-
2016 оны 8 сарын 02
2014 оноос эхлэн Ганга нуурын чуулган хэмээх томоохон арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулах бөгөөд 8 дугаар сарын 27, 28-нд хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа оржээ.
Ганга нуурын чуулган нь түүх соёл, байгаль, үндэсний өв уламжлалыг сурталчилан харуулсан аялал жуулчлалын арга хэмжээ юм. Тус арга хэмжээг ССАЖЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ холбогдох байгууллагуудын хамтаар зохион байгуулдаг юм.
Сүхбаатарчууд тэр дундаа Дарьгангын нүүдлийн соёл, түүх, ёс заншил, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг харуулсан олон төрлийн арга хэмжээ Ганга нуурын хөвөөн дээр болдог. Мөн Дарьгангын нэг бахархал болсон Хун шувуудын чуулганы гайхамшгийг харуулж, шашин урлагийн зан үйлийг хослуулдаг юм.
-
2016 оны 8 сарын 02
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэхүү хуралдаанаард маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж томилох дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа аж.
-
2016 оны 8 сарын 02
2016 оны 7 сарын 25-аас 8-р сарын 1-ний хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод болсон 12 хүртэлх насны өсвөрийн хөлбөмбөгийн ОУ-ын тэмцээнд #Дэрэн клубын тоглогчид амжилттай оролцож, дэд аваргаар шалгарлаа.
Залуу Дэрэнчүүд маань өнөөдөр сүүлчийн тоглолтоо хийж, өрсөлдөгчөө 10:0 харьцаатай илт давуу буулган авсан юм. Ингээд гоолын зөрүү +16 болсон хэдий ч бидэнтэй ойрхон өрсөлдөж байсан Сиян хотын баг манай дараа тоглохдоо 17:0ээр хожил байгуулж, ердөө ганцхан гоолын зөрүүгээр аваргын болзол хангалаа.
Хэдийгээр нэг ч хожигдолгүй, 12 тоглохдоо 11 хожиж, тэмцээний турш 93 гоол оруулж, 4-ийг алдсан манай хүүхдүүд яах аргагүй энэ удаагийн тэмцээний шилдгүүд нь байж чадсан юм. Тоглогчдын ур чадвар, хоорондын ойлголцол, тоглолтын арга барил нь өрсөлдөгч Хятадуудыг дуу алдуулж байсныг зохион байгуулагчид нь онцлон хэлж байлаа.
-
2016 оны 8 сарын 02
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын гишүүн Малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай хуулийн төсөл боловсруулсан байна.
-
2016 оны 8 сарын 02
Авлигатай тэмцэх газраас 2016 оны долоодугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч... өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн билээ.
-
2016 оны 8 сарын 02
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016” шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
-
2016 оны 8 сарын 02
Аймгуудын ИТХ-аас Засаг дарга нараа тодруулж, Ерөнхий сайд зарим томилгоогоо хийж зарим Засаг дарга нарыг өнгөрсөн сарын сүүлчээр батламжилсан.
-
2016 оны 8 сарын 02
Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.
Одоогийн байдлаар V хороолол, Цирк, 220 мянгатын урд талын хэсэг, Солонгос ЭСЯам, Амарбаягалант зочид буудал, Усан бассейн, БТДСургууль орчмын орон сууц, албан газрууд, Төв номын сан, Блю Скай зочид буудал, Гадаад Хэргийн Яам, Нэгдүгээр эмнэлэг, Нэгдүгээр төрөх, Соёлын Төв Өргөө, Туушин зочид буудал, Зүтгүүрийн депо, Шинэ үе сургууль, Чингис зочид буудал орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлана.
Эдгээр газруудад наймдугаар сарын 01-16-ны хооронд дулааны шугамын засварын ажил хийгдэх тул Хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
-
2016 оны 8 сарын 02
НИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй өнөөдөр “Оюутан цагдаа”, “Олон нийтийн цагдаа” болон замын хөдөлгөөний “Гэрээт зохицуулагч” нарын үйл ажиллагаатай танилцлаа.
-
2016 оны 8 сарын 02
Зун болохоор нарны харшилтай хүмүүсийн харшил сэдэрдэг билээ. Хэт халсан халсан үед хүний биеийн халуун 36.5-37 хэм хүрдэг байна. Наймдугаар сарын эхэн үе хүртэл нарны харшилтай хүмүүсийн хувьд хамгийн хэцүү үе.
Хэт мэдрэмтгийн арьстай, ямар нэг харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчилдөг аж. Шинж тэмдэг нь наранд гарахаар биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч, халуу оргин загатнадаг байна. Улмаар даамжирч зовиур шаналгаатай болдог. Нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй. Харшилтай гэдгээ мэдсээр байж наранд гарч тууралт өгсний дараа эм ууж, тос түрхдэг. Нэгэнт л нарны харшилтай бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй ,чийглэг агаараар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох хэрэгтэй. Энэ нь харшлыг сэдрээдэггүй. Гадуур гарах шаардлагатай тохиолдолд даавуун материалтай битүү хувцас өмсч, нарны шил, саравчтай малгай өмсөх нь зүйтэй. Мөн шүхэр нарнаас хамгаалдаг шүү дээ.
Витамин А уух нь арьсны хамгаалах чадварыг дээшлүүлнэ. Ялангуяа халуун үе эхлэхээс өмнө 2-3 долоо хоногийн өмнө уувал сайн. Түүнчлэн харшлын мэдрэг чанарыг бууруулах эм уух, хүйтэн усаар шавших, үрэвсэл намдаах тос түрхэж, кальци агуулсан бэлдмэл ууж болно. Эмчилгээ тууштай хийлгэвэл нарны харшил эдгэрдэг гэнэ.
-
2016 оны 8 сарын 02
Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуулийг ирэх 10 дугаар сард болох орон нутгийн сонгуультай хамтатган явуулах шийдвэр гарчээ.
-
2016 оны 8 сарын 02
Рио 2016: Тамирчид бэлтгэлээ базааж байна
-
2016 оны 8 сарын 02
2014 оны “Дэлхийн мисс”-үүд Монголд хүрэлцэн ирж, Хөвсгөл далайн эрэг дээр “Кhuvsgul beach party”-д оролцох болжээ. Хөвсгөл далайн эрэг дээр “Ancient ocean resort” жуулчны баазад энэ сарын 30-наас 8 дугаар сарын 3-нд Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой нэгэн онцгой арга хэмжээ болох гэж байна. ”Юнайтад Монголия”, ”Хаж гүрэм”, ”I Nomadic” компани хамтран зохион байгуулж байгаа уг шоунд “Дэлхийн мисс 2014”-ийн шилдэг 10-т багтсан Чили, Словени, Нидерланд, Лативын миссүүд хүрэлцэн ирж оролцох юм. Мөн таван өдөр 5 өөр өнгө аястай байх уг шоунд ”Алтан ураг”, ”Нисванис”, ”Rattabuzz”, ”Баярцэнгэл”, ”Lemons”, ”Colors”, ”Монголын жазз оркестр”, Циркийн үзүүлбэр, халуун галаар наадах үзүүлбэр, шилдэг DJ нар оролцох аж.
Үүнээс гадна мастер тогооч нарын олон төрлийн онцгой хоол, усан гулгуур, хөөсөн бассейн, наран шарлага, усан завь, нисдэг онгоц, paintball, хүн чавх, элсний волейбол, морин аялал, цаа бугын аялал, цаатан ахуйтай танилцах, дугуй, мото аяллуудыг ч байгаа юм.
24tsag.mn
-
2016 оны 8 сарын 02
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН ФОРУМ – 2016
“ХОТУУДЫН НОГООН ӨСӨЛТ: ЭРЧИМ ХҮЧНИЙ НОГООН ШИЙДЛҮҮД” ХУРАЛДААН
Улаанбаатар хот, 2016 оны 08 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд
2016 ОНЫ 08 ДУГААР САРЫН 03, ЛХАГВА ГАРАГ
“ХОТЫН НОГООН ШИЙДЛҮҮД – 2016” ҮЗЭСГЭЛЭН
Их эзэн Чингис хааны талбай, 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд
11:00 – 11:30 Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа
Нээлтийн үг
Ц.Сандуй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Ким Ж.ДеРиддер, Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөрийн захирал
11:30 – 12:30 Зочид төлөөлөгчид үзэсгэлэнтэй танилцах
13:00 – 14:00 Өдрийн хоол
14:00 – 18:00 Улаанбаатар хотын аялал
Маршрут: Гандантэгчинлэн хийд – Богд хааны ордон музей – Эвсэг ноолууран хувцасны дэлгүүр – Их эзэн Чингис хааны талбай
19:00 - 20:30 Угталтын хүлээн авалт
Байршил: Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал, 25-р давхар,
Примьер лоунж
2016 ОНЫ 08 ДУГААР САРЫН 04, ПҮРЭВ ГАРАГ
Хурлын байршил: Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал, 5-р давхар, Соёмбо танхим
08:30 – 09:00 Хурлын бүртгэл
НЭЭЛТИЙН ХЭСЭГ
Дэлхийн хүн амын огцом өсөлтөөс үүдэн эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа нь эрчим хүчний хомсдолыг ихээхэн хурцатгаж байна. Хотуудад ашиглагдаж буй эрчим хүчний хангамжийн систем нь үр ашиг муутай бөгөөд өөрөө эрчим хүчний өндөр хэрэглээтэй байна.
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 2/3-ыг эрчим хүчний үйлдвэрлэл бий болгодог. Иймд эрчим хүчний салбарыг өөрчлөн шинэчлэх нь дэлхийн уур амьсгалын асуудалд маш чухлаар нөлөөлнө. Эрчим хүчний салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийснээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахаас гадна эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлж, Тогтвортой Хөгжлийн Зорилгыг хангахад чухал ач холбогдолтой. Дэлхийн олон орны Засгийн газар, бизнесийн салбар болон хотууд эрчим хүчний салбарын эрс шинэчлэлийг түргэтгэхээр маш шаргуу ажиллаж байна. Дэлхийн эрчим хүчний системийг өөрчлөх нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах тулгуур арга хэмжээ гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэсний Байгууллагын суурь конвенцын Талуудын 21-р Бага хурлаар (СОР-21) тохирсон Парисын хэлэлцээрт хүчин чармайлтаа нэгтгэж байна.
Модератор: Э.Тэмүүлин, Улаанбаатар хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал
09:00 – 09:30 Нээлтийн үг хэлэх
С.Батболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Д.Оюунхорол, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
П.Ганхүү, Монгол Улсын Эрчим хүчний сайд
09:30 – 09:50 Үндсэн илтгэл
С.Оюун, Дэлхийн усны түншлэлийн дарга, Зориг сангийн тэргүүн
09:50 – 10:10 Төлөөлөгчдийн тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлэх
Мерлин Лао, ICLEI Олон улсын байгууллагын Зүүн Азийн Хэрэг эрхлэх г азрын хөтөлбөрийн удирдагч
Со Бёнсү, БНСУ-ын Пусан хотын дарга
Фадеев Олег Николаевич, ОХУ-ын Москва хотын Засгийн газрын зөвлөх
10:10 – 10:50 Хотын дарга нар дурсгалын зураг авахуулах, цайны завсарлага
Байршил: Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал, 5-р давхар, Соёмбо танхим
ХУРАЛДААН 1: “COP 21”, “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ”-Д НИЙЦҮҮЛСЭН ХОТУУДЫН БОДЛОГО
2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”-ууд нь дэлхийн тогтвортой хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг тодорхойлсон чухал алхам болсон. Эдгээр 17 зорилтын 7 нь байгаль орчны тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилтууд бөгөөд 11 зорилт нь хотын тогтвортой хөгжилтэй шууд хамааралтай юм. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэсний Байгууллагын суурь конвенцын Талуудын 21-р Бага хурал (СОР-21) Франц Улсын нийслэл Парис хотноо өнгөрсөн оны 12-р сард болж дэлхийн 175 орны төлөөлөл оролцон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдсэн.
Уг салбар хуралдаанаар Зүүн хойд Азийн хотууд Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “COP21”–конвенцтэй бодлогоо хэрхэн уялдуулж байгаа талаар өөрсдийн туршлагаас хуваалцах юм.
Модератор: С.Оюун, Дэлхийн усны түншлэлийн дарга, Зориг сангийн тэргүүн
10.50 – 11:10 Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг
Биата Транкман, Монгол Улс дахь Нэгдсэн үндэсний байгууллагын зохицуулагч, Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч
11:10 – 11:30 Парисын гэрээ /СОР21/: Хэрэгжүүлэлт, хотуудад үзүүлэх нөлөөлөл
Элизабет Барсак, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
11:30 – 11:50 Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, амьдрахад таатай хотыг цогцлоох нь
Лү Янь, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн хорооны ерөнхий захирал
11:50 – 12:10 Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого
Г.Болормаа – Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын дарга
12:10 – 12:30 Улаанбаатар хотын экологийн тогтвортой хөгжил түүний хэтийн төлөв
Фадеев Олег Николаевич, ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн институтийн ерөнхий экологич, Москва хотын Засгийн газрын зөвлөх
12:30 – 13:00 Хэлэлцүүлэг
13:00 – 14:20 Үдийн хоол
Байршил: Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал, 4-р давхар Сүлд танхим /3-р давхар Прайм Грилл ресторан/
ХУРАЛДААН 2: ЦАХИЛГААН, ДУЛААН БОЛОН ХИЙН ХАНГАМЖ, ШИЙДЭЛ
Дэлхийн хотууд нийт эрчим хүчний 70 хувийг ашиглаж, хүлэмжийн хийн 40-50 хувийг ялгаруулж байна. Зарим хотууд халаалт болон хөргөлтийн системдээ дотоодын нийт эрчим хүчний талаас илүү хувийг зарцуулж байна. Хотжилт хурдацтай байгаа нь эрчим хүчний салбарын ачааллыг улам бүр нэмэгдсээр байна.
Тиймээс уур амьсгал, эрчим хүчний салбарт хийгдэх аливаа шийдэл нь халаалт, хөргөлт болон цахилгааны хангамжийн тогтвортой системийг цогцоор авч үзэх шаардлагыг бий болгоод байна. Хүлэмжийн хийн ялгарал болон анхдагч эрчим хүчний эрэлт хэрэгцээг бууруулах, өртөг багатай, үр ашигтай нэг арга нь хотуудад орчин үеийн, уур амьсгалын өөрчлөлтөд бага өртөх, нүүрсхүчлийн хий (СО2) бага ялгаруулдаг эрчим хүчний хангамжийг хөгжүүлэхэд оршино.
Модератор: Ким Ж. ДеРиддер, Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөр хариуцсан захирал
14:20 – 14:40 Хотын эрчим хүчний сорилтууд, чиг хандлага
Жон Лайонс, Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч
14:40 – 15:00 Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого
Ли Гын Хый, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал
15:00 – 15:20 Монгол Улс дахь Ногоон эрчим хүч, ногоон барилгын хэрэгцээ боломжууд
Жессе Анг, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн ЗХА, Номхон далайн хотуудын хөтөлбөр хариуцсан захирал
15:20 – 15:50 Цайны завсарлага
15:50 – 16:10 Монгол Улсын Эрчим хүчний эдийн засаг, бодлого
Б.Баясгаланбаатар, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн мэргэжилтэн
16:10 – 16:30 Санкт-Петербург хотын цаг уурын бодлогын онцлог, давуу тал
Сафонова Наталия Валерьевна, ОХУ-ын Санкт-Петербург хотын Засгийн газрын байгаль ашиглалт, хүрээлэн буй орчин, экологийн аюулгүй байдлын газрын орлогч дарга
16:30 – 17:00 Хэлэлцүүлэг
19:00 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын форумд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт
Байршил: АСЕМ вилла хотхонд том гэрт
2016 ОНЫ 08 ДУГААР САРЫН 05, БААСАН ГАРАГ
Хурлын байршил: Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал, 5-р давхар, Соёмбо танхим
08:30 – 09:00 Бүртгэл
ХУРАЛДААН 3: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ, УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦОО
Хүн амын өсөлт, иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Эрчим хүчний үйлчилгээний эрэлт хэрэгцээ өндөр байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, ногоон ирээдүйг бий болгоход учрах хамгийн том сорилт бэрхшээл болж байгаа юм. Эрчим хүчний үр ашигтай, зохистой хэрэглээ нь айл өрх, аж ахуйн нэгжүүдийн худалдан авах чадварт нийцэж, ажлын байр шинээр бий болгож, эдийн засагт үр ашгаа өгөхөөс гадна иргэдийн тав тухтай амьдрах таатай орчинг бүрдүүлнэ.
Модератор: С.Баярбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга
09:00 – 09:15 Монгол Улсын эрчим хүч хэмнэлтийн бодлого, хууль эрх зүй
Ц.Атаржаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн хэлтсийн дарга
09:15 – 09:30 Тойрог мөчлөгтэй эдийн засгийн хандлагад суурилсан эрчим хүчний зохистой хэрэглээ
Рут Эрлбек, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг,
GIZ, хотын Нексус” төслийн захирал
09:30 – 09:45 Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ногоон барилгын зэрэглэл тогтоох системийг хэрэглэхийн ач холбогдол
Д.Нэргүй, Монголын Ногоон барилгын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч,
Удирдах зөвлөлийн гишүүн
09:45 – 10:00 Карамай хотын тогтвортой хөгжлийн бодлого
Жү Хөшань, БНХАУ-ын Карамай хотын Намын хорооны дарга
10:00 – 10:30 Хэлэлцүүлэг
10:30 – 11:00 Цайны завсарлага
ХУРАЛДААН 4: БҮС НУТГИЙН СЭРГЭЭГДЭХ ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕХНОЛОГИ
Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүчний өсөлтийн шинэ эрин рүү алхаж байна. Ингэснээр хүн бүрт илүү их хөгжил цэцэглэлтийг авчрах болно. Дэлхийн улс орнуудын төр засаг, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид хүлэмжийн хий багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон өсөн дэвших зам нь зайлшгүй сонголт болоод байна. Дэлхийн дулаарлыг 2 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилгодоо хүрэхийн тулд бид нэн даруй уламжлалт түлшний хэв маягаас татгалзах хэрэгтэй. Эрчим хүчний салбар хүлэмжийн хийг тэг түвшинд байлгахын тулд СО2-ийн ялгарлыг зогсоох утаагүй түлшний технологийг түргэн хугацаанд нэвтрүүлж, өргөнөөр ашиглах шаардлагатай байна.
Модератор: Жон Лайонс, Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч
11:00 – 11:15 Эко хороолол болон цэвэр эрчим хүч
Арнауд Хэкман, Азийн Хөгжлийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн
11:15 – 11:30 Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний зохицуулалт
Л.Жамбаа, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
11:30 – 11:45 Улаанбаатар хотын орон сууцны Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ
Д.Баясгалан, Монгол Улсын Их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерийн сургуулийн дэд профессор
11:45 – 12:00 Хилийн ойролцоох хотуудын тогтвортой хөгжлийн бодлого болон судалгаа
Гоу Вэнхө, БНХАУ-ын Манжуур хотын орлогч дарга
12:00 – 12:30 Хэлэлцүүлэг
12:30 – 13:30 Үдийн хоол
Байршил: Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал, 4-р давхар Сүлд танхим / 3-р давхар Прайм Грилл ресторан
ХУРАЛДААН 5: ЭКО ТЭЭВЭР БОЛОН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ НЬ: ХОТУУДЫН САНААЧЛАГА, ТУРШЛАГА
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн тооцоогоор тээврийн салбар 6.5 гигатонн СО2 ялгаруулдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрээс үүдэлтэй СО2-ийн 20 гаруй хувьтай тэнцэж байна. Зөв зохистой нийтийн тээврийг нэвтрүүлэх, оновчтой газар зохион байгуулалтыг транзит тээвэртэй нэгтгэх, явганаар зорчих, дугуй, бага оврын автомашин, цахилгаан дугуй зэрэг хөдөлгүүрт бус тээврийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж болох юм.
Модератор: Ки Жүүн Ким, Азийн Хөгжлийн банкны Тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
13:30 – 13:45 Азийн хотуудын эко тээвэр болон нийтийн тээврийн Тусгай замын автобус
КиЖүүн Ким, Азийн хөгжлийн банкны Тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
13:45 –14:00 Тээврийн хэрэгслээс гарч буй утааны эсрэг авах арга хэмжээ – Улаанбаатар хотын эко тээвэр
Рюта Нитта, “ЖАЙКА” Олон улсын байгууллага, Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг сайжруулах төслийн мэргэжилтэн
14:00 – 14:15 Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Зүүн хойд Азийн бүсийн хамтын ажиллагааны боломжууд
Ш.Энхбаяр, Зүүн хойд Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судалгааны хэсгийн ахлах судлаач
14:15 – 14:30 Ногоон өсөлтийг дэмжиж, Инчуан хотыг улам үзэсгэлэнтэй болгох
Би Жүншэнь, БНХАУ-ын Инчуан хотын орлогч дарга
14:30 – 15:00 Хэлэлцүүлэг
15:00 – 15:30 Цайны завсарлага
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2010 онд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт өмнө байгаагүй хэмжээнд буюу 211 тэрбум ам.долларт хүрч, тэр дундаа хөгжиж буй шинэ зах зээлийн орнуудад мэдэгдэхүйц өссөн. 2015 онд сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт шинэ амжилтыг тогтоож хүчин чадал нь нэмэгдсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 286 тэрбум ам.долларт хүрч анх удаа шинээр нэмэгдсэн эрчим хүчний хүчин чадлын талаас илүү хувь нь сэргээгдэх эрчим хүчнээс бий болсон байна. Тогтвортой, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч хурдтайгаар өсч буй эрчим хүчний эрэлт хэрэгцээг гүйцэхгүй байна.
Цаашид цэвэр эрчим хүчний салбарын санхүүжилтийн механизмыг хэрхэн бүрдүүлэх, энэ талаар Олон улсын байгууллагуудаас ямар хөрөнгө оруулалтын эх үүсвэр, түүнийг ашиглах арга, боломж, хөшүүргийн талаар чөлөөтэй санал солилцоно.
Энэхүү хэлэлцүүлгээр цэвэр эрчим хүчийг дэмжсэн санхүүгийн механизмийг хэрхэн бүрдүүлэх, олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалтын бодлого энэ чиглэлд ямар байдаг тухай ярилцана.
Модератор: Арнауд Хэкман, Азийн Хөгжлийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн
Панелистууд: С.Батболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Мерлин Лао, ICLEI олон улсын байгууллагын Зүүн Азийн Хэрэг эрхлэх газрын хөтөлбөрийн удирдагч
С.Эрдэнэ-Очир, Дэлхийн банкны Хотын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
Жессе Анг, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн ЗХА, Номхон далайн хотуудын хөтөлбөр хариуцсан захирал
Биата Транкман, НYБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч
Рут Эрлбек, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг,
“GIZ, хотын Нексус” төслийн захирал
15:30 – 16:35 Хэлэлцүүлэг
16:35 – 16:50 Уриалга гаргах
16:50 – 17:00 Хаалтын үг хэлэх
С.Батболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
-
2016 оны 8 сарын 02
МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс ”Ган зам” сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”Ган үзэг-2016” яруу найргийн наадам өчиглдөр болж шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой юм.
Яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдэвтэй гурван шүлгээр оролцлоо. Ялагчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй тодорхой болох юм байна.
-
2016 оны 8 сарын 02
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нилээд халж, түр зуурын бороо орох төлөвтэй байна. Иймд хэт халуунд гол ус бараадаж амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, баталгаатай замаар зорчиж өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
-
2016 оны 8 сарын 02
Өнгөрөгч долоодугаар сард Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр суманд хонины цэцэг өвчин гарч, халдварын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоосон.
-
2016 оны 8 сарын 02
Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих” 7 хоног тохиож байна.
-
2016 оны 8 сарын 02
Замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журмыг өнөөдрөөс эхлэн хүчингүйд тооцлоо.
-
2016 оны 8 сарын 02
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар 7 сарын 31-ний өдөр хүлэрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан байна.