-
2016 оны 10 сарын 17
НӨАТ-ын урамшууллын сугалааны 16 дахь удаагийн тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 5 987 210 баримтыг хамруулжээ.
-
2016 оны 10 сарын 17
Насжилт дууссан микроавтобусуудыг
-
2016 оны 10 сарын 17
Өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас хойш 40 км-ийн 35 дугаар зөрлөгийн замд “Toyota kluger” автомашин онхолджээ. Улмаар тус машинд явсан есөн настай охин нас барсан байна.
-
2016 оны 10 сарын 17
Монгол Улсын эдийн засаг сэхээнд байна. Үүнээс гарах арга замын нэг бол Олон улсын вапютын сангийн тусламжийг авах юм. Энэ удаагийн Засгийн газар ч валютын сангийн тусламжийг авахаар уулзалт яриа хэлэлцээрийг хийсээр байгаа.
-
2016 оны 10 сарын 17
Рөүсийн хэрэг улам ээдрээтэй болсоор...
-
2016 оны 10 сарын 17
Энхийг сахиулагчдын цалинг олгожээ
-
2016 оны 10 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа.
-
2016 оны 10 сарын 17
ОУХМ Б.Марал-Эрдэнэ амжилт үзүүллээ
-
2016 оны 10 сарын 17
Энэ сарын 15, 16 -ны өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 741 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 589 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж 38 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
-
2016 оны 10 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Тэрээр тус дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн нэмэлт бүлэг, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 124 дүгээр цэцэрлэг нэмэлт бүлэг байгуулж, 50 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа хэдий ч дэд бүтцийн хувьд тулгамдсан асуудал байгааг ирэх жилийн төсөвт тусган шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэг зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улсын төсөв болон олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд тус эмнэлгийн байрны асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Ганболд, Т.Аюурсайхан нар Чингэлтэй дүүргийн иргэдтэй СУИС-ийн “Оюутан” театрт уулзалт хийлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд шинэ Засгийн газар байгуулагдаж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааныхаахөтөлбөрийг батлууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 5 бүлэг 381 зорилт, заалттай. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрийг Засгийн газар анх удаа үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаснаараа онцлог. Эдийн засаг хүнд байна гээд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байна гэж байхгүй. Эхлээд эдийн засгийн хямралаа давна. Эхний 100 хоногтоо багтаан зарим зорилт, арга хэмжээгээ хэрэгжүүлж эхэлсэн. Манай Засгийн газар бол алдах, алгуурлах эрхгүй Засгийн газар.
Сургалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр Оюутны зээлийн санг байгуулсан, ахмадууддаа ирэх оноос эхлэн хагас жил тутамд “Насны хишиг” олгоно. Насны хишиг бол тэтгэвэр биш өндөр насалсных нь төлөө төр засгаас өгч буй дэмжлэг юм.
Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь чухал. Худалдааны орноос үйлдвэрлэгч орон руу шилжих хэрэгтэй байна. Газар зүйн байршлын хувьд далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог ч үүнийгээ давуу тал гэж харвал хоёр том зах зээл бидэнд байна. Түүхий эдээ дэвшилтэт технологи ашиглан боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой.
Би Япон улсад айлчлал хийгээд өчигдөр ирлээ. Миний айлчлалын гол зорилго хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах байгаагүй. Монгол-Японы бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хоёр талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр байлаа. Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийх үеэрээ ч дотоодын түүхий эдээ танай технологийг ашиглан боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн Монголын 50, Японы 200 гаруй бизнес эрхлэгчид оролцсон бизнесийн форумд оролцож, хөрөнгө оруулалтыг татах, эрх зүйн орчныг сайжруулах талаар ярилцсан. Гадаад харилцааг цаашид Монгол Улсад үйлдвэрлэлийг бий болгоход чиглүүлнэ.
Статистикийн мэдээллээр манай улсад 130 мянган үндэсний үйлдвэрлэгч байгаа ч 60 мянган аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүйгээр иргэдийнхээ ажил, орлогыг нэмэгдүүлэх боломж байхгүй. Найдваргүй зээлийн хэмжээ 17 хувьд хүрсэн байна. Гаднын орнуудын хувьд энэ хэмжээ 5 хувьд хүрэхэд л тусгай бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг. Найдваргүй зээлийн хэмжээг бууруулахын тулд тусгай бодлого боловсруулж байна. Аливаа бодлогыг боловсруулахад иргэдийн санал санаачлага, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн саналыг сонсох нь чухал. Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх салбарын төлөөлөлтэй уулзсан. Ийм уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Ийм тооцоо, судалгааны үндсэн дээр Засгийн газар хийх ажлаа хийж, шийдвэрээ гаргадаг. Шийдвэрийг бусад нь дэмждэг байх хэрэгтэй.
Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Засгийн газрын зүгээс уриалга гаргасан. Иргэн бүр худалдан авалт хийхдээ дотооддоо үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, цаашлаад төсвийн байгууллагууд ч Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах чиглэл баримтална.
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний үйлдвэрлэл явуулж байгаа салбарыг Засгийн газрын зүгээс дэмжихгүй. Нэгэнт одоогийн хүчин чадлаараа ажиллаад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц байхад ижил төрлийн үйлдвэр байгуулах шаардлагагүй юм. Нэг жишээ хэлэхэд 2012 онд барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 1800 аж ахуйн нэгж байсан бол өнөөдөр ийм тусгай зөвшөөрөлтэй 4600 аж ахуйн нэгж байна. Монгол Улсын эдийн засагт 4600 аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтыг хүлээн авах боломж алга. Бэлэн байгаа 8000, заслын ажил хийгдэж байгаа 25000, нийт 33 мянган орон сууц зах зээлд бэлэн байна. Эдийн засгаа төрөлжүүлж, энэ бодлогыг залруулах хэрэгтэй.
Манай Засгийн газар ярьдаг биш, хийдэг Засгийн газар байна. Эрчим хүчний салбарт л гэхэд хэрэгжүүлэхээр яригдсан 68 төсөл байна. Эдгээр төсөл бүгд хэрэгжвэл Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг 20 дахин нугалах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Одоо эндээс таван төслийг л хэрэгжүүлнэ. Таван төсөл л хэрэгжүүлэхэд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад экспортлох хэмжээнд хүрнэ. Сайд нарт ч мөн дахин төсөл нэмэхгүй, үр дүнг нь үзэх цөөн төсөл сонгон хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Салбарын яам бүрт үйлдвэржилтийн бодлогыг хариуцсан хэлтэс, газар байгуулагдсан. Боловсролын яам хэвлэх үйлдвэрийн, Эрүүл мэндийн яам нь эмийн үйлдвэрээ гээд яам бүр үйлдвэржилтийн бодлогоо боловсруулж, Үндэсний хөгжлийн газар уялдааг нь зохицуулж ажиллана. Өмнөх Засгийн газарт Аж үйлдвэрийн яам нь нэг бодлого оруулж ирдэг, салбарын яам нь түүнийг нь дэмждэггүй асуудал үүсч байсан. Одоо тийм асуудал үүсэхгүй.
Би 7 аймагт ажиллаж, иргэдтэй уулзсан. Аймаг, дүүрэгтээ байгаа асуудлыг тэнд амьдардаг иргэд нь илүү мэднэ. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд яг хэрэгцээтэй байгаа асуудлаа тодорхойлно. Үүний дараа тийшээ чиглэсэн оновчтой бодлого боловсруулна гэж харж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Эмнэлэг, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Өөрсдийн нөөц бололцоогоор, улсын төсвийг харж суулгүй, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилтээ шийдээд нэмэлт бүлэг байгуулсан байна. Орон нутгийн удирдлагууд ч ийм төсөл боловсруулахад анхаарч ажиллах хэрэгтэй.
Байгууллагын цэцэрлэгүүд ч нээгдэж байна. Гадаад харилцааны яам цэцэрлэгээ нээсэн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Тагнуулын ерөнхий газар мөн дэргэдээ цэцэрлэг нээхэд бэлэн болсон. Цаашид баригдаж байгаа барилгуудад цэцэрлэгтэй байх стандарт мөрдүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээний хувьд тогтоосон стандарт алга. Сайдын тогтоосон журам мөрдөгдөж байна. Нэгэнт хүүхэд хүмүүжиж буй орчин учраас эрүүл ахуйн орчин нөхцөл маш сайн байх ёстой. Стандарт мөрдөгдөх ёстой.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг
Эрүүл мэндийн салбарын тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол диализтай холбоотой асуудал байна. Энэ асуудлыг Засгийн газар бүрэн шийдвэрлэсэн. 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс диализд ордог хүмүүс төр хувийн хэвшлийн ямар ч эмнэлэгт очсон үнэ төлбөргүй хамрагдах боломжтой боллоо.
Азийн хөгжлийн банкны Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн 6 дахь төсөл хэрэгжих гэж байна. Энэ төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгохоор төлөвлөсөн. 2017 онд Азийн хөгжлийн банктай хамтран энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Бусад бүх эмнэлгүүд, тэр дундаа алслагдсан өрхийн эмнэлгийг сайжруулах талаар үйл ажиллагаа явуулж байна. Иргэн үйлчилгээ авсан тэр цэгээсээ эмнэлгийн бүхий л тусламж үйлчилгээг авах боломжтой байх. Халдварт, нэгдүгээр эмнэлэгт очиж шинжилгээ өгөхгүйгээр сорьцыг нь тээвэрлээд тэр лабораторын шинжилгээг халдвар, хавдар дээр эрүүл мэндийн даатгалаар хийх боломжтой болж байгаа. Жишээлбэл, С вирусийн шинжилгээг аль ч эмнэлэгт өгөөд, хариугаа цахим хэлбэрээр авчих боломжтой болж байгаа юм. Иргэн өөрөө эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Ингээд 3 сарын даатгалын мөнгөөр С вирусийн тооллогод үнэгүй хамрагдах боломжтой. Ганцхан С вирусийн биш, бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Чингэлтэй дүүргийн хувьд диализын аппарат байхгүй байгаа. Богино хугацаанд энэ төхөөрөмжөөр хангах шаардлагатай байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:
Маш бага зардлаар нэг хүнийг ядуурлаас гаргах хэмнэлтийн горим руу шилжиж байна. Ялангуяа сая зургадугаар сард амьжиргааны доод түвшинг улсын хэмжээнд тогтоосон. Нийслэл, Чингэлтэй дүүрэгт 183.700 төгрөгөөр тогтоосон байна. Амьжиргааны түвшинг үнэлэх 0-1000 хүртэлх оноо байгаа. Хүүхдийн мөнгө олгох асуудал 503 гэдэг оноогоор зааглагдаж байна. Халамжийн бодлогоо оновчтой болгох үүднээс бүх асуудлыг эргэн харах, судалгааны хэсэг байгуулсан. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны хажууд Хөдөлмөр, нийгэм хамгааллын институт байгуулагдан ажлын гараагаа эхэлсэн. Өмнөх Засгийн газрын үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг тусад нь байгуулснаас үндсэн бодлого алдагдсан. Үүнээс болж халамж хавтгайрсан.
Хүүхэд харах үйлчилгээ явуулж буй газруудад стандарт байхгүй байна гэдэгтэй Нэгдсэн үндэсний байгууллагын эрх бүхий хүмүүс 100 хувь санал нийлж байгаа. Би ирэх долоо хоногт хүүхэд харах үйлчилгээний зарим төвүүдээр явна. Стандарт байхгүй гэдэг дүр зураг харагдаж байсан. Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг боловсруулж байна. Хуульд эхэд хамааралтай бүх тэтгэмж, хөнгөлөлтийг багтаасан байгаа. Ирэх долоо хоногийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн албаны талаар ярьсан. Төрийн албаны асуудлыг МАН онцгойлон авч үзэж байгаа. Залуучуудын хөгжлийн тухай хуулийн хувьд гадаад, дотоодын байгууллагуудад үзэл баримтлал, танилцуулгыг хүргүүлээд байна.
Уулзалтын үеэр иргэд нийслэлийг утааг бууруулах, “Эрдэнэт” үйлдвэрийн талаар Ерөнхий сайдаас асууж байлаа. Утааны асуудлыг шийдэх төгс арга бол орон сууцжуулах. АСЕМ-ын үеэр БНХАУ-аас 50 сая ам.долларын асуудал яригдсан. Энэ мөнгийг утааг бууруулахад зарцуулна. Гэхдээ зуух, нүүрс тараахгүй, цөөн айлыг ч болов орон сууцжуулна.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн арилжааг Ажлын хэсэг шалгасан. Төр 51 хувийн эрхээ “Эрдэнэт” үйлдвэр дээр эргэж эдэлнэ. Компанийн удирдлагыг ч төрөөс томилно. 49 хувийн арилжаа тойрсон асуудлыг судлаад зарим хууль бус шийдвэрийг цуцалсан. Тийм шийдвэр гаргасан төрийн өндөр албан тушаал хашиж байсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад хандан шалгуулна гэж Ерөнхий сайд хариуллаа.
-
2016 оны 10 сарын 17
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр байрны 5 давхараас хүн үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.
-
2016 оны 10 сарын 17
Орон нутаг буюу сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ сарын 19 буюу Лхагва гаригт болно.
-
2016 оны 10 сарын 17
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу энэ жил 60 нас хүрч байна. Яруу найрагч Ч.Лхамсүрэн 1956 онд ОХУ-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр өгчээ.
-
2016 оны 10 сарын 17
Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийж, Толгойтын 3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна. Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ.
Тиймээс НИТХ-ын дарга Ц. Сандуй тус авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 17-ны дотор дуусгаж зорчих хэсгийг нээх үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өглөө. Автозамын зорчих хэсэг нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулахаар болжээ.
Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутаас цааш иргэдийн шинэ суурьшилт нэмэгдсэнийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх зорилгоор Улаан чулуутын одоогийн эцсийн зогсоолоос Алтан овооны 48-р гудамж хүртэл 1,5км сунгаж өдөрт 1 тээврийн хэрэгсэл 3-4 рейс хийх Ч:57б “Улаан чулуут-Алтан овооны 48-р гудамж- Их наран-МУИС” чиглэлийг явуулах
Сонгинохайрхан дүүргийн 2,4 дүгээр хороод Нарангийн голын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” чиглэлийг явуулах
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Далангийн замын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ХМК” чиглэлийг өөрчилж Чингис СООСЭ дээд сургуулиар дайруулан Далангийн замаар оруулж явуулахаар тус тус шийдвэрлэлээ.
Харин нийтийн тээврийн үйлчилгээний Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүд хуучин замналаараа үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 17
13:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн ”Тэнхлэг зууч” компаниас Орон сууцны үнийн индексийн есдүгээр сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголбанкны хурлын танхимд болно.
14:00 цагт: АНУ-ын алдарт ЖАЗЗ дуучин Кэнни Вашингтоны тоглолтын талаар хэвлэлийн бага хурал ”Сorporate hotel & convention centre”-ийн 5-н давхарт ”Улаанбаатар” хурлын танхимд болно.
15:00 цагт: УНТЭ-ийн хурлын зааланд ”Удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгох тухай засгийн газрын шийдвэрийг олон нийтэд танилцуулах талархалын хурал” болно.
-
2016 оны 10 сарын 17
УИХ-ын гялайж гялтайх шийдвэрийн нэг болох “Хамтын тэтгэвэрийн тухай хууль” монголчуудынхаа хэдэн хувьд зориулагдах байсан нь хэнээр ч хэлүүлэлтгүй харагдахаар байгаа биз. Үүнийх нь төлөө ч үргэлж л хулигаан энэ тэрээрээ дуудуулдаг байсан С.Эрдэнийг манайхан бас дахин сонгосон юм шүү дээ.
-
2016 оны 10 сарын 17
МАН-ын Засгийн газар “60 тэрбумын” томилгоогоо хийж буй нь тодорхой хэмээн улс төр судлаачид хэлж байна. Сайд нараа бүрдүүлж дууссан МАН ирэх долоо хоногт агентлагийн дарга нараа томиллохоор тохироонуудаа хийгээд дуусч байгаа аж.
-
2016 оны 10 сарын 17
Намрын адаг шар нохой сар
Таван шар мэнгэтэй Хар бич өдөр
-
2016 оны 10 сарын 16
БНХАУ-д жилд дунджаар 500 мянган ахмад настан алга болдог
БНХАУ-ын нийт бүс нутгаар өдөрт дунд- жаар 1300 ахмад настан сураггүй алга бол- дог аж. Энэ талаар тус улсын дотоод хэр- гийн яамнаас саяхан мэдээлсэн бөгөөд жилд дунджаар 65-аас дээш настай 500 мянган ахмад хүн алга болдог хачирхалтай тооцоог танилдуулжээ. Гэхдээ албаны хүмүүсийн мэдээлснээр сураггүй алга болдог иргэдийг хулгайлдаггүй, харин өөрсдөө “явдаг” гэнэ.
Учир нь ахмад настнуудын дунд ой са-намжаа алдах өвчин өндөр байдгаас наст- нууд орон гэрээ олохгүй төөрдөг бололтой. Энэ дүнтэй холбоотойгоор урд хөршид эцэг эхээ асрах тухай шинэ хууль гаргахаар төлөвлөжээ.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар тус улсад 65-аас дээш настай 114 сая хүн амьдарч байгаа юм. Ирэх 30 жилд тэтгэвэр- тээ гарах хүний тоо дахин 90 саяар нэмэгдэх юм байна. Хятадын Засгийн газраас 2030 он гэхэд 400 сая хүн 60-аас дээш настан байна гэж таамаглажээ.
-
2016 оны 10 сарын 16
Өндөгний хальсыг элдэв янзаар боловсруулж, дахин хэрэглэж болдог. Тиймээс та бүхэн хэргэлсэн өндөгнийхөө хальсыг хаях гэж бүү яараарай.
Эмийн журмаар хэрэглэх. Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэг байна. Астматай хүмүүс мөн хэрэглэнэ. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг. Суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустай. Бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор мөн уудаг гэнэ.
Кальцийг нөхөх. Өндөгний хальс нь байгалийн кальциар баялаг. Сода, шохой, гипсэнд байгалийн кальций агуулагддаг боловч хүний биед өндөгний хальсны кальций л бүрэн шимэгддэг. Учир нь өндөгний хальсны бүтэц нь бидний яс, шүдтэй бараг ижил юм.
Хүүхдийн яс бэхжих. Үйрүүлж нунтагласан өндөгний хальсыг хүүхдийн хоолонд маш бага хэмжээгээр хольж өгөхийг зөвлөдөг. Бүр нунтаг /гурил шиг/ болтол нь нухна шүү дээ. Диатез, рахит, цус багадалтын үед тун тустай.
Үс, хумс бэхжүүлэх. Эрүүл үс, хумстай болоход кальций шаардлагатайг хүн болгон мэднэ. Харин кальцийн гол эх үүсвэр нь энгийн өндөгний хальс юм. Нунтагласан өндөгний хальсыг 7 хоногт 1/3 цайны халбагаар, 2 капсул загасны тостой ууж байгаарай.
Цацраг идэвхт бодисыг гадагшлуулах. Эргэн тойронд чинь цацраг идэвхт бодис тархсан бол өндөгний хальс ид. Хэдэн 7 хоногийн туршид өдөрт ¼ цайны халбага нунтагласан өндөгний хальс идэхэд хангалттай.
Цагаан хэрэглэл цайруулах. Цагаан өндөгний хальс нь цайруулах үйлчилгээтэй. Үйрүүлсэн хальсаа жижиг даавуунд зангидаад угаалгын машинд цагаан хэрэглэлтэй хамт хийхэд болно. Бор өндөг биш шүү!
Кофены амтыг сайжруулах. Нунтагласан өндөгний хальсыг кофенд бага зэрэг нэмэхэд тансаг амттай болно.
Сав суулга цэвэрлэх. Үйрүүлсэн өндөгний хальсыг халуун саванд хийгээд савны тал хүртэл ус хийнэ. Сайн сэгсрээд хонуулахад өглөө нь халуун савны дотор гялалзах болно. Ийм маягаар цахилгаан зуух, сав суулганы түлэгдсэн, өнгөр тогтсон хэсгийг арилгаж болдог. Хайруулын таваг, лист бас цэвэрлэнэ.
Ногооны талбайд. Бордоо маягаар ашиглаж болно. Суулгацаа суулгахаас өмнө нунтаг өндөгний хальсыг хөрсөнд цацна. Мөн өндөгний хальсанд суулгац үрслүүлж болдог.