Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4563 4564 4565 4566 4567 4568 4569
  • Сүхбаатарын талбайгаас сайн дурын залуус замдаа гарч байна
    2017 оны 7 сарын 15
    Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймэрт ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад туслахаар Сүхбаатарын талбайгаас Нийслэлийн сайн дурын залуус замдаа гарч байна.
  • Түймэрт дайчлах албан ёсны шийдвэр гараагүй байна гэв
    2017 оны 7 сарын 15
    Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр, нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтийн сүлжээгээр хандивын аян өрнүүлэн, гал түймрийг сайн дураар явж унтраах залуус нэгдээд байгаа юм. Тиймээс иргэд олон нийтэд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяраас авсан тодруулгыг хүргэе.
  • Танилц: Аймгуудын баяр наадмын хуваарь
    2017 оны 7 сарын 15
    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам болж өнгөрлөө.


    Харин аймгуудын баяр наадам хэзээ болохыг танилцуулж байна.



    Баянхонгор аймаг

    Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж долоодугаар сарын 21-22-нд хийнэ.


    Говь-Сүмбэр аймаг


    Баянтал сум - долдугаар сарын 27,
    Шивээговь сум - долдугаар сарын 30,


    Дорноговь аймаг

    Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно.


    Өвөрхангай аймаг

    Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно.

    Өмнөговь аймаг

    Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.

    Сүхбаатар аймаг

    ”Зүүн бүсийн хурд” уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.
  • Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 374 алба хаагч ажиллаж байна
    2017 оны 7 сарын 15
    Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр, нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.15-ний өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн 3 голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр нэмэлт хүч татахаар болсон.



    Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрүүдэд аймгийн Онцгой байдлын байгууллагаас 87 албан хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж байгаа бол нэмэлтээр Аврах тусгай ангиас 36 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газраас 24 албан хаагч, 2 автомашин, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 240 албан хаагч, 17 автомашинтайгаар ажиллаж байна.

    Харин Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 49 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж байгаа бол нэмэлтээр Дорноговь Онцгой байдлын газраас 34 албан хаагч, 3 автомашин, Говьсүмбэр Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 95 албан хаагч, 9 автомашинтайгаар, Булган аймагт гарсан түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж байна.

    Нийтдээ дээрх 15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 374 албан хаагч, 28 автомашин, техник хэрэгслтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • П.Орхон, Г.Отгонжаргал нар Мадридад зодоглоно
    2017 оны 7 сарын 15
    Монголын эмэгтэй бөхчүүд өнгөрсөн долоо хоногт Польшийн нийслэл Варшавт олон улсын уламжлалт тэмцээнд оролцож, нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл Польшийн нээлттэй тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон, 53 кг-д хүч үзсэн ОУХМ Ганбаатарын Отгонжаргал гэсэн “Алдар” спорт хорооны хоёр бүсгүй Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаярын хамт Варшаваас Испанийн нийслэлд хөл тавиад байна. Тэд энэ амралтын өдрүүдэд Испанийн Гранприд оролцоод эх орондоо ирэх юм. Сарын дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ий өмнөх насанд хүрэгчдийн сүүлийн тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд дөрвөн жилийн өмнө нь оролцож байсан бөгөөд гавьяат тамирчин Очирбатын Бурмаа, ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн нар хүрэл медаль хүртэж байв.
  • Түнхэл тосгон 17 дахь хоногтоо ой хээрийн түймэртэй байна
    2017 оны 7 сарын 15
    Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.
  • Маргааш ажил эхэлнэ
    2017 оны 7 сарын 15
    Маргааш ажил эхэлнэ

    2017-07-15 10:00:00


    Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар иргэд наадмаар хэрхэн амрах талаар хэлэлцсэн билээ. Тодруулбал, долдугаар сарын 10-ны даваа гарагт амрах бөгөөд энэ ажлын өдрийг долдугаар сарын 16-ны ням гарагт шилжүүллээ. Ингэснээр иргэд даваагаас бямба гараг хүртэл амарч, ням гарагт нөхөн ажиллах юм. Тиймээс маргааш ажил эхлэх юм.
  • Долдугаар сард халуун ус хязгаарлах газрууд
    2017 оны 7 сарын 15
    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор долоодугаар сард халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна. Үүнд,

    VII сарын 17-21-нд

    Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид

    VII сарын 24-28-нд

    УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим

    VII сарын 31-ээс VIII сарын 4-нд

    Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯ, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчимын хэрэглэгчдиийн халуун усыг түр хязгаарлана.
  • Иргэд түймэр унтраахад туслахаар бэлдэж байна
    2017 оны 7 сарын 15
    Батсүмбэр сумын ой хээрийн түймэр
  • SOS: Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн түймэр газар авлаа
    2017 оны 7 сарын 15
    ”SOS” Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн түймэр газар авлаа!!!
    ’’Баянбуурал,Сөгнөгөр,Түшээ Гүн’’,эл газрууд шатаж байна.
  • Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
    2017 оны 7 сарын 15
    Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
  • Улсын хэмжээнд есөн түймэр асч байна
    2017 оны 7 сарын 15
    Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.



    Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

    Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.13-ны өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн гурван голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч, техник хэрэгслийг татан төвлөрүүлж, унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.



    Түүнчлэн баяр наадмын үеэр иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Хархорин, Барс захууд өнөөдрөөс ажиллаж эхэллээ
    2017 оны 7 сарын 15
    Үндэсний баяр наадмаар бүх нийтээр амрахаар хуульчлагдсан байна. Энэ дагуу худалдаа үйлчилгээний төвүүд ч тодорхой хугацаагаар амарч байгаа. Тэгвэл үйлчилгээний төвүүд дараах хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж.

    “НАРАНТУУЛ” олон улсын худалдааны төв: Энэ 16-ыг хүртэл амарна.

    ХАРХОРИН: Энэ сарын 15-ыг хүртэл амарна.

    БӨМБӨГӨР: Энэ сарын 17-ныг дуустал амарна.

    БАРС: Энэ сарын 15-ыг дуустал амарна.

    ХҮЧИТ ШОНХОР: Энэ сарын 16-ыг дуустал амарна.

    ДА ХҮРЭЭ техникийн зах: Энэ сарын 17-ыг дуустал амарна.

    ӨГӨӨМӨР ЗАХ: Энэ сарын 19-ийг дуустал амарна.
  • Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ
    2017 оны 7 сарын 15
    Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
  • Фото: Дэлхий дээрх хамгийн нууцлаг 7 гүүр
    2017 оны 7 сарын 15
    Дэлхий дээрх хамгийн нууцлаг 7 гүүрийг танилцуулж байна.
  • 24 баримт: Жимс ногоо, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс харшил үүсэх тохиолдол их байдаг
    2017 оны 7 сарын 15
    Дулааны улиралд Монголчуудад хамгийн түгээмэл тохиолддог харшлын хам шинжийн тухай 24 баримтыг хүргэж байна.
  • Могойг хүлэгч одтой, харагчин туулай өдөр
    2017 оны 7 сарын 15
    2017.07.15 / БИЛГИЙН ТООЛЛЫН 21
    ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
    Үс засуулбал: Өвчин ирнэ
    Наран ургах, шингэх: 05.10-20.42
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Мунхрахуй
    Суудал: Хий
    Аргын тооллын 7 сарын 15, Санчир гараг. Билгийн тооллын 21, Могойг хүлэгч одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 35 хэмийн дулаан байна
    2017 оны 7 сарын 15

    2017 оны 07 дугаар сарын 14-ний 20 цагаас 07 дугаар сарын 15-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:




    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 9-14 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Баянхонгорын нутаг, Говь-Алтайн өмнөд хэсгээр 34-39 градус, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 32-37 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороо шуурна. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна.
  • Солонгос олон ангит кино үзсэн хүмүүсийг цаазаар авчээ
    2017 оны 7 сарын 14
    Солонгос олон ангит кино үзсэн хүмүүсийг цаазаар авчээ
  • Ван Даммийн охин аавынхаа авьяасыг өвлөжээ
    2017 оны 7 сарын 14
    Аргын тооллын: 2017.7.14, Баасан гараг
    Наран ургах шингэх: 05.07-20.47
    Үс засуулбал: Өлсөж ундаасна
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
4563 4564 4565 4566 4567 4568 4569
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    2 цаг 50 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    3 цаг 8 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    3 цаг 15 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    3 цаг 23 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    4 цаг 30 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    4 цаг 47 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    5 цаг 32 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 8 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    6 цаг 38 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    8 цаг 3 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    8 цаг 7 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    8 цаг 26 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    8 цаг 28 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    8 цаг 57 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    9 цаг 18 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 19 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    9 цаг 36 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    9 цаг 50 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    9 цаг 52 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    10 цаг 3 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК