зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5889 5890 5891 5892 5893 5894 5895
  • 16 цагийн байдлаар 4821 иргэн санал өгчээ
    2015 оны 6 сарын 18
    Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өнөөдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм. Сонгуулийн ирцийн мэдээллийг 2 цаг тутамд танилцуулж байна. 16:00 цагийн байдлаар 4821 иргэн санал өгч, сонгуулийн ирц 23,7 хувьтай байна. Налайхын иргэд Та бүхэн харьяа хороон дээрээ очиж сонгуульдаа идэвхитэй оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн яаманд харамсаж, гомдож байна
    2015 оны 6 сарын 18
    Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн яаманд харамсаж, гомдож байна
  • Н.Алтанхуяг: Хууль санаачилж болдоггүй цөвүүн цаг ирсэн байна
    2015 оны 6 сарын 18
    Тэгвэл Н.Алтанхуяг “Миний өргөн барьсан хууль хасагдлаа. Хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан тухай тодруулсан. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн бичгийн дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж болохгүй. Гэтэл жагсаалтаас хассан байна. Товчхондоо бол УИХ-ын гишүүн хууль санаалчах боломжгүй болох цөвүүн цаг Монголд ирж байна. Хууль санаачилсан гишүүнийг дарамтлан, гүтгэдэг болжээ. Төрийн байгууллага өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацдаг болсон байна” гэлээ.

  • Гацууртын төрийн эзэмшлийн хувийг тогтоох төсөл уналаа
    2015 оны 6 сарын 18
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэлсэн. Чуулганы хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, үгээ хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар 31.9 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэж, төсөл уналаа. Засгийн газраас оруулсан уг төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын 10 гишүүн хуралдаандаа байхгүйг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Тэрбээр “Засгийн газар ирцээ бүрдүүлж, төслөө хамгаалж чадаагүй, хохь нь” хэмээн хатуухан хэлсэн юм.
  • Сонгуулийн ирц 14 цагийн байдлаар 19,3 хувьтай байна
    2015 оны 6 сарын 18
    Сонгуулийн ирцийн мэдээллийг 2 цаг тутамд гаргаж байна. 14:00 цагийн байдлаар нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 20310 иргэний 19,3 хувь нь буюу 3916 иргэн санал өгчээ.
  • Асрамжийн газрын хүүхдүүд автобустай боллоо
    2015 оны 6 сарын 18
    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын харьяа “Од” зусланд очиж нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа.
  • Халуун цэг: Хонконгийн эрх баригчид Бээжингийн шинэчлэлийг эсэргүүцлээ
    2015 оны 6 сарын 18
    Хонконгийн хууль тогтоогчид Бээжингийн сонгуулийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн нь өнөөдрийн олон улсын томоохон үйл явдалд тооцогдож байна.

  • Үндэсний үйлдвэрлэгчид Чингисийн талбайд жагслаа
    2015 оны 6 сарын 18
    Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид өнөөдөр Чингисийн талбайд жагсаал хийлээ. УИХ-аар Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байгаа. Мөн Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ. Үйлдвэрлэл эрхлэгчид эх орныхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой уг хуулийг яаралтай батлахыг шаардаж, ийнхүү Чингисийн талбайд цугласан аж. Жагсаал, цуглааныг Монголын Зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийн холбоо, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо болон Хөдөө аж ахуйн техникийн Шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдлүүд хамтран зохион байгуулжээ.
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хуурамчаар хийж байжээ
    2015 оны 6 сарын 18
    СБД-т байрлах “Оргил” интернет кафед 49 настай эрэгтэй ”О” нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хуурамчаар хийж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Эд мөрийн баримтаар хуурамч автотээврийн хэрэгслийн гэрчилгээ 6 ширхэгийг хураан авсан байна.
  • Косовогийн Ерөнхий сайд асаныг баривчлав
    2015 оны 6 сарын 18
    Косовогийн экс Ерөнхий сайд Рамуш Харадинажийг Словени улсад баривчилсан талаар “Telegraph” агентлаг мэдээллээ. Түүнийг 1990 оны сүүлээрх мөргөлдөөнийг мөрдөн шалгасны эцэст дайны гэмт хэрэгтэн хэмээн үзэж баривчилжээ.
  • Солонгосоос ирсэн зорчигчидоос эмнэлзүйн шинж тэмдэг илэрээгүй гэв
    2015 оны 6 сарын 18
    БНСУ-д Коронавируст халдвараар 19 хүн нас баржээ.
  • Гацууртын ордын эзэмших хувь хэмжээг тогтоох тухай хэн юу хэлэв?
    2015 оны 6 сарын 18
    Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.


    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан -”Ноён уулын булш, түүх соёлын хосгүй давтагдашгүй зүйл. Энэ уулыг нинжа нараас яаж хамгаалах вэ?. Хүннүгийн үеийн булш, бунханыг хөндөхгүй гэх баталгаа бий юу” гэв.


    Түүний асуултад Р.Жигжид сайд хариулахдаа ”Ноён уулын булш, бунхантай газрыг улсын тусгай хамгаалттай газарт бүртгэхээр болсон. Үүгээр хамгаалах орчин бүрдэнэ” гэв.


    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ”Зурагнаас харахад цэвдгийн тархалт янз бүр байна. Хөлдөлтийн гүн 3-4 метр. Нарийвчлан судалгаа хийх шаардлагатай” гэв.


    УИХ-ын гишүүн О.Баасанхүү ”Өргөдлийн байнгын хороонд Ноён уулаа хамгаалах асуудлаар 20 мянган өргөдөл ирсэн. Гэтэл Су.Батболд ”Манай байнгын хороо хэлэлцэнэ” гээд даргын зөвлөлийн хурлаар дарамталж байгаад авсан. Үнэхээр харамсаж байна. Тони Блейр Монголд ирээд байгаа нь Ноён уулыг ухах гэсэн санаа гэж гадны хэвлэлүүд бичиж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Наадмын өмнө хуулиудыг бөөндөх санаа байна уу. Сэлэнгээс УИХ-д нэр дэвшсэн, дэвших сонирхолтой С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар хаачив аа” гэлээ.


    Р.Жигжид сайд түүний асуултад хариулахдаа ”Эндээс орж ирэх 265 сая доллар, 400 гаруй сая ам доллар татварт орохоор байгаа” гэлээ.


    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ”Сентерра Гоулд компанийхан төр 34 хувиа эзэмшвэл 130 сая доллар төл гэж шантаажилсан. Энэ асуудлыг хэлэлцэх зайлшгүй шаардлага байгаа юм уу. Нөөц ашигласаны тусгай зөвшөөрөл хэдэн хувиар тогтоогоод байгаа юм бэ бага хэмжээний татвар аваад баялгаа өгөөд явуулах юм уу. Цагаан суварга яг ийм маягаар алга болсон” гэж асуув.

    Р.Жигжид сайд хариулахдаа ”Төрийн эзэмшлийн 34 хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлж, стратегийн ордын нөөц ашигласан тусгай төлбөрийг 3 хувь дээр тогтоогоод байна” гэлээ.

    УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ”Монголын төр ямар хэмжээний шаардлага тавьж байгаа вэ” гэж асуув.

    Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн уг асуултад хариулахдаа ”Төслөөс нийт 600 сая долларын эдийн засгийн үр өгөөж орно” гэв.

    УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ”Эдийн засгийн үр нөлөө тодорхой харагдахгүй байна. Том дансны цаана та нарыг хуурч байна. Ёс зүйгүй загнадаг Сентерра Гоулд яагаад парламентыг хуураад байгаа юм бэ. Заавал тэдэнтэй гэрээ хийх ямар албатай юм бэ” гэлээ.

    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ”Р.Жигжид сайд Төрийн эзэмшлийн 34 хувийг ашиггүй. Роялтыг судалж байна гэлээ. Яах гэж сайд хийж байгаа юм бэ. Дэд сайд Г.Тэмүүлэн ОТ-г цааш нь харуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Одоо Гачууртыг алга болгох гэнэ. Энд тэнд нэр дэвших санаа байгаа байх. Хаана нэр дэвшинэ тэнд өөрийг чинь хэн бэ гэдгийг бид хэлэх болно” гэлээ.


    УИХ-ын гишүүн О.Болорчулуун ”Сентерра Гоулд бол хөгжиж буй орнуудыг цөлмөдөг. Киргизийг цөлмөсөн ард иргэд нь боссон Бороо Гоулдыг ямар ч татваргүй цөлмөсөн Парламентын гишүүдийг авилгадаж байгаа компани Монголын улс төрчдийг лообидаж ашиглана гэдгээ ил тод зарладаг. Үнэт зүйл гэж байх ёстой хөндөж болохгүй газар бидэнд байх учиртай. Газрын гүнд ноёдын булш байна Тулга битгий донгос худлаа хэлж байна 300 орчим булш бунхан байна. Тэр чигээрээ археологийн дурсгал, дээр нь монгол хүн бүр гайхам байгальтай. Орчин нь хайрламаар хүндэлмээр биширмээр, салбар бүрээс горхи урсаж Хараа голыг тэтгэж байна. Төөрөлдүүлсэн мэдээлэл явж байна бүрэн судалгаа хийгээгүй гэдгээ ШУА нотолдог. Нэг бунхныг нэг жил зарцуулдаг эрдэмтэн судлаачид

    Болорчулуун гишүүн хэлэхдээ АН сонгуулийн үед ашигт малтмалыг ард түмний саналаар шийднэ гэж амалсан 20 мянган хүмүүсийн үгийг сонсооч МАН Бид хамтдаа гээд үг яах вэ үйлээрээ харуулаач гэв


    Тэрбишдагва гишүүн хэлэхдээ ОТ, Бороо Гоулдын хэлбэрээр л явж байна. Газар түүний хэвлий дахь баялаг ард түмний мэдэлд төрийн өмч мөн гэж Үндсэн хуулинд заасан Газрын доорх баялгаа үнэлсэн юм уу Баялгаа үнэлээд хөрөнгийн зах зээлд мөнгө босгох нь дэлхийн жишиг ингэж чадахгүй байна. Гачууртын ордыг стратегийн ач холбогдолтой болгосон нь Сентерра Гоулдад зориулсан шүү дээ


    3Жигжид сайд хэлэхдээ, Газрын доорх баялгийг эзний татвараар ойлгож болно Роялти гэдгээр.Стратегийн ордод яагаад оруулсан бэ гэвэл хөрөнгө оруулагчид санал гаргаж УИХ аар хэлэлцүүлж баталсан. Тэмүүлэн дэд сайд хэлэхдээ ашигт малтмалын нөөцийн тусгай төлбөр 53 сая ам доллар буюу 108 тэрбум төгрөг.

    С.Дэмбэрэл гишүүн хэлэхдээ, хоёр сонголт бий. эх оронч болж мэсэж их авах, эдийн засгийг огт мэдэхгүй хүнд ч ойлгомжтой байна шүү дээ, бүр чиглэлээр сайхан гоё шар хантааз хийгээд тавьчихгүй яасан юм бэ Иймэрхүү чиглэлийн номыг орчуулаад иймэрхүү гэрээг аргачлалаа олбол. 2008 онд стратегийн ордыг ашиглахдаа 51 49 тогтоосон энэ байдалаа өөрчлөх үү


    Жигжид сайд хариулахдаа заавал хантаазаар илэрхийлэхгүй цаасаар хангалттай ойлгохоор байгаа. Харин тодорхой аргачлал бий болгох нь зүйтэй. Стратегийн ордын талаар олон өнцгөөс ярьдаг. Судалж үзэх асуудлын нэг

    Жигжид сайд хариулахдаа, ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь гадны компани байгаа хүндэтгэхээс өөр арга байхгүй энэ компани Бороогийн уурхайг эрхэлж байсан туршлагатай техникийн бааз суурьтай. Цэвдэгийн хувьд Гачууртын ордын мөнх цэвдэгийн тайлан ирүүлсэн байгаа. Энэ дүгнэлтээс харахад нарийвчлан хийх шаардлагатай гэж байгаа. Тэмүүлэн хэлэхдээ, нөөц 50 тонн. Богино хугацаанд хувь эзэмшигч эрсдэлтэй гэж үзээд 70 тэрбумыг 7-8 дахь жилээсээ авна. Үр өгөөж нь голлох татвараар тооцогдоно. Цалинд 600 сая доллар, худалдан авалт 1 их наяд төгрөг хийгдэнэ.


    З.Баянсэлэнгэ, би Гачууртын ордыг очиж үзсэн, урт нэртэй хуулиар үйл ажиллагаа нь зогссон. Хайнаагаа тасалж ярих нь зөв. Нэг талаас хүчиндээд явуулья гэх ч нөгөө талаас ард иргэдийн зүгээс тавьж буй асуудлыг бас тооцох хэрэгтэй. Гачууртын орд хэний эзэмшлийнх юм бэ Мөнх цэвдэгийн асуудлыг судалсан юм уу ард түмэндээ хэлж өгөөч. Хэдэн хүмүүсийг ажилтай болгох гээд нийт ард түмний эрх ашгийг зөрчиж болох уу Элбэгдорж Ерөнхийлөгч сонгуульд ард түмэнд амалсан байдаг. Түүний эрх ашиг хөндөгдөөд байна уу түүнтэй ярилцаж үзсэн үү. Эдийн засгийн хямралаас гаргах арга хэлбэр гэж харагдахгүй байна бүх стратегийн ордуудыг нэг мөр шийдвэл яасан юм бэ

    Жигжид сайд хариулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл өмнө Гацуурт компанид байсан одоо Сентерра Гоулд компанид байгаа. Мөнх цэвдэгийг ШУ-ны байгууллагаас судалж байгаа цэвдэг нь хайлаад ойр орчим түүх дурсгалын нь нөлөө үзүүлэх вий гэж үзэж байгаа Геофизикийн судалгааг хийх хэрэгтэй. Иргэдийн асуудал Босоо Хөх Монгол зэрэг газраас Монгол улсын Ерөнхий сайдаас асуулга асуусан хариултыг өгсөн байгаа. Ерөнхийлөгчтэй биечлэн ярьсан зүйл миний хувьд байхгүй Ерөнхий сайд ярьсан байх
  • Дуулиан: Унгар Сербийн хил дээр цагаачдаас хамгаалах хана босгоно
    2015 оны 6 сарын 18
    Унгар улс Сербитэй хиллэх хил дээр цагаачдыг нэвтрүүлэхгүй байх зорилготой хана босгох төлөвлөгөөгөө танилцуулсан нь олон улсын халуун сэдэв болж байна.
  • Авлигатай тэмцэх газрыг шалгаж байна
    2015 оны 6 сарын 18
    Улсын Ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд шалгалт хийж байна.
  • Анагаах ухааны академийн 10 жилийн ойг тэмдэглэнэ
    2015 оны 6 сарын 18
    Монголын Анагаах Ухааны академи үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн ёслолын арга хэмжээ маргааш 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох юм байна.
  • Амьтны хүрээлэнгээс зугтсан бар хүний аминд хүрчээ
    2015 оны 6 сарын 18
    Тэгвэл амьтны хүрээлэнгээс зугтсан бар хүний аминд хүрсэн аймшигтай хэрэг гарсан байна.
  • Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ
    2015 оны 6 сарын 18
    УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэх гэтэл Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хойшлуулах санал гаргалаа. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өчигдөр Хууль зүйн байнгын хороонд хандаж, албан тоот ирүүлжээ. Албан тоотод Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхийн өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргуулах нь зүйтэй талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл АТГ-ын харьяанд шилжээд байгаа прокурорын байгууллагыг прокурорын байгууллагад эргүүлэн шилжүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү саналыг УИХ-ын дарга хүлээн авснаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээргүй болж байна.



    Харин одоо Шүүх байгуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ оны долдугаар сарын 1-нээс Дүүргийн шүүх байгуулахыг хүчингүй болгох Шүүх байгуулах тухай хуулийг яаравчлан хэлэлцэх шаардлагатай болсныг УИХ-ын дарга хэллээ.
  • Сэлэнгэд гарсан түймрийг цурманд оруулжээ
    2015 оны 6 сарын 18
    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар энэ сарын 12-ны өдөр түймэр гарсан.
  • МАН-ыг завсарлагынхаа хугацааг багасга гэв
    2015 оны 6 сарын 18
    УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
  • Зарим хуулийн төслийг буцаан татав
    2015 оны 6 сарын 18
    Зарим хуулийн төслийг эргүүлэн татав

    Пүрэв, 6 сарын 18 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх
    Email
    Зарим хуулийн төслийг эргүүлэн татав

    УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ерөнхийлөгчийн санаачилсан хоёр хуулийн төслийг эргүүлэн татлаа.

    Мөн Засгийн газраас Хөгжлийн бодлогын хуулийн төслийг эргүүлэн татаж буйгаа мэдэгдсэнээр хэлэлцэх асуудлаас хасав. Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдэд ажлын хэсэг ажиллаж буй шалтгаанаар эргүүлэн татсан. Мөн Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг татаж буй аж.
5889 5890 5891 5892 5893 5894 5895
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    9 цаг 34 мин
  • Үнэн хол биш
    10 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    11 цаг 13 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    14 цаг 4 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    14 цаг 15 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    14 цаг 30 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    14 цаг 37 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    14 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Уржигдар 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    2025-07-25
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    2025-07-25
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    2025-07-25
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    2025-07-25
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    2025-07-25
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-25
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-25
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-25
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    2025-07-25
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    2025-07-25
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    2025-07-25
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК