Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4942 4943 4944 4945 4946 4947 4948
  • Цэргийн тоо бүртгэл маргааш эхэлнэ
    2017 оны 1 сарын 03
    Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан явуулах 2017 оны цэргийн тоо бүртгэл маргааш нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд эхэлнэ.
  • Хожимдсон ухаарал
    2017 оны 1 сарын 03
    Розалин бол арван гурван настай бүрэгдүү охин бөлгөө. Түүнийг хараахан балчир байхад аав нь ослоор өөд болсон тул ээж София нь түүнийг ардаа үүрч амандаа зуух нь холгүй зүтгэсээр өдий зэрэгтэй болгож өсгөсөн юм. Тэдний амин зуулга тарчиг ядуу болохоор үе тэнгийн хүүхдүүд илт дээрэнгүй ханддагийг тэр ойлгох болжээ. Яваандаа ээж нь гэж бүтэлгүй амьтнаас болоод хүүхдүүд түүнд тийм жудаггүй ханддаг байх гэсэн бодол там тумхан төрөх болсны улмаас дотроо улам ч ихээр шаналангуй явдаг болжээ. Софи нэг компанид цэвэрлэгчээр ажилладаг бөгөөд хар өглөөгүүр гэрээс гарч өдөржин борви бохисхийхгүй ажилладаг хэр нь шальтай ацаг хөлс авдаггүй болохоор амин зуулга нь яаж ч өөдтэй байх билээ дээ. Дээр нь газар дээрх ганц охиных нь зан араншин хувираад үг дуугүй бөглүү битүү нэгэн болчихвий гэж санаа зовнихын сацуу түүнийг баярлуулж баясгах гэж аргаа барах бол энүүхэнд.
  • People сэтгүүл оны шилдгүүдийг нэрлэлээ
    2017 оны 1 сарын 03
    Асар богинохон хугацаанд Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдэж чадсан “PEOPLE of Mongolia” сэтгүүл шинэ оны босгон дээр “PEOPLE AWARDS”-ийг зохион байгуулж, анхны түүхэн номинациудын эздийг тодрууллаа.

  • Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүдийн анхааралд
    2017 оны 1 сарын 03
    Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн билээ.
  • Э.Амартүвшин дэлхийн шилдэг 10 театрын нэг Италийн ”Сан карло”-д дуулна
    2017 оны 1 сарын 03
    МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт ”Сан Карло” театрт дуулахаар болжээ. Тэрээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ. Мөн тавдугаар сард Израйлийн шинэ театрт, Италийн Салерно хотын театрт дуулах хэд хэдэн гэрээ байгуулсан байна.

  • Адууг буудаж, хулгайлдаг байсан этгээдүүдийг илрүүлжээ
    2017 оны 1 сарын 03
    Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид адуу хулгайлдаг гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал сэжигтэн этгээдүүд адууг бэлчээр дээр нь буудаж унагаад тусгай тоноглосон автомашинд ачиж явдаг байсан нь тогтоогджээ. Тэд ихэнхдээ хэргийг шөнийн цагаар үйлддэг байсан бөгөөд унаж явсан машиных нь мөрөөр мөшгиж, баривчилсан байна.
  • О.Баасанхүү: Ерөнхийлөгчид МАН л хүнээ дэвшүүлнэ гэж заах үлдлээ
    2017 оны 1 сарын 03
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулагн өөрийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
  • ХОМ-ийг цахимаар бөглөдөг болно
    2017 оны 1 сарын 03
    Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
  • Х.Алтайг жинхэлж, гүйцэтгэх захирлаар томилжээ
    2017 оны 1 сарын 03
    Өнгөрсөн оны есдүгээр сард хуралдсан Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.
  • Гадаад хэргийн сайдын амлалтыг хятадууд ёжлож эхэлжээ
    2017 оны 1 сарын 03
    Гадаад хэргийн сайдын амлалтыг хятадууд ёжлож эхэлжээ
  • Аврагчид 25 айлыг усны аюулаас аварчээ
    2017 оны 1 сарын 03
    Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн утсанд арванхоёрдугаар сарын 21-ны 13 цагт “Баянзүрх дүүргийн 10 хорооны айлууд усанд автлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиход тус хорооны 25 айл, өрх усанд автсан байжээ.

  • Дөрвөн настай монгол хүүг хөнөөсөн хятад эрийг хорьжээ
    2017 оны 1 сарын 03
    Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд Хятад улсын иргэн согтуурсан үедээ хамтран амьдардаг Монгол Улсын иргэн Х гэх эмэгтэйг хүйтэн мэсээр гэмтээж, түүний хүү болох дөрвөн настай А-г заазуурдаж амь насанд нь хүрсэн аймшигтай хэрэг гарсан талар өмнө нь мэдээлж байсан билээ.
  • Бизнес эрхлэгч баялаг бүтээгчдийг дэмжинэ
    2017 оны 1 сарын 03
    Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны анхны цахим шуурхай хурал боллоо. Энэ үеэр МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчийн өгсөн үүргийн дагуу улсын хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хийсэн хяналт шалгалт, авсан арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, боомтуудаас мэдээлэл өгөв. Шинэ жилийн баяр угтаж хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажилласнаар нийтийг хамарсан хордлого, халдварт өвчин гараагүй, хүүхдийн бэлэгний чанар, сонголтод ахиц гарсныг дурдаж байв.

    Мөн сүүлийн 14 хоногт зохион байгуулсан ажил, хяналт шалгалтын талаарх тодорхой мэдээллийг авч, цаашид анхаарч ажиллах чиглэл өгсөн юм. Тухайлбал, ойрын хугацаанд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, хорио цээрийн дэглэмийг сайжруулах, болзошгүй гамшгаас сэргийлэхэд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах зэргийг онцлов. Түүнчлэн хууль зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоох, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгч баялаг бүтээгчдийг дэмжих бодлого барьж ажиллахыг анхаарууллаа.
  • Автобуснууд ноцтой осол гаргаж, 12 хүн гэмтжээ
    2017 оны 1 сарын 03
    Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 59жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.

    2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

    Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын уулзварт Shaolin маркийн автобусны жолооч Д нь T.Prius маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын 8 хүн гэмтсэн.

    БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөнд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS 106 маркийн автобусны жолооч О нь Эмсид ХХК-ны H. Aero City 540 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай эмэгтэй Э, 45 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтсэн байна.
  • Гэгээн Сугусун
    2017 оны 1 сарын 03
    -Хасар, Хасар... Чи хараач. Нааш ир, наашаа... Цагаан сугус... хэмээн Тэмүчин баярласандаа тэсгэлгүй хашгирав.
  • МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөв үү
    2017 оны 1 сарын 03
    Улс төрчид аливаа сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулдаг “моод” дэлгэрүүлээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж нэг хэсэг хэрэлдсэн улс төрчид энэ удаа ч мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулж өөрсдөдөө зориулсан хууль батлахаар шийджээ. Тэд ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулан батлахаар улайрч байгаагийн ганцхан шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуульд “УИХ-д суудал бүхий улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт л болоод байгаа юм. Энэ нь МАН-ынханд ашигтай заалт учир ийнхүү яаравчлан батлахыг зорьж байгаа хэрэг.
  • МАХН өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ
    2017 оны 1 сарын 03
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын гишүүд дэмжигчид маргааш 11.00 цагт МАХН-ын Төв байранд хэвлэлийн хурал зарлалаа.
  • Мэлхийн ордныхон чухал ажлаа амжуулвал бүтэмжтэй өдөр
    2017 оны 1 сарын 03
    ХОНЬ - (3/21-4/19)
    Амьдралдаа бодитойгоор хандах өдөр. Таны хувьд санхүүгийн зөв төлөвлөлт, эрүүл хооллолт нэн чухал. Худалдан авалт хийхэд тохиромжтой өдөр. Хэрвээ та жингээ хасах эрмэлзэлтэй бол хэт их цадах, хэт их өлсөх нь сөрөг нөлөөтэйг анхаар.
    Дэлгэрэнгүй
    МЯГМАР, 2017 ОНЫ 01 САРЫН 03
    ИХЭР - (5/21-6/21)
    Сайн өдөр. Ажил албандаа ахиц дэвшил гаргахыг хүсвэл санаачлагатай байх нь зөв. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, нөлөө бүхий хүнээс дэмжлэг авах, шинэ байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхэл ээлтэй. Гоо сайхны үйлчилгээ үр дүнтэй. Бусдаас дэмжлэг хүсвэл хүсэл биелнэ.
    Дэлгэрэнгүй
    МЯГМАР, 2017 ОНЫ 01 САРЫН 03
    МЭЛХИЙ - (6/22-7/22)
    Сайн өдөр. Өнөөдөр хамгийн чухал ажлаа амжуулж болно. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, том эд зүйл худалдах, худалдан авах гэх мэт. Нүүдэл хийх, барилга засварын ажил эхлүүлэх, шинэ мэргэжилд суралцахад ээлтэй. Бодлын энерги хүчтэй байгаа тул зөвхөн сайн зүйлийг бодож, ирээдүйгээ сайнаар зөгнөн төсөөл.
    Дэлгэрэнгүй
    МЯГМАР, 2017 ОНЫ 01 САРЫН 03
    АРСЛАН - (7/23-8/22)
    Хүчин зүтгэл шаардах том ажлыг төлөвлөх хэрэггүй. Сэтгэл санаа хямрах, уурлаж бухимдах, хэрүүл маргаан дэгдээх нь муу нөлөөтэй. Гоо сайхны болон эрүүлжүүлэх арга засал үр дүнтэй. Энэрэнгүй, өглөгч өгөөмөр байвал танд ашигтай. Галтай хянуур харьцаарай.
    Дэлгэрэнгүй
    МЯГМАР, 2017 ОНЫ 01 САРЫН 03
    ОХИН - (8/23-9/22)
    Ирээдүйгээ зөгнөн харах өдөр. Урлагийн салбарт ажиллагсдад бүх талаараа сайн. Эмнэлэг, анагаахын салбарт ажиллагсдын ажил өөдрөг байна. Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, засал ном хийлгэхэд тохиромжтой. Сайхан сэтгэлийг тань ашиглах хүн байна.
    Дэлгэрэнгүй
    МЯГМАР, 2017 ОНЫ 01 САРЫН 03
    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
    Өөрчлөлт хувьслын өдөр. Урьд өмнийн болж өнгөрсөн үйл явдал давтагдах, мартагдсан зүйлс сөхөгдөх хандлагатай. Бусадтай идэвхитэй харьцаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл, мэдлэг боловсролыг олж авахыг хичээ. Ажил мэргэжлийн хүрээнд шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сайхан боломж гарна.
    Дэлгэрэнгүй
    МЯГМАР, 2017 ОНЫ 01 САРЫН 03
    ХИЛЭНЦ - (10/23-11/21)
    Чухал уулзалт, айлчлал, гэрээ хэлцэл, албан ёсны илтгэл мэдээлэлд тохиромжтой өдөр. Та нөлөө бүхий хүнээс дэмжлэг авахыг хүсдэг бол мөн л өнөөдрийг сонгогтун. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй орол- цож, гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол амжуул. Танд сонин санаа төрөх ба түүнийг тэмдэглээд ав. Хожим нь ашгаа өгнө.
    Дэлгэрэнгүй
    МЯГМАР, 2017 ОНЫ 01 САРЫН 03
    НУМ - (11/22-12/21)
    Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажил төрөл эхлэхээс зайлсхийвэл зохино. Учир нь та буруу бодож, дулимаг тооцоо хийх магадлал йндйр байна. Мөнгөндөө хямгатай байхгүй бол алдаж гээж мэднэ.
    Дэлгэрэнгүй
    МЯГМАР, 2017 ОНЫ 01 САРЫН 03
    МАТАР - (12/22-1/19)
    Амьдралын шалгуур тавигдах өдөр. Тиймээс та өнөөдөр юу юунаас илүү ухаалаг байж, амьдралын аль ч хүрээний асуудалд хариуцлагатай ханд. Таны цаашдын амьдралыг тодорхойлох зарим нэг чухал үйл явдлын эхлэл тавигдах ба таны хандлагаас үр дүн нь хамаарна. Хүйтэн усны шидэт чанар өснө. Усаар бие сэтгэлээ ариусга.
    Дэлгэрэнгүй
    МЯГМАР, 2017 ОНЫ 01 САРЫН 03
    БУМБА - (1/20-2/18)
    Мэдлэг боловсролын өдөр. Өдрийн эзэн одны үрээр сурч боловсрохтой холбоотой бүх үйл ажиллагаа бүтэлтэй байна. Бие, сэтгэлийн ариуныг сахивал үйлс аяндаа бүтэх. Аливаад аз сорих, бодлогогүй шийдвэр гаргах, бусдыг сохроор дагахыг цээрлэ. Ажлаа хугацаанд нь дуусгахын төлөө хичээ. Санхүүгийн ажиллагаа орлоготой.
    Дэлгэрэнгүй
    МЯГМАР, 2017 ОНЫ 01 САРЫН 03
    ЗАГАС - (2/19-3/20)
    Сайн өдөр. Та төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлж чадна. Хуучин түнш, сургуулийн анд эсвэл хуучны найзтайгаа уулзаж болзошгүй. Хэрвээ та урьд өмнө ямар нэг ажлыг, нөхцөл байдлыг дуусгалгүй орхисон бол өнөөдөр энэ хэрэг өөрчлөгдсөн хувилбараар давтагдана. Уран бүтээлчид, зураач нарт тааламжтай өдөр.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 1 сарын 03
    11.00 цагт: Цусны донорын өдрийн хүрээнд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, мөн JCI Монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлэх ”Амьдрал бэлэглэе” төслийн 2017 оны нээлт ЦССҮТ-д болно.

    11.00 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын гишүүд дэмжигчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан асуудлаар улс төрийн байр сууриа илэрхийлж, олон нийтэд хэвлэлийн хурал хийнэ. Хурал МАХН-ын байранд болно. Утас: : 51-265175, 91688008

    14.00 цагт: Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооноос өгнө. Утас: 91976677

  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
    2017 оны 1 сарын 03
    УИХ-ын байнгын хороодын хуралдаан

    1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл;

    Ажлын хэсэг байгуулах тухай.

    2. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл.

    3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан

    УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

    Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Нийгмийн, бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Боловсролын тухай болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас 334 тоот өрөөнд.
4942 4943 4944 4945 4946 4947 4948
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
    1 цаг 59 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    2 цаг 6 мин
  • УИХ дахь Монгол Ардын Нам-ын бүлэг: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2 цаг 36 мин
  • Д.Цогтбаатар: Австралид төгссөн залуучуудыгаа дэмжинэ
    2 цаг 54 мин
  • Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ
    3 цаг 50 мин
  • П.Сайнзориг: Х.Нямбаатар дарга ажлыг их амархан харагдуулж чадсан
    3 цаг 59 мин
  • Х.Нямбаатар: Ах нь дахиж мах яримааргүй байна
    4 цаг 1 мин
  • ХХБ “Хязгааргүй Мөрөөдөл” төслөөрөө дамжуулан, Монгол Улсын Консерваторын номын санг тохижуулж өглөө
    4 цаг 9 мин
  • Имарт 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагийн мод тарилтаа амжилттай зохион байгууллаа
    5 цаг 54 мин
  • М.Бадамсүрэн: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа
    5 цаг 58 мин
  • Дархан хотыг эрч хүч, урам зоригоор дүүргэх "Дархан марафон 2026" гарааны шугамандаа ойртсоор бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ
    6 цаг 25 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Холимог тогтолцоотой парламент байгуулахыг анхнаас нь дэмжсэн
    6 цаг 35 мин
  • Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал сайн ургажээ
    7 цаг 5 мин
  • Цагаан ордны орчимд буудалцаан болсны улмаас нэг хүн нас барж, нэг хүн шархаджээ
    7 цаг 16 мин
  • Сэрэмжлүүлэг
    7 цаг 32 мин
  • ФОТО: "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаасан ээжүүд
    7 цаг 41 мин
  • Украинчууд Оросын оюутны дотуур байрыг бөмбөгдсөний улмаас 18 хүн амь үрэгдлээ
    7 цаг 54 мин
  • Эболагийн халдварын тархалт хүрээгээ тэлж аюулын хэмжээнд хүрлээ
    8 цаг 4 мин
  • Х.Мөнгөнцэцэг: "Ээж ээ" гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй
    8 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 36 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК