-
2017 оны 7 сарын 16
Үндэсний баяр наадмаар бүх нийтээр амрахаар хуульчлагдсан байдаг. Үүний дагуу баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний төвүүд амарч байгаа билээ.
Тэгвэл үйлчилгээний төвүүд дараах хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж.
“НАРАНТУУЛ” олон улсын худалдааны төв: Энэ сарын 16-ыг хүртэл амарна.
ХАРХОРИН: Энэ сарын 15-ыг хүртэл амарна.
БӨМБӨГӨР: Энэ сарын 17-ныг дуустал амарна.
БАРС: Энэ сарын 15-ыг дуустал амарна.
ХҮЧИТ ШОНХОР: Энэ сарын 16-ыг дуустал амарна.
ДА ХҮРЭЭ техникийн зах: Энэ сарын 17-ыг дуустал амарна.
ӨГӨӨМӨР ЗАХ: Энэ сарын 19-ийг дуустал амарна.
-
2017 оны 7 сарын 16
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танаа : Миний бие Баяжих овогт Нямхүү овогтой Уртнасан нь БГД-ийн 6 хороо, 10-р хорооллын 20-р байрны 5 тоотод оршин суудаг. Тус байрыг 2013 онд худалдан авч нүүж ирсэн бөгөөд ирснээс хойш 18,19, 20 байрны гадна талбайд нэг ч шинэчлэл засвар хийгдээгүй хэдэн эвдэрхий төмөр тоглоомтой байсаар миний мэдэхийн 4 жил болж байна. Миний охин одоо 4 настай бөгөөд охиныхоо аюулгүй байдал, сонирхлыг даган бусдын байрны гаднах тоглоомын талбай барааддаг. Энэ жил буюу 2017 онд дулаарахаас өмнө тоглоомын талбайгаа аятайхан болгуулчих санаатай сураг ажиг тавьж, мөн өөрийн сураглаж мэдсэний дагуу www.ub1200.mn сайтад 3 дугаар сарын 24-нд онлайн өргөдөл гаргасны хариу 4 сарын 10-нд хариу ирлээ. Хариу 1: Тус талбай нь НЗД-ын 2013 оны А/752 дугаар захирамжаар иргэн Ц.Нарангэрэлд эзэмшүүлсэн тул тохижилт хийх боломжгүй байна гэсэн байх юм. Гэтэл уг эзэмшигч нь 4 жилийн хугацаанд тухайн тоглоомын талбайд хийсэн нэг ч ажил байхгүй. Энэ тухай бичтэл дараах хариу ирсэн. Хариу 2: Иргэн Ц.Нарангэрэл нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний А327 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж авсан байгаа тул Газрын тухай хуулийн 40.1.6 заалтаар хүчингүй болгох үндэслэлгүй болно гэсэн хариу ирсэн. 40.1.6 гэсэн заалтыг огт мөрддөггүй нь харагдаж байгаа юм. Тухайн газар хийсэн ямар ч ажилгүй атал гэрчилгээгээ ямар аргаар сунгаад ингээд яваад байдаг байна. Тэгээд энийгээ хээв нэг хариу бичих юм. Ингээд дүүрэг, хорооноос хувь хүний эзэмшил гээд ямар нэг ажил хийхгүй нь тодорхой боллоо. Газрын тухай мэдээллийг http://www.ikon.mn/n/10fz наас авна уу. Хэн нэгэн даргын буруу шийдвэр, хариуцлагагүй эзэмшигчээс болоод өчнөөн олон хүүхэд нохойтой салхилахаас өөр тоглоомгүй байна. Хэрвээ та санаж байгаа бол өнгөрсөн сонгуулийн үеэр яг тэр талбайд та ирээд яриа хийж л байсан. Эзэмшсэн газартаа ажил хийдэггүй энэ хүнийг тухайн газрын эзэмшигчээс түдгэлзүүлж хүүхдүүдэд аюулгүй, эрүүл тоглох талбайтай болгох боломжийг олгож өгнө үү.
-
2017 оны 7 сарын 16
Өнөөдөр буюу энэ сарын 16-ны өдөр ажил албан ёсоор эхэллээ. Энэ өдөр төрийн байгууллагууд болон банкууд, худалдаа үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж эхлэх юм.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар иргэд наадмаар хэрхэн амрах талаар хэлэлцсэн билээ. Уг хуралдаанаар долдугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 16-ны ням гарагт шилжүүлсэн. Ингэснээр иргэд даваагаас бямба гараг хүртэл амарсан бол ням гарагт нөхөн ажиллаж байгаа юм.
-
2017 оны 7 сарын 16
А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай автозамд Алтай хотоос ПК84,6 км-т зам сэтэрсэн, осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн байгаа тул тус чиглэлийг зорих жолооч тээвэрчид замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгон анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Шинэхэн барьсан зам юуны учир эвдрэв, шуурхай нөхөн сэргээхгүй бол орон нутагт зорчиж байгаа иргэдийн амь насанд аюул учирч байна.
-
2017 оны 7 сарын 16
Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 20-23-нд Тайландын нийслэл Бангкокт болно. Хөвгүүдийн 19, охидын 16 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодроод байна. Бангкокт хөвгүүдийн 42 кг-ын жинд М.Мөнхтөгөлдөр (Налайх, Голомт) , 46 кг-д П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), 50 кг-д Н.Наранхүү (Дархан-Уул), 54 кг-д Б.Буянтогтох (БТСДуС), 58 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 63 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 69 кг-д Б.Сундуйжадамба (Өвөрхангай), 76 кг-д Т.Бөхчулуун (Багануур, Хөх Эрчис) хөх, 85 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 100 кг-д Б.Энх-Оргил (Дархан-Уул), охидын 38 кг-д Г.Оюундарь, 40 кг-д Б.Хонгорзул (хоёул Архангай), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д Т.Цээням (Баянхонгор), 49 кг-д Д.Отгонжаргал (Сэлэнгэ), 52 кг-д Б.Хонгорзул, 56 кг-д Ө.Пүрэвсүрэн (хоёул Баянхонгор), 60 кг-д Н.Анударь (Чингэлтэй дүүрэг), 65 кг-д Т.Мянганбаяр (Говийн бөх), 70 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) гэсэн хөвгүүд, охид бүтэн багаараа оролцоно. Дасгалжуулагчаар Ё.Батдархан, Ж.Баярхүү (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), шүүгчээр олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Х.Чойжилжав нар ажиллана.
-
2017 оны 7 сарын 16
Онцгой комисс маргааш өглөө хуралдана
Түгээх
2017-07-15 23:13:23 - Байгаль Орчин
zasag
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Батсүмбэр суманд ажиллаж буй юм байна. Тэрбээр маргааш эрт Онцгой комиссын хуралдаан зарласан талаар ойрын эх сурвалж нь мэдээлэв. Өнөөдрийн байдлаар:
Булган аймгийн Сэлэнгэ сум, Таримал багийн “Таримлын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 31 иргэн, нийт 48 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 61 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төмөр замчид багийн “Гүнжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 49 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 28 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 47 иргэн, нийт 72 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 20 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17:35 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 60 иргэн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07.12-ны 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч НОБГ-ын 13 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.
-
2017 оны 7 сарын 16
2017.07.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 16
ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 05.11-20.41
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 7 сарын 16, Адъяа гараг. Билгийн тооллын 22, Дэлгэрүүлэгч одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
-
2017 оны 7 сарын 16
16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.
-
2017 оны 7 сарын 15
Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа манай алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагын санал ирсээр байна.
Тухайлбал, Юнител групп, Кью Си Эм ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгцээт зүйлсээр туслах, хандив өгөхөө илэрхийлээд байгаа бол “Блү голд” ХХК өөрийн үйлдвэрлэдэг “Тэрэлж” цэвэр ус 1000 ширхэгийг хандивласан юм.
Түүнчлэн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас Онцгой байдлын байгууллагын албан ёсны хандивын данс байвал өгөөч гэсэн хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас ТӨРИЙН САН БАНКНЫ 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар боллоо.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд манай байгууллагын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой.
-
2017 оны 7 сарын 15
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая шуурхай хуралдаан хийж, түймрийн тархалтын мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өглөө. Тэрээр “Засгийн газар наадмын болон амралтын өдрүүдэд ч түймэр унтраах ажлыг шуурхайн зохион байгуулж, байнгын удирдлагаар хангаж ажиллаж байгаа. Харин өнөөдөр яг холбогдох албаны удирдлагууд Та бүхэнд нэгдсэн байдлаар үүрэг өгөх гэж дуудуулсан юм“ гэв.
Онцгой байдлын ерөнхий газрын албаныхны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байгаа бөгөөд үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид юм байна. Харин түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байгааг Ерөнхий сайдад илтгэлээ. Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна.
Ойрын өдрүүдэд хэт халалт, хуурайшилттай байгаа ч, нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарчээ.
Мэдээллийн дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
1. Ногоон бүсэд аялал зугаалга хийхийг түр хугацаагаар хориглох, хамгийн гол нь энэ шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаж, эргүүл, хамгаалалтын ажилтны тоог нэмэгдүүлж ажиллахыг Байгаль орчны сайдад,
2. Хүн, хүчээ зөв хуваарилан эхний ээлжид түймрийн тархалтыг яаралтай тогтоон барих, шаардлагатай тусламж, мэдээллийн талаар Ерөнхий сайдад ойр ойрхон илтгэж, холбогдох дэмжлэг авч ажлаа шуурхай зохион байгуулахыг ОБЕГ-ын удирдлагад,
3. Нөхцөл байдлыг үнэлээд хэрвээ ОБЕГ-аас дэмжлэг хүсвэл зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс дайчлах, туулах чадвар сайтай техник хэрэгслээр туслах бэлэн байдлыг хангахыг Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШБ-ын даргад,
4. Цаг уурын боломжит нөхцөлийг ашиглан түймэр асч байгаа бүс нутгуудад хур тунадас оруулахад зориудаар нөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ус, цаг уур орчны шинжилгээний газрын даргад,
5. Түймрийн шалтгааныг олж тогтоон, анх түймэр тавьсан хувь хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.
Ерөнхий сайд, Монгол орон энэ хавраас хойш их, бага хэмжээний түймрээс салсангүй, энэ сарын 13-нд гарсан түймрийг унтраахаар хүн, хүчээ өнөөдөр илгээж байгаа нь хэт удаан байгааг, нөхцөл байдлаа зөв үнэлж ажиллах хэрэгтэйг ОБЕГ-ынханд онцгойлон анхаарууллаа.
Мөн түймрийн тархалтад санаа тавьж, сайн дураараа нэгдэж байгаа иргэдийн эх оронч санаачилгад талархаж буйгаа Ерөнхий сайд албан ёсоор илэрхийлэв. Гэхдээ ой хээрийн түймэр унтраах бол тусгай хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж бүхий тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн хийдэг нэн хариуцлагатай ажил. Иймд иргэд сайн дураараа явах нь өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахаас гадна тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ажилд хүндрэл учруулж болзошгүй. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ынхан өөрсдийн хүчээр түймрийн тархалтыг зогсоож, улмаар унтрааж чадна гэж байгаа, мөн Ус цаг уур орчны шинжилгээний газрынхан яг одоо түймэр асч байгаа бүс нутгуудад энэ сарын 17-19-нд борооны үүл хуримтлагдах ба зориудаар хур тунадас оруулах бололцоотой гэж мэдээлэл өгч байгаа учир иргэдийг тайван, хүлээцтэй хандахыг уриаллаа. Харин иргэдийн цуглуулсан хандивыг орон нутгуудад хүргүүлэх, хэрвээ түймрийн голомтод хүргэх шаардлагатай бол заавал газарчин дагуулж ажиллуулахыг ОБЕГ-т үүрэг болгов.
Түймэр унтраах ажлыг зохион байгуулж Шадар сайд орон нутагт ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу шуурхай хуралдааны дараа Батсүмбэрт ажиллахаар Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 15
Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймэрт ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдад туслахаар Сүхбаатарын талбайгаас Нийслэлийн сайн дурын залуус замдаа гарч байна.
-
2017 оны 7 сарын 15
Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр, нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтийн сүлжээгээр хандивын аян өрнүүлэн, гал түймрийг сайн дураар явж унтраах залуус нэгдээд байгаа юм. Тиймээс иргэд олон нийтэд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяраас авсан тодруулгыг хүргэе.
-
2017 оны 7 сарын 15
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам болж өнгөрлөө.
Харин аймгуудын баяр наадам хэзээ болохыг танилцуулж байна.
Баянхонгор аймаг
Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж долоодугаар сарын 21-22-нд хийнэ.
Говь-Сүмбэр аймаг
Баянтал сум - долдугаар сарын 27,
Шивээговь сум - долдугаар сарын 30,
Дорноговь аймаг
Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно.
Өвөрхангай аймаг
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно.
Өмнөговь аймаг
Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.
Сүхбаатар аймаг
”Зүүн бүсийн хурд” уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.
-
2017 оны 7 сарын 15
Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр, нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.15-ний өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн 3 голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр нэмэлт хүч татахаар болсон.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрүүдэд аймгийн Онцгой байдлын байгууллагаас 87 албан хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж байгаа бол нэмэлтээр Аврах тусгай ангиас 36 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газраас 24 албан хаагч, 2 автомашин, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 240 албан хаагч, 17 автомашинтайгаар ажиллаж байна.
Харин Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 49 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж байгаа бол нэмэлтээр Дорноговь Онцгой байдлын газраас 34 албан хаагч, 3 автомашин, Говьсүмбэр Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 95 албан хаагч, 9 автомашинтайгаар, Булган аймагт гарсан түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж байна.
Нийтдээ дээрх 15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 374 албан хаагч, 28 автомашин, техник хэрэгслтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 15
Монголын эмэгтэй бөхчүүд өнгөрсөн долоо хоногт Польшийн нийслэл Варшавт олон улсын уламжлалт тэмцээнд оролцож, нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл Польшийн нээлттэй тэмцээнд хоёр дахиа түрүүлсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон, 53 кг-д хүч үзсэн ОУХМ Ганбаатарын Отгонжаргал гэсэн “Алдар” спорт хорооны хоёр бүсгүй Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаярын хамт Варшаваас Испанийн нийслэлд хөл тавиад байна. Тэд энэ амралтын өдрүүдэд Испанийн Гранприд оролцоод эх орондоо ирэх юм. Сарын дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ий өмнөх насанд хүрэгчдийн сүүлийн тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд дөрвөн жилийн өмнө нь оролцож байсан бөгөөд гавьяат тамирчин Очирбатын Бурмаа, ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн нар хүрэл медаль хүртэж байв.
-
2017 оны 7 сарын 15
Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна.
-
2017 оны 7 сарын 15
Маргааш ажил эхэлнэ
2017-07-15 10:00:00
Үндэсний их баяр наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар иргэд наадмаар хэрхэн амрах талаар хэлэлцсэн билээ. Тодруулбал, долдугаар сарын 10-ны даваа гарагт амрах бөгөөд энэ ажлын өдрийг долдугаар сарын 16-ны ням гарагт шилжүүллээ. Ингэснээр иргэд даваагаас бямба гараг хүртэл амарч, ням гарагт нөхөн ажиллах юм. Тиймээс маргааш ажил эхлэх юм.
-
2017 оны 7 сарын 15
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор долоодугаар сард халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна. Үүнд,
VII сарын 17-21-нд
Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид
VII сарын 24-28-нд
УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим
VII сарын 31-ээс VIII сарын 4-нд
Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯ, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчимын хэрэглэгчдиийн халуун усыг түр хязгаарлана.
-
2017 оны 7 сарын 15
Батсүмбэр сумын ой хээрийн түймэр
-
2017 оны 7 сарын 15
”SOS” Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн түймэр газар авлаа!!!
’’Баянбуурал,Сөгнөгөр,Түшээ Гүн’’,эл газрууд шатаж байна.