ, замын цагдаагийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Ганбат нар Төв аймгаас Улаанбаатар хотруу явж байсан Hino Ranger маркийн ачааны автомашинд Булган аймгийн Сэлэнгэ сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 12 куб метр мод тээвэрлэж явсныг саатуулан материалжуулан шалгаж байна гэж ШУУРХАЙ УДИРДЛАГА, АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ
  • Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ
    2017 оны 9 сарын 22
    2017 оны 9-р сарын 20-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.5 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан байна.
  • Д.Сумъяа, П.Орхон нар наймдугаар сарын шилдэг тамирчин боллоо
    2017 оны 9 сарын 22
    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй ”Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтын дүн гарч, ялагчдын нэрс тодорлоо. Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчид боллоо.

    ”Сарын шилдэг тамирчин” шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм. Санал асуулгын дүнгээр өнгөрөгч сард төрсөн дэлхийн аваргууд манлайлж, анхны шилдгүүд болжээ.

    Шалгаруулалтын дүн гарахтай зэрэгцэн Литвийн Клайпейда хотноо явагдаж буй чөлөөт бөхийн армийн ДАШТ-ээс П.Орхон алтан медаль хүртэж, түрүүлсэн сайхан мэдээ ирж, спортод хайртай ард түмнээ ахин нэг удаа баярлуулсныг дуулгахад таатай байна. МҮОХ-оос шилдгээр тодорсон тамирчид уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтаа дуусган эх орондоо хүрэлцэн ирэх үед шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

    Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий ”Сарын Шилдэг Тамирчин” шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.

    Есдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшигчдийн нар 10-р сарын эхний долоо хоногт тодорхой болох бөгөөд санал асуулгын дүн 10-р сарын гурав дахь долоо хоногт дуусан шилдэг тамирчны нэр тодрох учиртай.
  • Танилц: Дэлхийн хамгийн баян эмэгтэй
    2017 оны 9 сарын 22
    ”Уолмарт”-ын өв залгамжлагч Алис Уолтон дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр тодорлоо гэж ”Бизнес инсайдер” цахим хуудсанд мэдээлжээ.
  • Ц.Сандуй: Миний бие төрийн албыг наймаалцаж, мөнгө босгодог хүн биш
    2017 оны 9 сарын 22
    Хуралдааны үеэр “Би нийслэлийн МАН-ыг удирдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд есөн дүүргээс долоод ялагдсан учраас улс төрийн хариуцлагаа хүлээж байна” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр хуралдааныг нээж үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс анхаарал татсан хэсгүүдийг “24 ишлэл” болгон хүргэж байна.
4150 4151 4152 4153 4154 4155 4156
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    17 цаг 26 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    17 цаг 31 мин
  • Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
    17 цаг 55 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    18 цаг 8 мин
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    Уржигдар 11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 44 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    2025-08-01
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    2025-08-01
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    2025-08-01
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    2025-08-01
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    2025-08-01
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    2025-08-01
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    2025-08-01
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    2025-08-01
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    2025-08-01
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    2025-08-01
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК