-
2017 оны 6 сарын 28
2017.06.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 5
ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 04.58-20.50
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Мод
Аргын тооллын 6 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 5, Их морь одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, тэрсүүд давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
-
2017 оны 6 сарын 28
2017 оны 06 дугаар сарын 27-ны 20 цагаас 06 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн нхэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 33-38 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 33-35 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 32-34 хэм дулаан байна.
-
2017 оны 6 сарын 27
Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ
-
2017 оны 6 сарын 27
Маргаашаас нутгийн зарим хэсгээр бороо орно
-
2017 оны 6 сарын 27
Live: Ардчилсан намаас хэвлэлийн хурал хийж байна
-
2017 оны 6 сарын 27
Дахин санал хураалтыг ажлын өдрөөр явуулахыг шаардав
-
2017 оны 6 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрлөө.
-
2017 оны 6 сарын 27
Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн долдугаар сарын 9-10-нд Капсийск хотод болно. Манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (Арслан), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд), 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа (Алдар), 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 97 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл (Аварга) нар дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, шүүгч Б.Эрдэнэболдын хамт оролцоно. Наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох ДАШТ-д оролцох манай найман эрэгтэй тамирчдын тав нь Каспийскэд барилдахаар болсон юм. Өөрөөр хэлбэл эрчүүд маань ДАШТ-ий өмнөх бэлтгэл хэрхэн байгааг шалгах юм. Али Алиевын нэрэмжит тэмцээнд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 2010 онд мөнгө, 2007 онд хүрэл медаль хүртэж байв.
-
2017 оны 6 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй олон улсын ажиглагчид сонгуулийн үйл явцын талаар хийсэн дүгнэлтээ танилцууллаа.
-
2017 оны 6 сарын 27
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сонгуулийн сурталчилгаа эхлэх үед хоёр нэр дэвшигчдэд хандаж ил захидал илгээсэн. Зөв, шударга өрсөлдөхийг уриалж, бэлэг ёсыг бодож алд цэнхэр хадаг хүргүүлсэн.
-
2017 оны 6 сарын 27
Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.805% хүүтэй ЗГҮЦ-наас 389,213 ширхэг буюу 36.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирснээс Сангийн яам анх зарласан хэмжээний дагуу нийт 370.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:
Д/Д
ҮЦК-ны симбол
Компанийн нэр
Тоо /ширхэг/
Үнийн дүн /төг/
1
BZIN
”Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК” ХХК
232759
21,888,423,601
2
BDSC
”БиДиСек ҮЦК” ХК
101095
9,506,872,705
3
NOVL
”Новел инвестмент ҮЦК” ХХК
22994
2,162,332,766
4
ARD
“Ард Капитал групп ҮЦК” ХХК
10700
1,006,217,300
5
GAUL
”Гаүли ҮЦК” ХХК
1296
121,874,544
6
GLMT
“Голомт секюритиз” ХХК
1156
108,709,084
Нийт
370,000
34,794,430,000
-
2017 оны 6 сарын 27
Live: МАН-аас нэр дэвшигч М.Энхболд мэдээлэл хийж байна.
-
2017 оны 6 сарын 27
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
-
2017 оны 6 сарын 27
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 32 гомдол мэдээллийг шалгажээ.
-
2017 оны 6 сарын 27
Ц.Элбэгдорж: Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо
-
2017 оны 6 сарын 27
Сонгуулийн өдөр согтуу 21 жолоочийг илрүүлжээ
-
2017 оны 6 сарын 27
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
-
2017 оны 6 сарын 27
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар мэдээлэл хийлээ. МАХН-ын зүгээс “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг зөрчсөн. Хэдхэн цагийн дотор манай нэр дэвшигчийн саналыг луйвардлаа.
-
2017 оны 6 сарын 27
Live: МАХН-аас сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна
-
2017 оны 6 сарын 27
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах 2 метрийн өндөр 302 ширхэг хайс, 304 ширхэг бетон хөл, Сүхбаатар дүүргийн 17-н автобусны буудлаас 32-н тойрог хүртэл 234 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 235 ширхэг ширмэн хөл, Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 76 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 77 ширхэг ширмэн хөл, “Элба” худалдааны төвийн урд 34 ширхэг 3 метртэй эгнээ тусгаарлах хайс, 35 ширхэг ширмэн хөл тус тус будаж, өнгө үзэмжийг сэргээлээ гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.