Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4293 4294 4295 4296 4297 4298 4299
  • Архивын 90 жилийн ой тохиож байна
    2017 оны 12 сарын 05
    Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын “төрсөн өдөр”. Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг чухам энэ өдөр тэмдэглэж байна. Хүний намтар тухайн эзнийхээ хэн байсан, хэрхэн аж төрсөн хийгээд алдар гавьяа, ял зэмийг адилхан хадгалж үлдээд үр удамд нь дамжуулдаг бол, улсын Архив гэдэг бүхэл бүтэн улс орны түүхийг түүчээлэн мандал, буурал аль алиных нь алдаа оноог баримт нотолгоотой нь хадгалж үлддэгээрээ үнэ цэнэтэй юм.
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
    2017 оны 12 сарын 05
    2017 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-9-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
  • Зурхай: Өнөөдөр Балжиннямтай өдөр
    2017 оны 12 сарын 05
    2017.12.04 / БИЛГИЙН ТООЛЛЫН 16
    ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААН ГАХАЙ САРЫН
    ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
    Үс засуулбал: Өвчин ирнэ
    Наран ургах, шингэх: 08.26-17.06
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Төрөхүй
    Суудал: Уул
    Аргын тооллын 12 сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын 16, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно
    2017 оны 12 сарын 05
    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, маргааш өдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

    2017 оны 12 дугаар сарын 04-ний 16-аас 22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 15 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.

    2017 оны 12 дугаар сарын 04-ний 20 цагаас 12 дугаар сарын 05-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
  • Асашёорюү аваргад хайртай байсан түүхээ бичсэн охин болзоонд уригджээ
    2017 оны 12 сарын 04
    Нэгэн охин фэйсбүүк хуудаснаа Асашёорюү аваргад хайртай байсан тухайгаа нийтэлжээ. Тэгвэл охины хариуд Д.Дагвадорж аварга хариу өгчээ. Тэрбээр ”За хө, яаж баярламаар байна. Шууд хэл” гэжээ. Охин хамт тоглолт үзэж, зургаа авахуулахыг хүссэн байна. Үүний хариуд Никитоны тоглолт үзүүлж, студид зургаа даруулахаа аварга маань олны өмнө амлалаа. Мөн ”олон жил уйлуулж, шар махтай нь хатаасандаа” хүлцэл өчсөн байна.

    Ингээд охины хайрын түүх болоод аваргын шийдмэг хариултыг хүргэж байна.
  • Иргэний нийгмийн түншлэл” 14 дэх уулзалтыг зохион байгуулж байна
    2017 оны 12 сарын 04
    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах,
  • УИХ-ын гишүүн Н.Оюундарь Европын холбооны Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Марко Ферриг хүлээн авч уулзав
    2017 оны 12 сарын 04
    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга
  • Японы метронд зодоон хийсэн монгол залуус
    2017 оны 12 сарын 04
    Японы Метронд хоёр монгол эрэгтэй нийлж нэг эрэгтэйн цусыг гартал зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байгаа билээ.
  • АТГ-аас “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байна
    2017 оны 12 сарын 04
    Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг
  • ”Оюутолгой эдийн засагт тэлэлт авч ирсэн ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн”
    2017 оны 12 сарын 04
    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.04/ хуралдаж, УИХ -д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэр, төслүүдийн талаар, Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар өргөтгөсөн хурал хийж сонслоо.
  • 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлав
    2017 оны 12 сарын 04
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2-р хуралдаан өнөөдөр хуралдаж, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биeлэлтийг хангалттай гэж дүгнэж, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа.

    Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд яам, агентлаг, НИТХ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газруудын нийт 73 байгууллагаас ирүүлсэн давхардсан тоогоор 800 гаруй саналыг судлан боловсруулж, 4 бүлгийн 26 дэд бүлэгт хамаарах 500 төсөл арга хэмжээ багтаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Салаавч Ц.Баярцогтыг 150 сая төгрөгөөр торгохоор болжээ
    2017 оны 12 сарын 04
    Замын цагдаад ”салаавч” гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг 150 сая төгрөгөөр торгохоор болжээ. Түүнийг ийн зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө шүүх 15 хоног хоригдож, 20 цагийн албадан
  • Эх орон намын даргаар Б.Эрдэнэбатыг бүртгэлээ
    2017 оны 12 сарын 04


    Эх орон намаас ирүүлсэн тус намын даргыг шинэчлэн бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.

    Эх орон намын Бага чуулганы хурлын 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Б.Эрдэнэбатыг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.

    Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
  • МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа
    2017 оны 12 сарын 04
    Монгол Ардын Хувьсгалт намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан
  • “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн II баазын урлагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
    2017 оны 12 сарын 04
    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар баазын урлаг наадам амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн наадам багийн мэндчилгээ, гоцлол дуу, бүжиг, уран уншлага,жүжигчилсэн тоглолт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдсан юм. Тэмцээнийг СУИС-ийн багш СТА морин хуурч М.Алтанбат, Хүүхдийн ордоны драмын багш Б.Тунгалаг, 2 дугаар баазын дарга Д.Батбаяр нар шүүсэн. Урлагийн наадам өрсөлдөөнтэй болж нэгдсэн дүнгээр 2 дугаар баазын Техник технологийн албаны засварчдын баг түрүүлсэн.
    1. Багийн мэндчилгээгээр:
    - Нэгдүгээр байр - ТҮА-ны 2 дугаар хэсэг
    - Хоёрдугаар байр – Захиргаа, ИТА
    - Гуравдугаар байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг
    2.Гоцлол дууны төрөлд:
    - Нэгдүгээр байр - ТТА-ны засварчин Ж.Болор-Эрдэнэ
    - Хоёрдугаар байр – Захиргаа, ИТА багийн О.Алтанбаяр
    - Гуравдугаар байр – ТҮА-ны 1 дүгээр хэсгийн Ц.Дайрийжав

    3.Бүжгийн төрөлд:

    - Нэгдүгээр байр - ТТА-ны засварчдын баг
    - Хоёрдугаар байр – ТҮА-ны 3 дугаар хэсэг
    - Гуравдугаар байр –Захиргаа, ИТА

    4. Жүжигчилсэн тоглолт, уран уншлагын төрөлд:

    - Нэгдүгээр байр - ТҮА-ны 3 дугаар хэсэг /жүжигчилсэн тоглолт/
    - Хоёрдугаар байр – ТҮА-ны 1 дүгээр хэсгийн жолооч Д.Нэргүй
    /уран уншлага/
    - Гуравдугаар байр – ЦХА-ны ТДС-ын цахилгаанчин С.Сүхням
    /уран уншлагаар тус тус байр эзэллээ.
  • Танилц: Нийслэлийн 2018 оны төсвийг ингэж батлав
    2017 оны 12 сарын 04
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсөв”-ийг баталлаа. Тус хурлаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн 2018 оны өмч хувьчлал”-ын асуудлыг хэлэлцлээ. Эхний хэлэлцүүлгээр төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Мөн намын бүлгүүд, ажлын хороод өнгөрсөн 7 хоногийн турш төсвийн талаар хэлэлцэж, өнөөдөр нэгдсэн дүгнэлтээ хуралдаанд танилцууллаа.

    Ирэх 2018 онд Нийслэлийн төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108.0 тэрбум төгрөгөөр буюу 15.6 хувиар, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүнтэй байна. Төсвийн урсгал зардлын талаар мэдээлэхэд, 100.5 мянган оюутан, ахмад настан, цагдаагийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд 35.9 тэрбум төгрөг, нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 78.9, нийгмийн халамжийн сангийн зардалд 107,1 тэрбум төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнд 16.1 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөөд байна. Дээрх зардлуудыг төсөвт тусгаснаар хотын шуудын урсгал зардлын нийт дүн 342 тэрбум төгрөг болж байгаа юм. Улсын төсөвт 208 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Прокурорын газрын ажлыг шалгажээ
    2017 оны 12 сарын 04
    Нийслэлийн прокурорын газраас 11 дүгээр сард Нийслэлийн ерөнхий прокурорын баталсан
  • Шүүгч Г.Буяннэмэх дахин хууль бус шийдвэр гаргажээ
    2017 оны 12 сарын 04
    Өнгөрсөн аравдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс хэлэлцээд анхан шат болон нийслэлийн давж заалдах хоёр шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүй болгож, улмаар хэргийг анхан шатанд буцаасан. Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дараа иргэн Г.Дэнзэнг суллах ёстой байсан ч өнөөг хүртэл Майнтын хорих ангид хорьж буй. Уг нь хүндэвтэр хэрэгт сэжигтнээр татагдсан иргэнийг хуулийн дагуу 12 сар хүртэлх хугацаанд хорих ёстой. Гэтэл түүнийг 2016 оны тавдугаар сард саатуулснаас хойш нийтдээ 18 сар ийнхүү хорьсон нь хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл гаргаж буй явдал юм.

    Дээд шүүхийн шийдвэр гарсаны дараа Г.Дэнзэнгийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ гаргаж авах хүсэлт өгч уг хүсэлтийг хүлээн авах эсэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч шүүгч Г.Буяннэмэх хүсэлтийг нь хүлээж авахгүй үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Харин Г.Дэнзэнгийн өмгөөлөгч шүүгч Г.Буяннэмэхийг ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргалаа хэмээн үзэж байна.

    Шүүгч Г.Буяннэмэх яагаад ийм шийдвэр гаргав. Энэ оны нэгдүгээр сард давж заалдах анхан шатны шүүх хурал болохын өмнө шүүгч Буяннэмэх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл ангиар (энэ нь өршөөлд хамрагдсан заалт байсан) зүйлчилсэн нь буруу. Харин 263 дүгээр зүйл ангиар зүйлчлэх ёстой” гэж ялыг хүндрүүлсэн захирамж гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна.

    Ингэж захирамж гаргахдаа шүүгч Г.Буяннэмэх иргэн Г.Дэнзэнг прокуророос ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйл ангийг өөрчилж 263-аар зүйлчил гэсэн утга бүхий захирамж гаргасан нь хууль бус үйлдэл юм. Тиймээс Г.Дэнзэнгийн өмгөөлөгч шүүгч Г.Буяннэмэхийг Шүүхийн ёс зүйн хороонд өгч, Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн огцруулах, сахилгын хариуцлага ногдуулах талаар гомдол гаргаад байгаа аж. Өөрөөр хэлбэл ашиг сонирхолын зөрчилтэй шүүгчийн үзэмжээр дахин хүний эрх, хууль зөрчигдөж дээд шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэлээ олоогүй байна.

    Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
  • Хөрөнгө оруулагчид манай улсаас гарах нь ихэссэн гэв
    2017 оны 12 сарын 04
    Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр боллоо. Хуралдаанаар Зөвлөлийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

    Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байна. Үүний тулд бодлого, шийдвэр ил тод байх, хөрөнгө оруулагчдыг сонсож, гомдол, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн хариу өгдөг хариуцлагатай, тогтвортой, тууштай байх ёстой гэж Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үзэж байна. Дээрх зарчмуудад тулгуурлан мэдээллийн нэгдсэн нээлттэй систем бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв, Зөвлөлийн дэргэд байнгын ажиллагаатай Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх бүтэц байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

    Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр боловсруулж байгаа санал, хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал гаргасан асуудалд хяналт тавьсан болон хуулийн зөрчил, давхардлыг арилгах чиглэлээр хийж байгаа ажлын талаарх мэдээлэл зэргийг сонсов.

    Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хурдацтай буурч, хууль эрх зүйн орчин тогтвортой бус байлаа. Дээд түвшинд хөрөнгө оруулалтын орчны нэгдсэн ажиглах тогтолцоогүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хөрөнгө оруулагчдад дарамт шахалт, хүнд суртал учруулдаг, гомдол, хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэдэггүй, тэднийг үндэслэлгүй хорьж, хилийн хориг тавьдаг зэргээс болж хөрөнгө оруулагчид манай улсаас гарах нь ихэссэн байна.

    Үүнээс гадна холбогдох агентлагийн тавьж байгаа шаардлагыг яамд нь үл тоомсорлож, яам хоорондоо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж ажилладаг жишиг тогтсон байсныг засч залруулахыг олон улсын байгууллагууд зөвлөсөөр ирсэн юм.

    Энэ бүхнээс үүдэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан бөгөөд энэ Засгийн газар бодлого, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Дарханы “Төмөрлөгийн үйлдвэр”-ийн ажилчид хордсон нь тогтоогджээ
    2017 оны 12 сарын 04
    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид хордлогын шинжтэйгээр
4293 4294 4295 4296 4297 4298 4299
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    23 цаг 20 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    23 цаг 28 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК