Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4958 4959 4960 4961 4962 4963 4964
  • 1:4:7 буюу N-3
    2016 оны 12 сарын 23
    01. Зарлал нэг: «Арлын орон японд сувилагчаар ажиллахад зуучлана. Тавигдах нөхцөл мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн байх шаардлагатай. Цалин өндөр: Жилдээ 300 мянган юаний цалин олгож, байр хоолны асуудлыг ажил олгогч тал хариуцна. Та дээрх шаардлагуудыг хангаад нааштай хариу сонссон тохиолдолд зуучлалын хөлсийг японы талаас хүүгүй зээл авч шийдэх боломжтой. Зарлал хоёр: Японд Ай Ти инженерээр ажиллахад зуучлана. Эхний нэг хоёр жилдээ сарын 2000 мянган долларын цалинтай ажиллаж байгаад яваандаа мэргэжлийн ур чадвар дээшлэхийг харгалзан цалингийн хэмжээ 5000 долларт хүрэх боломжтой. Тавигдах нөхцөл: Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн байх шаардлагатай.

    02. Энэ бол сүүлийн үед хятадын ажил олголтын сайтууд дээр маш их гарах болсон зар юм. Дээрх заруудаас харахад Япон хэлний төвшин тогтоох шалгалтын N-3 зэрэг гэж чухал босго байгаа нь харагдаж байна. Уг нь учрыг нь олсон хүнд бол тийм ч давшгүй хүнд даваа биш л дээ. Хятад улс сүүлийн жилүүдэд жил болгон 12 000 мянган Ай Ти инженерүүдийг Япон улс руу гаргаж байгаа нь улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хэлний түргэвчилсэн курсуудэд маш том боломж олгож байгаа болохоор Шанхай, Бээжин, Далянь, Чэндү зэрэг томоохон хотуудад тийм чиглэлийн сургалтын төвүүд хэдэн арваараа байгуулагдаж бэлтгэсэн сайн хүмүүсээ японы талд зуучилж байгаа ажээ.

    03. Ай Ти инженерүүдийг хөгжингүй улс орнуудад нарийн мэргэжлийн, ердийн, анхан шатны төвшний хэмээн гурав хуваадаг нь 1:4:7 гэсэн тооны харьцаа оногдохоор байвал оновчтой төвшинд байна хэмээн үздэг ажээ.

    04. Энэ мэт улс орны хөгжил, ард түмний ахуй амьдралд дэмтэй байж мэдэх мэдээлэл хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар дүүрэн байдаг л даа. Манайхан ч гэсэн түүнээс санаа аваасай гэсэндээ өөрийн таньдаг сонины эрхлэгчид хандан: «Чи өөрийн сэтгүүлчдээс сонгож байгаад хятад хэл сургаач. Тэгвэл найз нь туслаж болно шүү.» гэтэл өөдөөс: «Манайхан хятад зүгийн мэдээ материал тавиад байвал намайг хятад цусны хүн гэж хардах байлгүй.» гэсэн марзан хариулт өгсөн тухай би дээхэн нэг бичлэгтээ дурдаж байсан.

    05. Саяхан нэг боломжийн өндөр тушаалтын төрийн түшээтэй уулзахдаа: «Японд сайн бэлтгэгдсэн сувилагч гаргавал жилдээ зуун сая төгрөгтэй тэнцэх хэмжээний цалин хөлстэй байж мэдэх юм байна лээ.» гээд ярьтал өөдөөс харин: «Япон шиг өндөр хэрэглээтэй нийгэмд зуун сая төгрөг гэдэг тийм их мөнгө биш.» гэдэг байгаа. Сая Японд байх хугацаандаа тэнд ч гэсэн зуун сая төгрөг асар их мөнгө байж мэдэхийг ойлгосон. Манайх уг нь японы талтай сувилагч гарах тохиролцоонд бараг л хүрээд байтал нэг хийрхүү төрийн түшээ: «Бид монгол бүсгүйчүүдээ гадаадын хөгшчүүлийн өтгөн шингэнтэй зууралдахыг бодлогын хувьд зөвшөөрөхгүй.» гэж айлдаад тас цохичихсон тухай дээхэн чих дэлсэж байсан нь бараг үнэний хувьтай буй за. Би өтгөн шингэн гэж арай зөөлрүүлэн хэлж байгаа юм шүү.

    06. Америкийн хамгийн ашиг орлого, нэр хүндтэй ажлаар сувилагчийн мэргэжил шалгарсан. Дараа нь Ай Ти инженерүүд орж байгаа тухай та бүхэн уншсан байлгүй дээ. Ер нь америкад сувилагч нарын байр суурь эмчийнхээс ялгаа байдаггүй тухай тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс гадарлаж л таарна. Гэтэл манай томчууд болохоор өтгөн шингэнтэй зууралдуулан бодсоор байдаг байх гэж.

    07. Ер нь Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн тохиолдолд зөвхөн Ай Ти инженер, сувилагч төдийгүй японы нийгэмд дутагдалтай байгаа 100 шахам мэргэжлээр ажил хийх боломж байдгийг японтой харилцаа төдийлөн сайнгүй хятад улс овсгоотой ашиглаж хүмүүсээ тийш нь илгээсээр байна. Мөртлөө өөрийн хүмүүсээ маш сайн бэлтгэж ашиг орлого сайтай салбарыг нь онилж явуулаад байгаа нь бас л нэг атаархал төрүүлэм зүйл мөнөөс мөн л дөө.

    08. Бид хятадуудын муу санаатайг гайхах дуртай. Гэтэл нөгөө муу санаатай хятадууд маань бизнесийн энэ алтан боломжийг үндэстэн даяараа зарлаад бэлтгэгдсэн хүмүүсээ япон солонгос руу илгээгээд байдаг. Гэтэл манайд болохоор цөөн тооны хүмүүсийн хүрээнд энэ сайхан боломжийг мэдээд байгаа хэр нь хувийн бизнес болгочих юмсан гээд санааныхаа мухарт хав дараад байгааг бодоход учиргүй сайн хэрэг яавч биш байж таарна.

    09. Би дээр солонгос гэдэг үгийг гар халтираад биччихсэн хэрэг биш юм шүү. 2030 он гэхэд нэг ажил хийж байгаа солонгос хүн 2,3 өндөр настанг тэжээнэ гэсэн хачирхалтай тоо баримт уншсан нь тэнд хүн амын хөгшрөлт хичнээн ноцтой байгааг илтгэж байна. Япон улс ч хүн амын хөгшрөлтөөрөө угаас зартай л даа. Гэтэл сая Тайваньд очихдоо хүн амын хөгшрөлт дээрх хоёр орноос ч ноцтой байдгийг олж мэдэв.

    10. Шинзо Абэ ерөнхий сайд энэ оны арван сараас эхлэн гадаадын мэргэжилтэй ажилчид авах тал дээр хоёр ч удаа ойр ойрхон мэдэгдэл хийсэн. 2024 он гэхэд японд зөвхөн сувилагчийн хэрэгцээ 400 мянгаар яригдаж байгаа ажээ. Ай Ти инженерийн хэрэгцээний хувьд тэр өндөр хөгжсөн нийгэм бараг л «Хар нүхнээс» өөрцгүй гэж хятадын хэвлэлд бичиж байна. 2020 оны Токиогийн олимпийн бүтээн байгуулалттай холбогдоод дахин наян мянган барилгын чиглэлийн гадаад ажилчин авах шаардлага японы засгийн газарт тулгараад байгаа юм л даа. Сая Тайвань руу нисэж байхад засгийн газар нь гадаадын өндөр чадвартай ажилтан авах талаар мэдэгдэл гаргасан тухай тэндхийн сонин дээр гарсан байна лээ.

    11. Манай Монгол улс дээрх улс орнууд руу хараар голдуу хар ажилчин гаргаад байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Одоо арай ондоо томоор сэтгэж оюунлаг ажиллах хүчийг тийшээ гаргавал улс орны маань хувьд Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүй их хувь нэмэр оруулж болмоор санагдана. Энэ алтан боломжийг түрүүлэн олж харсан хүний хувьд миний бие эхнэрийгээ дагуулан газар дээр нь очиж судлахаар Япон, Тайвань руу хөлгийн жолоо залсан болохыг нуух юун.

    12. Газар дээр нь очсон хойно угаас зовхи нь босоо манай сэргэлэн залуус дээр дурдсан чиглэлээр ажилд орчихсон хөлөө олчихсон байхтай цөөнгүй тааралдаж байлаа. Миний санаж төсөөлж байснаас ч өргөн боломж байгаа нь тэдний ярианы зах зухаас ойлгогдож байв.

    13. Одоо төр засгийн зүгээс үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг ашигтай боломж гэдэг талаас нь олж хараад «чулуу болгоосой» гэж хэлмээр байна. Азийн өндөр хөгжилтэй улс гүрнүүд хүн амын хөгшрөлт хэмээх нийгмийн үзэгдэлд дайрагдаж, төрөлт эрс буурсан төдийгүй ид хөдөлмөрийн насны залуучууд ажил хийх дургүйн улмаас ажилгүйчүүдийн дунд эзлэх хувь хэмжээ чамгүй өндөр байдгийг тэнд байх цөөн хоногийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрээс уншиж байлаа. Гэтэл хүүхэд залуучуудын орон гэгддэг манай орны хувьд дээрх улс орнуудтай энэ чиглэлээр харилцан нөхвөрлөх өргөн боломж байгааг төр засгийн төвшинд ярьж шийдмээр санагдана.

    Бид тураалтай цэрэг, траншейний хүүхэд, өвгөнтийн архичин, биеэ үнэлэгч, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, агаарын бохирдол, хорих анги, ядуурал, замын түгжрэлийг дэндүү их ярьлаа. Одоо арай холыг харж хоёрыг сэтгэж амьдармаар байна шүү дээ.

    14. Мэдээжийн хэрэг гагц хэлж ярьж ярьснаар хамаг асуудал шийдэгдчихгүй л дээ. Хамгийн гол нь залуусаа энэ чиглэлд бодлоготой бэлдэх шаардлага урган гарч байна. Тэгж чадваас ард түмний аж амьдрал дээшлэхэд маш том түлхэц үзүүлэх, гадаадын шилдэг арга технологиос суралцах, тусгай мэргэжлийн сургуулиудын оюутны элсэлтийн асуудлыг шийдэх гээд дам дам олон эерэг үзүүлэлт илрэн гарах нь ч тодорхой. Тэр ч байтугай эмч сувилагч нарын нийгмийн үнэлэмжийг ойртуулж, япон солонгос руу ойролцоо тооны Ай Ти инженер, сувилагч нарыг хамт илгээхийг хүртэл давхар тооцох нь угтаа бол төрийн хар хайрцагны бодлогод хав дараастай байх учиртай зүйл баймаарсан.

    15. Энэ бичлэгийн гарчигт дурдагдсан Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцүүлэхэд чиглэгдсэн сургалт шинэ он гараад манай Гэгээ сургалтын төв дээр эхлэх болсныг та бүхэнд дуулгахад таатай байна. Энэ нь эцсийн дүндээ чадварлаг залуусыгаа өндөр хөгжилтэй улс оронд ажиллаж амьдарч хөлөө олоход нь туслах гүүр болох зорилготой гэдгийг та бүхэн ойлгож байгаа биз дээ. Тийм болохоор Ай Ти, анагаах, барилга, инженер зэрэг чиглэлээр суралцаж төгссөн залуус манай «Гэгээ сургалтын төвийн» япон хэлний ангид элсэн суралцахыг урьж байна.

    16. Бид хоёр сар хятад хэл зааж сургаад түүнийхээ үндсэн дээр япон хэлийг үргэлжлүүлэн сургах тул анх суралцагсдын хувьд маш хүнд санагддаг япон хэлний ханз үсгийн бэрхшээлийг хялбар гэтлэн давах боломж олгох юм. Харин япон хэлний ярианы хэлний хувьд манай монгол хэлтэй дүрэм өгүүлбэрийн бүтэц нэлээд төстэй тул суралцахад төдийлөн төвөггүй. Заах арга зүй хийгээд сургалтын агуулгын талаарх нарийн мэдээллийг удахгүй та бүхэнд хүргэхээ амлаж байна.
  • Ө.Энхтүвшин: Бид Хөгжлийн банк гэж үр могой төрүүлчихжээ
    2016 оны 12 сарын 23
    Ө.Энхтүвшин: Бид Хөгжлийн банк гэж үр могой төрүүлчихжээ
  • Оюутнууд малчдад хандив өргөлөө
    2016 оны 12 сарын 23
    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна.

  • Элэгний вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө
    2016 оны 12 сарын 23
    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.

    Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

    Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.

    Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.

    АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
    АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир” эмийг Монгол эм импекс ХХК
    Энэтхэг улсын ”Hetero Drugs Limited” эмийн үйлдвэрийн ”Ледифос” эмийг ”Ази фарм” компани
    Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
    2016 оны 10 сараас Энэтхэгийн ”Strides Shasun” компанийн үйлдвэрлэсэн ”Вирпас” Монос ХХК тус тус нийлүүлж байна.
    АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан үйлчилгээтэй юм байна.

    Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой юм.

    Өнөөдрийн байдлаар нийт дээрхи таван эмийг 9 сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөнд Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

    ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР
    ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭМИЙН САНГИЙН ЖАГСААЛТ
    № Дүүрэг Үйлчлэх эмийн сангийн нэр Эмийн сангийн хаяг
    1. Сүхбаатар дүүрэг




    Маго фарм /Омбол/ 1-р хороо Далай цамхаг 1 давхар
    Энх үйлс 2 / Омбол/ 7 хороо Нуурын 7-65
    МЭИК Эмийн сан 1 Нарны зам 39
    Ази фарм Фарммаркет 4 хороо 50 мянгат 22 байр
    Ази фарм 8 8 хороо Оюутны гудамж 10/1 байр
    Монос-Метромалл 6-р хороо 1 Метромалл худалдааны төвийн байр
    Монос 11 8-р хороо 11-р хороолол 1-184 тоот
    2. Баянгол дүүрэг Оранж /Омбол/ 3-р хороо Нарны хороолол7-124
    Магофарм / Омбол/ 19 хороо 4 хороолол 51 байр
    МЭИК Эмийн сан 3 Капитал таун 1-р давхарт
    МЭИК Фарммаркет-5 10-р хороолол шинэ дэлхий хотхон
    Ази фарм БГД -4 4 хороо 2 хороолол
    Ази фарм БГД -12 12 хороо бичил хороолол
    Монос-25 2-р хороо Чингүнжавын гудамж 9
    Монос-Магда 18-р хороо 4-р хороолол Магда худалдааны төвийн байр
    3. Баянзүрх дүүрэг





    Календула/ Омбол/ 18 хороо Дархан детект эмнэлэг
    Еврофарм Эрдэнэтолгой /Омбол/ 8 хороо Шархад 40 -248 байр
    МЭИК Фарммаркет-2 Офицерууд ордон, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
    МЭИК Фарммаркет-3 Цайз,16-р хороолол, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
    Ази фарм БЗД 16 хороо 16 хороолол 45 байр
    Саргун асархуй /Ази фарм/ 1-р хороо Токуо гудамж 26 байр 1 давхар
    Монос- Энканто 26-р хороо Оргил худалдааны төв
    Монос-13 18-р хороо 13-р хороолол Намьанжүгийн гудамж
    4. Чингэлтэй дүүрэг




    Нони /Омбол/ 3 хороо Капитал центр
    Төхөм фарм /Омбол/ 1 хороо 35 -р байр
    МЭИК Фарммаркет-1 Бишрэлт Худалдааны төв 1-р давхар
    МЭИК Эмийн сан 2 Улсын их дэлгүүр 1-р давхар
    Ази фарм ЧД 3 хороо 50 мянгат
    Монос-Төв 4-р хороо 50 мянгат 15-р байр 2 тоот
    Монос-37 2-р хороо 2-р 40 мянгат 25-р байр
    5. Хан-Уул дүүрэг


    Цэгэма /Омбол/ 19 хороолол Үйлчилгээний төв
    Энх үйлс 1/ Омбол/ 16 хороо Буянт ухаа 1
    МЭИК Эмийн сан-4 Нисэхийн 58-р байрны 1-р давхар
    Ази фарм Нисэх 16 хороо морингийн зам 57 байр
    Монос -Оргил 1-р хороо Оргил шилтгээний байр
    6. Сонгинохайрхан дүүрэг Еврофарм Цамбагарав /Омбол/ 14 хороо 13 байр
    Еврофарм Хархорин / Омбол/ 15 хороо 19 байр
    МЭИК Фарммаркет-4 Хархорин захын хойно, Пирамид үйлчилгээний төв
    МЭИК Фарммаркет-6 5 шар, Капитал банкны 1-р давхар
    Медивико 2 /Ази/ 17 хороо 1 хороолол 32 байр
    Монос-Хархорин 17-р хороо 1-р хороолол Москвагийн гудамж 13а байр
    Монос-5 шар 18-р хороо Таван шар 153/07-р байрны 1 давхарт
    7. Налайх дүүрэг
    Түвшин тун /Омбол+Монос/ Нэгдсэн эмнэлгийн хашаанд
    Согоон бор /МЭИК/ 2-р хороо 20р байр 175 тоот
    Эмийн бамбай /Ази/ 2р хороо 21байр 3 тоот
    8. Багануур дүүрэг Ухаа булаг /Омбол +МЭИК +Монос/ 1-р хороо 13-р байр 2 тоот
    Тайн ам /Ази/ 1-р хороо 12-р байр 2 тоот
    9. Багахангай дүүрэг Хэнз хонгор /Ази/ 2р хороо Өртөөний 33 тоот
  • Халаасны хулгайч нар 19 сая төгрөгийн хохирол учруулжээ
    2016 оны 12 сарын 23
    Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх зорилготой “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлсэн гэмт хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • О.Алтангэрэл: Сайд Ц.Мөнх-Оргилын давхар иргэншлийн талаарх ярилцлагыг хараад ой гутав
    2016 оны 12 сарын 23
    Сайд Ц.Мөнх-Оргилын давхар иргэншлийн талаарх ярилцлагыг хараад ой гутав.
  • 1990-ээд оны одуудын залуу нас болон одоо үе
    2016 оны 12 сарын 23
    1.Leonardo DiCaprio



    2. Mila Kunis



    3. Ashton Kutcher



    4.Jennifer Aniston





    5. Joshua Jackson



    6. Gillian Anderson



    7. Christina Ricci



    8. Nick Carter



    9. Brad Pitt



    10. Kirsten Dunst

  • ”Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнийн шинэ уран бүтээл
    2016 оны 12 сарын 23
    ”Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнийн шинэ уран бүтээл
  • Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэж эхэллээ
    2016 оны 12 сарын 23
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

  • Шинэ жилийн баярт зориулсан “Snow melody” тоглолт өнөөдөр болно
    2016 оны 12 сарын 23
    Улсын Филармони III дахь жилдээ шинэ жилийн баярыг тохиолдуулан хамгийн олон уран бүтээлчид оролцсон “SNOW MELODY” new year’s concert 2017 хөгжмийн концертыг үзэгч, сонсогчдын хүртээл болгох гэж байна.
    Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар, “Баянмонгол” жааз найрал хөгжим, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/, Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан/СТА/, Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Т.Амина /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ, Т.Отгонбаяр, Б.Солонго, С.Нямбаяр нар оролцож шинэ жил, шинэ он, өвлийн сэдэвт шилдэг бүтээлүүдээсээ толилуулах юм. Мөн урилгаар Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа нар оролцоно.
    Тус тоглолтыг Юнител групп 2 дахь жилдээ дэмжин ажиллаж буй бөгөөд тоглолтыг юнивишний 88-р сувгаар шууд дамжуулахаас гадна юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000₮-ний хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
    Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88037375, 99196623 дугаарын утсаар болон www.mgl-philharmonic.com сайтаас аваарай.
    Тасалбарыг Соёлын Төв Өргөө, Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна.
    Дашрамд дуулгахад оюутан залуусын хөгжмийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд SNOW MELODY тоглолтыг хөнгөлөлттэй үнээр үзэх боломжийг олгож байна.
  • Хилээр хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ
    2016 оны 12 сарын 23
    Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар Монгол Улсын хилээр хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
  • НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улиралд багтаан олгоно
    2016 оны 12 сарын 23
    НӨАТ-ын тухай шинэчилсэн хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн дагуу иргэд баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон юм.
  • Н.Учрал: Хотын удирдлагууд баяр тэмдэглэхээ болиод утааны асуудлаа ярьж эхлэх хэрэгтэй
    2016 оны 12 сарын 23
    Улаанбаатар хот өвлийн улиралд утаан бүрхүүлд байсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Утаа жил ирэх бүр нэмэгдэж аюулын дохио зарлаад байгаа нь хүлцэнгүй явж ирсэн иргэдийг бухимдан босгоход хүргээд байгаа. Үүнийг утааны эсрэг нэгдэж эсэргүүцлийн жагсаал хийхээр бэлтгэж буй эцэг, эхчүүдийн үйлдлээс харж болно. Утаа иргэд тэр дундаа нялхсын эрүүл мэндэд шууд нөлөөлж жилдээ уушгины хатгалгаагаар нас барах 0-4 настнуудын тоог нэмж байгаа нь эмгэнэлтэй. Хатгалгаа туссан хүүхдийн тоо эмнэлгийн орон дээр бус коридорт эмчлүүлэх хүртлээ нэмэгдэж буй нь Засгийн газар, УИХ-ын гишүүд, хотын удирдлагуудаас SOS ирэхээс өөр аргагүйд хүргэж буй. Тэгвэл утааны эсрэг бид хэрхэн, яаж ажиллах ёстой юм бэ. Хэн үүнд анхаарлаа хандуулах ёстой юм гэдэг талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.
  • ГХЯ: Берлин дэхь монголчууд сонор сэрэмжтэй байхыг анхааруулав
    2016 оны 12 сарын 23
    Энэ сарын дугаар сарын 19-ний өдрийн Даваа гарагийн орой ХБНГУ-ын Берлин хотын төвд “Зул сарын зах” руу хүнд даацын ачааны автомашинтай этгээд дайран орсны улмаас өнөөдрийн байдлаар 12 хүн нас барж, 48 хүн гэмтсэн гэж Холбооны цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдээд байна.
  • Шуурхай: Шүүх хурал эхэлж, нотлох баримтыг шинжилж байна
    2016 оны 12 сарын 23
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаад буй гурван хүнд холбогдох хэргийн шүүх хурал дөнгөж сая эхэллээ.
  • Чуулганы хуваарийг урагшлуулна
    2016 оны 12 сарын 23
    Ирэх долоо хоногийн пүрэв гариг буюу 12 дугаар сарын 29-нөөс бүх нийтийн амралт эхэлнэ. Энэ шинэ жилээр бүхий нийтээрээ дөрөв хоног амрахаар байгаа. Оноос өмнө хэлэлцэн шийдвэрлэх асуудлаа дуусгах хэрэгтэй гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үзэж байгаагаа чуулганы хуралдааны үеэр хэллээ.



    Тиймээс ирэх долоо хоногийн чуулганы хуралдааныг хуваарийг урагшлуулж, лхагва гаригт хийх саналыг УИХ-ын даргатай зөвшилцөхөө мэдэгдлээ. Учир нь Хилийн тухай хууль зэрэг зарим хуулийн төслийг батлан шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.
  • ОХУ-аас мал эрүүлжүүлэх 20 сая тун вакцин авна
    2016 оны 12 сарын 23


    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-тай Мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, үрийн аж ахуй байгуулах, хил орчмын худалдаа хийх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

    Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн арван нэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн байна. Айлчлалын хүрээнд ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич, ХХАА-н дэд сайд Громыко Евгений Васильевич нарын хүмүүстэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил хэргийн талаар ярилцжээ.

    “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаас 5 сая тун вакциныг энэ сарын 25-ны дотор авах юм байна.

    Түүнчлэн “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаас 5 сая тун вакциныг энэ сарын 25-ны дотор авах юм байна.

    Мөн уулзалтын үеэр Орос - Монголын ХАА-н бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол улсын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, үр тарианы сорт гаргахад хамтарсан хөтөлбөр болоод Монгол Улсаас ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх квот зэрэг асуудлын талаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрсэн байна.
  • Ц.Мөнх-Оргил сайд юу хийв: Хятад улс Монголын талын уучлалыг хүлээн авлаа
    2016 оны 12 сарын 23
    Дээрхийн гэгээн Далай лам манай улсад гэнэтхэн айлчилснаар Хятадаас авах дөрвөн тэрбум гаруй ам.долларын зээл цуцлагдав. Тэгвэл Гадаад харилцааны сайд Ц.Мөн-Оргил саяхан Далай ламыг цаашид дахин айлчлахыг нь зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн нь “дуулиан” болоод байна.


  • С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ
    2016 оны 12 сарын 23
    Цагдан хорих 461 дүгээр ангид С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр сэжигтнүүд дөрвөн цаг орчим мэдүүлэг өгсний дараа улсын яллагч, хохирогч, сэжигтний өмгөөлөгчид шүүгдэгчдэд асуулт тавьж, хариулт авсан юм.



    Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм. Харин гэрчээр Г.Чулуунбат, н.Давааням гэх хоёр оролцож байна.



    Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж байна.
  • Засгийн газрын гишүүд хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлэв
    2016 оны 12 сарын 23
    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өчигдөр /2016.12.22/ Дотоодын цэргийн тухай, Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.



    Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 5 бүлэг, 40 зүйлтэй бөгөөд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд, Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 1 тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.

    Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ. Уг хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөнд халдах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинээр боловсруулсан болохыг төсөл санаачлагч танилцуулсан юм.



    Түүнчлэн Дипломат албаны тухай хуулийг 2000 онд баталсан байдаг. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 06 дугаар сард хэлэлцэж, энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байна. Энэ дагуу Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

    Олон улсын эрх зүйн харилцан адил байх зарчмыг баримтлан улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа идэвхигүй, маш цөөн тооны иргэд оршин суудаг Индонези, Бразил улсад суугаа ЭСЯ болон дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа Япон Улсын Осака хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус тус татан буулгаж, улсын төсвийн хүндрэлтэй нөхцөл байдалд тодорхой хэмнэлт хийх, төсвийн урсгал зардлыг бууруулахаар тооцож Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид энэ үеэр Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.



    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа болон тус сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь холбогдох Засгийн газрын гишүүнд байхаар зохицуулсан хэдий ч зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулсан байдаг аж.

    Өргөн мэдүүлж буй уг хуулийн төслөөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор тусгасан байна.



    Хууль батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээл олгох журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталснаар зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал зэрэг асуудал тодорхой болно гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцас хэлтсээс мэдээлэв.
4958 4959 4960 4961 4962 4963 4964
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
    6 цаг 11 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    6 цаг 18 мин
  • УИХ дахь Монгол Ардын Нам-ын бүлэг: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    6 цаг 48 мин
  • Д.Цогтбаатар: Австралид төгссөн залуучуудыгаа дэмжинэ
    7 цаг 6 мин
  • Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ
    8 цаг 2 мин
  • П.Сайнзориг: Х.Нямбаатар дарга ажлыг их амархан харагдуулж чадсан
    8 цаг 12 мин
  • Х.Нямбаатар: Ах нь дахиж мах яримааргүй байна
    8 цаг 13 мин
  • ХХБ “Хязгааргүй Мөрөөдөл” төслөөрөө дамжуулан, Монгол Улсын Консерваторын номын санг тохижуулж өглөө
    8 цаг 21 мин
  • Имарт 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагийн мод тарилтаа амжилттай зохион байгууллаа
    10 цаг 6 мин
  • М.Бадамсүрэн: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа
    10 цаг 10 мин
  • Дархан хотыг эрч хүч, урам зоригоор дүүргэх "Дархан марафон 2026" гарааны шугамандаа ойртсоор бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ
    10 цаг 37 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Холимог тогтолцоотой парламент байгуулахыг анхнаас нь дэмжсэн
    10 цаг 47 мин
  • Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал сайн ургажээ
    11 цаг 17 мин
  • Цагаан ордны орчимд буудалцаан болсны улмаас нэг хүн нас барж, нэг хүн шархаджээ
    11 цаг 28 мин
  • Сэрэмжлүүлэг
    11 цаг 44 мин
  • ФОТО: "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаасан ээжүүд
    11 цаг 53 мин
  • Украинчууд Оросын оюутны дотуур байрыг бөмбөгдсөний улмаас 18 хүн амь үрэгдлээ
    12 цаг 7 мин
  • Эболагийн халдварын тархалт хүрээгээ тэлж аюулын хэмжээнд хүрлээ
    12 цаг 16 мин
  • Х.Мөнгөнцэцэг: "Ээж ээ" гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй
    12 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    12 цаг 48 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК